Эхний сэрүүлэг 6:03 зүгээр л зүрх чих тархи уруу сийчэж шивж хатгаж орно ямар ч өршөөлгүй, нүд аниастай хоёр гар stop товчыг дарна.
Wake up
6:20-н сэрүүлэг, ажилдаа хоцрохгүй очих сүүлийн боломж, дотроо fuck гэж хэлээд босно, 00-ын хаалга онгойлгоно шүдээ угааж буй чимээ нойрыг минь зүгээр л Go away болгох (харамсдаг хха)
Ус буцалгагчын бүлээн ус , өнгөрсөн долоо хоногт авсан жигэнмэгний амттай холилдож гэдэс ходоод уруу цүл пал гээл орно.
зузаан хувцасаа өмсөнө хүйтэнд дургуй ялангуяа дөнгөж халуун хөнжилөөсөө боссоны дараа, байрны гадаа гарна асаагуурын гэрэл дараа нь утаа баагина,
Bus
гүүрэн гарц, жаахан явж байгаад bus stop, bus board-рүү харахад 818, 3 минут, дотроо “Yes” гэж хэлнэ учир нь ажлаасаа хоцрохгүй. bus-нд орно бүгд нойрмог дахиж унтахыг хүссэн нүднүүд мөн сүнс нь бүрэн орж ирээгүй суугаагаараа унтах оюутнууд
Ажил
Ганцаараа ажил уруу алхахад зүгээр л уйтгарын далай хойд өмнөд номхон далайг нийлүүлсэнтэй адил,хаалга татан орно, мэндлэнэ хувцасаа сольж өмсөх (залхуутай) Ахлах тэр тэр тэр өнөөдөр хийнэ гэсэн зааварчилгааг пүн пан гэсэн бүдүүн хоолойгоор айлдана, тун удахгүй төхөөрөмжний дуу “үүүүүүүнннн” гээл (ярьшигтай чихэнд бүүр аймаар) бүгдийн гялалзуулаад хийгээд дуусгана, өөртөө завсарлага өгнө. Coffee өглөөний амт бүүр бээстт, асаагуур тамхи энэ бол зүгээр double feeling high at work. coffee амруу гулсах зуур бодно, өчигдөр яагаад тэгж их бодлогширч ганцаардсан мэдрэмж авснаа, гэхдээ өглөө бүгд шинэ юм шиг , өчигдрийн тэнэг бодлууддааа Zl гэсэн нэгхэн үгээр үлдэн хөөнө тархи болон зүрхнээсээ.
Бодол
чамаас чат ирэхийг хүлээн, стилл ирээгүй байх “зөөөз” завгүй л байгаа гэсэн таамаг.
өнгөтөй өөдрөг ирээдүйн тухай бодлууд , оройныхоо хийх ажлын их бага ямар байхыг эргэцүүлнэ, өөр бусад баахан зүйлс бла бла гээд л бодолд орж ирнэ, найзтайгаа утсаар буу хална нэг цаг гаран үргэлжилсэн яриа хэрэлдэнэ үгээр идэлцэнэ инээнээ баярлана дургүй хүрнэ ерөнхийдөө сайхан байдаг.
гэхдээ ямартайч ямарч байсан өглөөний мэдрэмж бодлууд гоё байдаг өглөө-д дуртай, энэ бол мянга мянган өглөө 6:03 сэрүүлэгээ тааруулж буй хүмүүсийн нэгнийх нь л мэдрэмж юүүммм.
Миний өглөөний мэдрэмж…

