How to survive Mbpark high school

myagmar tengis
Sep 1, 2018 · 5 min read

Юуны өмнө намайг Тэнгис гэдэг, Болор ахлах сургуулийн 2017 оны төгсөгч. Уг бичвэр нь Болор ахлах болон ер нь л ахлах сургуульд сурч буй хэн бүхэнд зориулагдсан болно.


Болор ахлах сургуульд сурна гэдэг Монголын энгийн дунд сургуульд сурахаас өөр гэдгийг эхний хичээлээсээ л мэдрэх болно. Анги танхим, багш сурагч гээд л бусад сургуулийн сурагчдаас илүү их хүсэл тэмүүлэл дүүрэн хүүхдүүд. Хүсэл зорилго нэгтэй хүүхдүүдтэй нэг ширээнд суун Америкт, Японд гээд сурах мөрөөдөлтэй улсууд, мэддэг зүйлсээ мэдэхгүй нэгэн дээ хэлж өгөөд л. Өглөөний 8-аас оройны 8 хүртэл сууж хичээлээ хийгээд л орой нь гэр нэг зүгтэй хүүхдүүдтэйгээ хамтдаа хариад л. Арай өөр адал явдал, хүүрнэл өрнөж буй мэт.

Миний бие бол зөндөө олон сургууль шилжсэн дээ. Нэг хятад сургууль, Турк сургууль гээд л, Нэг Болор гээд л. Үнийг уншиж буй та намайг таних бол бараг хичээлдээ суудаггүй байсныг мэдэх биз. Тиймдээ ч жинхэнэ МБпаркийн сурагчдын амьдралыг утгаар мэддэггүйдээ харамсдаг л юм.

Энэ бичвэрийг Болор ах сургуулийг сайн төгссөндөө биш дундаас бараг хаясан шахуу болохоор та нарыг энэ бичвэрээс юун дээр алдаж болзошгүй, юун дээр анхаарах хэрэгтэй талаар ойлгож авна гэж найдаж байна. Мөн МБпарк-аас юу ойлгож авсныг мэдэх болно.


Мбпаркийн Систем ба Чиний Систем

Мбпаркийг зорьж сурахаар шийдсэн нь та зорилгынх аа 50 хувийг биелүүлсэн л гэсэн үг. Эхлэл 50% гэж ярьцгаадаг, чи шийдвэр гаргаад эхлэлээ тавьсан л бол 100% болтол нь хичээх нь чиний хариуцлага. Би бол чадаагүй, Мб паркийн систем бодсоноос чинь өөр байх болно. 1-р ангиасаа багш нараар шахуулж, зөвхөн шаардлага доор шахуулж хийж заншсан би ямар ч шахалтгүйгээр багш заана чи хийвэл хий гэсэн системд хэтэрхий сэтгэл амар байдалтай явснаар өөрийгөө ч , дүнгээ ч алдах болно. Анх Мбпарк д орохдоо л хашаа явж сурах, ямар хичээл сонгон судлах гээд өөрийгөө бага ч гэсэн ойлгосон байх шаардлагатай санагдсан. Монголд өсөж торниж буй хүүхдүүд ихэвчлэн эцэг эхийн нөлөөгөөр, нийгмийн нөлөөгөөр мэргэжлээ сонгодог санагдсан. Бид нарт ямар ч мэргэжлийн ойлголт байдаггүй зүгээр гоё сүртэй сонсогдох мэргэжил сонговол бусдад сүртэй мэт. Би ахлах сургуульдаа тэгж л боддог байсан сүртэй мэргэжил сонговол бусдад өндрөөр үнэлэгдэх юм шиг. Гэхдээ энэ бол чиний л бодол, бусдад чи тэгж бодож байгаа учраас бусдаас авах хандлага, мэдрэмж чинь хэтэрхий мэдрэмтгий болж ургуулан боддог байх. Тиймээс анх МБпарк-д бодож орсон мэргэжил, хичээл сонголт чинь өөрчлөгдөх боломжтой тул өөрийнхөө дуртай хичээл, хүссэн зүйлээ хажуугаар нь хийж байгаарай. Ганц мод гал болдоггүй, чи эмч болно гээд хими, биологи судалж байсан ч түүхийн хичээлд дуртай бол судлах л хэрэгтэй, энэ чиний олон талт байдал чинь болох болно. Санаа нь гэвэл хичээлээс гадна хийхийг хүссэн бүх зүйлээ хийхийг оролдоорой. Өөрийгөө бүтээ!

Gap year

Хичээл зааж байгаа хүн буюу багш. Багш хүн ангид хичээл заахаас гадна тухайн сурагч нарын хүмүүжил болоод бусад зүйлд анхаарах ёстой юу? Их сургуульд сурах, бүрэн дунд сургуульд сурах ялгаатай. Ахлах сургуульдаа сурч байхдаа тухайн хүн төлөвшин, хүмүүжсэн, юмыг олон талаас нь бодох гэх мэт хувь хүн болж төлөвших нь их чухал санагддаг. Үүнийг их сургуулийн өмнөх боловсролоос авах нь илүү үр дүнтэй. Мбпарк зүгээр хичээл заадаг хүмүүсээр дүүрэн буюу самбарын өмнө хичээл заагаад , гэрийн даалгавар өгөөд гардаг системтэй. Ахлах сургуульдаа л олон зүйлийг туршиж үзэж өөрийгөө нээж, бүтээх нь дараа дараагийн үед нэмэр болдог. МБПарк д ийм цаг боломж байдаггүй өөрөөр хэлбэл өглөө ном үзэж эхлээд орой хүртэл ном үзэж дуусдаг. Өөр систем ярьдаг ч нөгөө л онолоор бөмбөгддөг системтэй. Уриа үг нь дэлхийн дайд Монгол оюунаар ч хэтэрхий сургалтын төв шиг шалгалтад л бэлддэг. Анх орохдоо л TOEFL SAT ярьсан, төгсөн төгстлөө л Toefl sat ярин төгсдөг . Extracurricular буюу хичээлээс гадуурх ажил, Америкт сурахаар мөрөөдөж зорьж буй бол энэ зүйл их чухал байдаг харамсалтай нь МБпарк д үүнийг орхигдуулдаг. Хичээлээс гадуурх ажил нээх чухалчлаад байдаггүй япон улс уруу Мбпаркаас нэлээд их хүүхэд явдаг ч Америк уруу явах хүүхдийн тоо арай л бага байдаг нь үүнийг баталж буй мэт. Зарим нь өөрийнхөө дүнгээ ахиулах , хичээлээс гадуурх ажилд цаг зарцуулах гэж (үнэхээр хүссэн ч цаг зарцуулъя гэхээр хичээл эсвэл хичээлээс гадуурх ажил гэсэн сонголтод хүрдэг) нэг жил өнжиж үүндээ бие сэтгэл зүрхээ зориулдаг. Анх мбпарк орсон төлөвлөгөө нь сургуулиа төгсөөд л их сургуульд сурах зорилготой зориуд мбпаркийг зорьдог ч дахин жил өнжиж шалгалтуудаас бусад чухал зүйлсэд анхаардаг нь харамсалтай. Тиймээс хэрвээ чи мбпарк д сурдаг, Америкт сурахыг зорьж байгаа бол хичээл дээрээ сурсан шиг сураад, хичээл дээр зааж байгаа хичээл номоо давж сураад мбпаркийн системийг хоёр дахин үржүүлсэн хурдаар сураад хичээлээс гадуурх ажилдаа анхаарч хувь хүн талаа хөгжүүлбэл Мбпарк д зөв сурч чадах болов уу.

REALITY

COMPLAINT

Үнэнийг хэлэхэд би МБпаркийг их голж хичээлдээ суудаггүй байсан. Одоо хараад байхад суусан газраасаа шороо атгаад босно гэдэг шиг голсон ч шороогоо атгах л хэрэгтэй байсныг мэдсэн. Мбпаркаас хүссэн улсдаа сурч байгаа хүүхдүүдийг харахад хичээлдээ суухаас илүүтэй хуваариа бэлдсэн сурагчид л явж буй харагдсан. Нэг талаас хархад хуваариа бэлдэж суух боломжийг мбпарк бүрдүүлж өгсөн нь сайшаалтай ч тухайн багшийн заах барил ангийн 20%-30% д хүртээмжтэй байхаар бусад хүүхдүүдийн хувьд үр бүтээмжийн хувь буурч байгаа юм. Ингэснээр нэг ангиас 2–3 хүүхэд Мбпаркаас гадагшаа сурах магадлалтай байгаа нь сурагч ч тэр сургууль нь ч тэр авч үзэх асуудал. Мбпаркийг эртнээс голоод өөрийнхөө зөв зам уруу ор эсвэл гололгүй мбпаркаас ирэх боломжийг аваад шинэ боломжуудыг бие болгоод хүссэн сургуульдаа, улсдаа сурах хэрэгтэй.


Эцэст нь хэлэхэд хичээл зүтгэл заавал буцаж үр шимээ өгдөг. Гэхдээ Work smarter Not hard гэдэг үгийг санах хэрэгтэй. Ингээд нэг найзынхаа захиагаар энэ бичвэрээ дуусгавар болгоё.

Dear Tengis,

Thanks for your email! I know the hardness of this process. I understand you’re anxious and depressed now, but that’s okay because it will pass not stay with you. Your hard work will pay you off if you really worked hard. Be inspired and persistent through all the college process. Let’s do it! We can do it!

Regards,

Oyuka

Welcome to a place where words matter. On Medium, smart voices and original ideas take center stage - with no ads in sight. Watch
Follow all the topics you care about, and we’ll deliver the best stories for you to your homepage and inbox. Explore
Get unlimited access to the best stories on Medium — and support writers while you’re at it. Just $5/month. Upgrade