Төрсөн өдөр

Би бол ардчиллын дараа мэндэлсэн 90-ээд оныхны нэгэн төлөөлөл. Энэ өдрийн үзэл бодол амьдралыг харах өнцгөөс бичсү. Өөртөө өргөн барих өөр юу ч алгадаа.

Мөрөөдөл

Зарим зүйлийн мөн чанар, гол учрыг нь олох юмсан гэж боддог.

Материаллаг зүйлс нэг их мөрөөдөхгүй ч хөгжил дэвшил, хамгийн сайн хувилбараа бүтээх зэргээр чаддаг зүйлдээ улам чадваржих, чаддаггүйгээ сурахыг мөрөөддөг. Миний мөрөөдөл тун энгийн. Би нэг зүйлийг сурсанаар дараа дараагийн боломж бололцоо нээгддэг гэж хэт риалистик бас хэт их хаалттай боддог. Бүх зүйл боломжтой юм шиг атал хэт олон зүйлд самгардан цагаа үрээд дэмий.

Мэдрэмж

Одоогоороо байх буюу олдсон цаг хугацаандаа амьдрах түүнийг үнэлэх, тэр үедээ хэлэе гэсэн үгээ зориг гарган хэлэх зэрэг нь илүү чухал болж ирж байна. Бодсон зүйлээ үргэлж илэрхийлж байхыг хичээх болсон. Хэлээгүй үгнийхээ төлөө харамсмааргүй байдаг ч хэлсэн тэнэг тэнэг үг үйлдлүүдийнхээ араас л харамсах юмдаа.

Нэг жишээ татахад би нэгэн хүнтэй болзоонд явлаа гэж бодъё. Түүний яриаг сонсон суух зуураа “Энэ бид 2 ирээдүйд яах бол бүтэх болвуу” энэ тэр гэж бодон ирээдүйд санаа зовохын оронд зүгээр л түүний яриаг сонсон яг тэрхүү оногдсон цаг хугацаандаа бодож сэтгэвэл хичнээн амар байх вэ.

Одоодоо амьдаръя.

Опрагийн хэлснээр амьд явахын утга учир нь өөрийгөө олтлоо ахин дахин өсөж хөгжиж, ямар хүн байхыг зорино, түүндээ хүрэх явдал юм гэдэгтэй бүрэн дүүрэн санал нийлж байна.

Миний тухай үнэн

Хүмүүс намайг ойлгодог. Гэхдээ 90%д нь ойлгодоггүйлдээ. Гэрийнхэн, найз нөхөд ч намайг тэр бүр ойлгоод сонсоод байдаггүй. Би ч ярьдаггүй юмдаа. Энд дэмий балай юм бичиж суухад ч уншдаг хүн байдаггүй. Тоодогч үгүй байх. Харин тэр сэтгэлийн орон зайг нөхөх гэж янз бүрийн зүйлийг сонирхож явдаг болсон байна. Өөрийгөө илэрхийлэх гарц хайгаад байгаа нь тэр.

Би тийм ч зөв биш болох аж. Өдийг хүртэл зөв гэж итгэж ирсэн бүхэн дутуу дулимаг байсныг ч анхаарав. Анзаарлаа.

Өөртөө үнэнч байх нь маш их сэтгэлийн амар амгалан тайвшрал өөртөө итгэх байдлыг бий болгодог юм байна. Жишээлбэл би дасгал хийхдээ яг тоогоор нь тоолоод үнэнч хийхийг боддог. Заалнаас гарахдаа өнөөдөр ч олигтой бэлтгэл хийсэнгүйдээ гэж өөртөө дургүйлхэх мэдрэмж арай бага байгаад байдаг.

Илүү даруу тайван баймаар санагдсан ч хаяадаа илүү галзуу, догшин, сэргэлэн баймаар санагдах юм. Харин хаана хэзээ вэ гэдгээ тохируулж чадаж байна уу. Нэгэнтээ бид хүмүүсээр хүрээлүүлэн амьдарч байгаа их бага хэмжээгээр хажуу хавирганыхандаа таалагдах тэдэнд хүлээн зөвшөөрөгдөх хэрэгтэй. Зөрүүд зан, уур бухимдал ямар ч хэрэггүй ч эдгээрээ худлаа нууж нүүрэн дээрээ инээмсэглэх нь бүр ч хэрэггүй. Гэхдээ би уурласнаа бухимдсанаа нууж чаддаггүй. Алдаагаа хүлээн зөвшөөрч хүнээс үг сонсож сур Тэргүүнжаргалаа. Алдаа дутагдлыг чинь хэлэх хүн маш ховор. Ямар ч нэмэлт тайлбар хэрэггүй. Амаа хамхиад сонс хатуухан хэлэхэд!

Мөн бусад хүмүүс хэр барагтай л бол тайлбарлаж хэлэхгүй л бол намайг сайнаар бодож хүлээж аваад байхгүй учраас бусдын бодолд анхаарлаа хандуулахаа больж өөрийн үзэл бодлыг улам хатуужуулахыг хүсдэг.

Өөрийнхөө тухай ядаж ганц сайн зүйлийг боддог хүн нь би байгаасай.

Бусдад муухай харагдах вий таалагдахгүй байхвий гэсэн айдаснаас ангижрахсан. Гэхдээ би ерөөсөө хуурамч баймааргүй байна.

Би өөрөө хэн байх ёстой, энэ хорвоо дэлхийд ямар хувь нэмэр оруулах хэрэгтэй тухайд боддог юмлдаа хааяадаа. Яахав жигтэйхэн сүрхий юм хийж чадахгүй ч цөөн тооны хүмүүсд сайнаар нөлөөлбөл болох биз.

Үргэлж хариулт гуйдаг асуултын маань нэг нь чухамдаа хэн гэдгийг минь надад харуулаач өгөөч гэсэн асуулт. Тэгтэл хэн ч мэддэггүй ээ.

Өөрийнхөө хүслийг сонсохыг хичээхээр залхуурах хандлагатай нэг нөхөр л сууж байх юм.

Ганцаардал

Хааяа хааяадаа хэт их ганцаарддаг болсон. Энэ бол ерөөсөө найз нөхөдтэй цуг байна уу гэдгээс хамаарсан биш хаана байгаагаас ч хамаарсан ч зүйл биш зүгээр л шалтгаангүй гээд хэлчихмээр сэтгэл дотор байдаг хөнгөн гуниглал.

Би үргэлж олон хүний дунд байж багт харъяалагдаж чимээ шуугиантай байхад дуртай ч хааяа ганцаараа амар жимэр суухад ч дуртай. Хүмүүсээс хол байхаар харилцаа холбоо доголддог ч намайг хэзээ ч орхиогүй хүмүүст баярлалаа. Гэр бүлийн гишүүд, сэтгэлдээ үргэлж хайрлаж явдаг цөөн тооны харилцахад амар ижил дасал болсон найзууд болон сайн муу бүхнээ хуваалцдаг надад үнэн ханддаг ганц хоёр хүмүүст чин сэтгэлээсээ баярлалаа.

Би та нартаа хэзээд хувиршгүй үнэн орших болно.

Хүн л болохоор хүнтэй үерхэж нөхөрлөн хайрлаж дурлалцахыг бодолгүй л яахав. Харин чухамдаа юу нь болохгүй байгааг мэдэхгүй юм. Би магадгүй хичээл зүтгэлгүй хайнга байх шиг байна. Хүнийг биш өөрийгөө хайрлах нь илүү амар санагдана. Ийш тийш алга болдоггүй болохооо амар ч юм шиг. Би дурлаад сэтгэл зүрхээ шархлуулахаас айдаг ч дурлахаас бол айдаггүй. Хүн хоорондын хамгийн сайхан мэдрэмжүүдийн нэг юм чинь. Юу ч хийхгүй зүгээр сууж байхад минь дэргэд минь сууж байх хүн л байвал болмоор санагддаг. Хайр дурлалын асуудал надад их энгийн гэж бодогддог. Амьдрал уг нь энгийн шүү дээ.

Итгэл үнэмшил

Бурханд итгэх маань багасав. Өөрийн бодол, оюун санаа л хамгийн хүчтэй санагдана. Бурханд найдан залбирах нь яг үнэндээ өөрөө өөртөө л хүслээ шивнэж байгаа хэрэг.

Бурхан юуг ч зохицуулдаггүй л байх харин бодол л тэгдэг.

Төрсөн өдөр үү төөрсөн өдөр үү?

2018.7.17

Байдаг л нэг энгийн өдөр ч надад чи амьд байгаа шүү гэдгийг сануулсан ч юмуу тийм мэдрэмж өглөө босоод төрсөн. Баярлаж тэмдэглэхийг хүсээгүй ч орой гэрийнхэнтэй хоол идсэнээр даруухан миний тэмдэглэлт өдөр дууссан.

Тэр өдөр гэнэт асгартал уйлсан. Эмзэг мэдрэмтгий хүн шүү бас л өөрийгөө шалих шалихгүй зүйлээс болж зовоож явдаг.

Дараа жил инээж суугаасай.

Ирэх жилийн энэ нэг өдөрт хандан жаахан зүйл захиж үлдээе.
  • Ернь битгий эрэгтэй хүнээс хамаарсан шийдвэр гарга. Тэд чиний тухай бодлоо өөрчилчихөөд хээвнэг тоохгүй өнгөрч болдог юм байналээ.
  • Бусад хүнийг сайн сонсож бай. Хүн болгон ховор нандин түүхтэй.
  • Чи биш бол өөр хэн нэгэн чиний оронд байх учраас харилцаж буй хүнийхээ цагийг хүндэлж бай. Тэд хэрвээ тэгэхгүй бол зүгээр л урагшла.
  • Зүгээр л урагшла. Удаанаар ч болов. Үр дүн нь нүдэн дээр ирдэг юм байналээ.

(Төрсөн өдөр болохоос өмнөх арван хэд хоног нилээдгүй их хямарлаа. Харин сүүлд нь бодож бодож хүртэх ёстойгоо хүртэж л гэж бодлоо. Үргэлж юм бүхэн бүтээд байх албагүй. Тийм болохоор зүгээр л урагшла.)

  • Хүн болгон намайг хүлээн зөвшөөрөх албагүй үзэн ядаж дургүйлхэж хамаг мууг надруу чихэж болно би ч тийм муу байж болох учраас өөрийнхөө бодолд л үнэнч байгаарай.
  • Зүрх сэтгэлийн асуудалд зүгээр сайхан нээлттэй хандаарай. Амьдрал маш их сонирхолтой шүүдээ.

За тэгээд өөрөө өөрийгөө хүлээн зөвшөөрдөг болтлоо чадах бүхнээ хийх болно оо. Энэ өдөр нэгэн насыг нэмлээ. Илүү туршлагатай илүү сэтгэлийн тэнхээтэй болсон гэж бодож байна. Өмнөх жилийнхтэй харьцуулахад.

Энд бичсэнийг хэн ч битгий уншаасай. Харин би өөрөө л ирэх жилийн төрсөн өдрөөрөө уншиг.

Би хүсвэл бүх юмнаас татгалзаж чадна. Бүжиг, спорт, зугаа цэнгэл, хувцас хэрэглэл, хүмүүс гээд олон. зүйлээс хол байж. чадах ч бичихээс бол татгалзахгүй болохоор л үүнийг бичлээ.