№ 2 Би ер нь ямар сэтгэл зүйтэй вэ?

Энэ асуултанд хариулахад үнэхээр хэцүү юм . Хэдэн өдөр бодоод бодоод олигтой юм бичиж чадсангүй….

Би өөрийгөө тийм гэж бодож байгаа бас хүмүүс намайг боддог хоорондоо нийлээд нэг дүгнэлтэнд хүрч болох юм.

Би бол зогсолтонд/сэтгэл гутралд/ ороогүй үедээ жирийн л байдаг. Найзуудтайгаа уулзаж , эрүүл хооллож ,спортоор хичээлэлнэ…. /Зогсолтонд орохгүй л бол уул нь/

Хамгийн тэнэг нь би ямар шалтгаанаас болоод сэтгэл гутралд ордогоо учирын ойлгооогүй л байна.Ямар ч шалтагаангүй гутралд ордог болохоор үнэхээр тэнэг.

Сэтгэл зүйчид би нилээн хэд очиж байсан л даа. Сэтгэл зүйчийн үзэж байгаагаар багадаа юмуу ямар нэгэн юм дурсамжинд хэцүү үе байсан . Ямар нэгэн зүйлээс хэт цочирдосноос болж далд ухамсарт ямар нэгэн зогсолтонд оруулдаг зүйл үүссэн, тэр нь хэд давтагдаад эрэхээр би ямар нэгэн зүйл тохиолдоход автоматаар тэг зогсолтын системээ ажилуулчихдаг гэж тайлбарласан . Тэгээд нүдээ аниад тэр зогсолтонд оруулдаг зүйл зүйлээ ямар нэгэн зүйлээр орлуулж бодож тэр хүнээ ч юм аргадаж ярилцаад явуул гэж төсөөл гэдэг. Энэ арга нь сонирхолтой нь бас тус ч болдог юм шиг болдог.

Гэхдээ сэтгэл зүйчид нилээд хэд очсонч яг бүрэн зогсолт гэдэг зүйлээ яагаад надаа үсээд байгаагаа бас зогсолтонд орохоо зогсоож чадаагүй л байна. Уул нь сайн л сэтгэл зүй ч байсан л гэхдээ миний зогсолтыг бүрэн эмчилж чадаагүй. Тодорхой хэмжээгээр гэхдээ ойлголт авсан бас зогсолтонд орсон ч тайван байх хэрэгтэйг ойлгосон.

Тэгэхээр би зогсолт гэж нэрлээд байгаагаа маш сайн ойлгох хэрэгтэй байгаа юм . Бас хэрвээ зогсолтонд орсон бол хурдан гарж сурах хэрэгтэй.Зогсолыг би бүр мөсөн зогсоож дийлэхгүй байж мэдэх юм. Тэгвэл хүлээн зөвшөөрөд хөнгөх хурдан зогсолттой болох хэрэгтэй.Тэгээд аажим аажимаар бүр мөсөн байхгүй болгож болох л юм .

One clap, two clap, three clap, forty?

By clapping more or less, you can signal to us which stories really stand out.