Хэцүү Үг
Үнэн үг хатуу гээд хэлж чадахгүй үгс зөндөө л байдаг. Би чамд хайртай, Намайг уучлаарай, Хоёулаа салья..

Энэ гуравыг хэлэх тийм ч амархан гэж бодохгүй байна. Үнэхээр л чиний сэтгэл зүрхнээс гарж буй үг бол хэлэхэд хэцүү байх нь аргагүй. Гэхдээ аль нь бусдаасаа илүү хэцүү вэ?

Миний бодлоор “Намайг уучлаарай” гэдэг үг хэлэхэд тийм ч хэцүү биш байх. Нэгэнт л хэн нэгэнд ямар нэгэн буруу зүйл хийсэн бол хариуцлага хүлээж уучлал гуйна гэдэг ичээд байх зүйл огтоос биш.

“Салья” гэдэг үг ч тэр хэцүү биш. Харин ч нөгөө талаар нөгөө хүнээ бодож буй үйлдэл байж болно шүү дээ. Өөрөө хайргүй байж “Тэр хүний сэтгэлийг бодоод..” гэдэг тэнэг шалтгаанаар хүний хүнийг хуураад байх маш онцгүй үйлдэл. Нэгэнт л зүрх сэтгэл минь яваад өгсөн бол хоосон бие минь тэр хүнд юуны хэрэг байх билээ. Харин..

“Би чамд Хайртай” гэдэг үг ямар хэцүү гээч? Хэлчихвэл яах бол, Намайг тоохгүй байх даа, Намайг угаасаа хэн ч тоохгүй гээд л болох болохгүй юманд сэтгэлээр унаад л.. Гэхдээ энэ үгийг ийм хэцүү болгож байгаа үнэ цэнэ нь өөрөө Хайр юм. Эдгээр бүхий л санаа зовинолын шалтгаан нь зүгээр л түүнд Хайртай учраас алдахыг хүсэхгүй байх хүсэл юм.