Уур хилэн хүнд ямар ашиг тустай нь талаар

Munkh Batmunkh
Sep 6, 2018 · 2 min read

Би бага байхаас л энх тайван амар амгаланг эрхэмлэдэг хүүхэд байлаа аливаа асуудлыг илүү амар тайван байдлаар шийдэхийг эрхэмлэдэг нэгэн байсан юм.

Манай нэг найз байдаг юм.Тэр надад ясны дургүй эсвэл намайг зүгээр л үзэн яддаг байх.Гэвч би түүнийг надтай яагаад ийм байгаад байдгийг тийм ч сайн ойлгодоггүй байсан юм.Яахав намайг ямар нэг байдлаар хорлох гэсэн үйлдэл гардаг байсан ч би түүнд хариу үйлдэл үзүүлдэггүй учир нь би энх тайван замаар явах дуртай учраас.

Гэвч нэгэн өдөр надад нэгэн хачирхалтай үйл явдал тохиосон юм тэр зүйл миний амьдралыг 360 градус эргүлээд л орхичихсон!

Тэр өдөр би маш их уурласан юм шалтгаан нь маш энгийн би бүтэлгүйтсэн тэр бүтэлгүйтэл бүхэлдээ миний буруу байсан.Би харамссан ууг нь бүтэлгүйтэл болохоос өмнө би бэлтгэлтэй байсан бол тэгэхгүй л байсан юм.

Гэвч миний толгойд нэг бодол орж ирснээр дахин нэг боломж өөртөө олж нээлээ.

Би нэгэн зүйл анзаарсан юм хүн ууртай байхдаа маш их эрч хүч энерги зарцуулдаг мөн уурлахдаа зогсож чаддаггүй учир нь үүндээ дуртай болчихдог.Ямар нэгэн асуудал магадгүй үүгээр дуусгавар болчих ч юм билүү гэсэн мэдрэмж боргилдог нь надад мэдрэгдсэн юм.Үнэхээр хүчтэй шүү яг л газар тэнгэрийг ниргэж чадах ч юм шиг.Яг л тайхар чулууны домог дээр гардаг бөх аварга чулууг өргөж аваад могойг дардаг шиг л.

Эцэст нь ийм их эрчим хүч чамаас ууртай үед чинь ялгарч байхад чи яагаад буруу зүйлд эрч хүчээ зарцуулна вэ ? , яагаад ийм энгийн зүйлд уурлана вэ ? Магадгүй чи энэ их эрчим хүчийг зөв зүйлд зарцуулж чадвал чи хүссэн хүсэлдээ хүрч чадах ч юм билүү ? Гэсэн бодол толгойд минь орж ирсэн юм.Надад хийх зүйлс маш их байна өөрийгөө хөгжүүлэх , тавьсан зорилгоо биелүүлэх , хэл сурах гээд л тэнгэрт гялалзах түм бум оддоос их байхад яагаад эдгээр зүйл дээр уурлаж хийж болохгүй гэж ?

Би уурлаж эхэлсэн өглөө эрт босч чадахгуй байгаадаа тэгээд маш их өөртөө уурлаж өглөө эрт боссон.

Би мөн л уурласан англи хэлний 250 үг өдөрт цээжилж чадаагүйдээ гэвч би уурны тусламжтай өдөрт дунджаар 200 үг цээжилдэг болсон.

Би гайхсан яагаад ингэж их залхуурдаг байсан аа би дахиад уурласан залхуурахаа болиод зорилгоо биелүүлж эхэлсэн.

Эцэст нь уур хилэнг зөв зүйлд өөрийгөө хөгжүүлэх ялан дийлэхэд ашиглаж чадвал энэ тийм ч буруу зүйл биш юм.

Магадгүй уур хилэн бол мөрөөдөлд хүрэх түлхүүр ч юм билүү…

Munkh Batmunkh

Written by

Welcome to a place where words matter. On Medium, smart voices and original ideas take center stage - with no ads in sight. Watch
Follow all the topics you care about, and we’ll deliver the best stories for you to your homepage and inbox. Explore
Get unlimited access to the best stories on Medium — and support writers while you’re at it. Just $5/month. Upgrade