Khanbank foundation x Unread , Rise Хөтөлбөрийн нээлт

Миний хувьд энэхүү , гайхалтай ногоон хөтөлбөр Улаанбаатар хотын залууст томоохон хувь нэмэр оруулж байгаа гэдэгт би бүрэн дүүрэн итгэлтэй байна.
Монголдоо бараг л анх удаагаа дөнгөж оюутан болж байгаа залууст амьдралын гараагаа гайхалтай эхлүүлээсэй гэж чиглүүлэх төрлийн арга хэмжээ болж байгаан яг нүдээ олсон хэрэг гэж бодож байна.
Би зөндөө жижиг том арга хэмжээ зохион байгуулж байсан туршлагатай хүний хувьд энэхүү арга хэмжээний нээлт бүхий л талаараа өндөр түвшинд зохион байгуулагдаж байна.
Арга хэмжээ болон Хөтөлбөрүүдийн дизайн сэтгэл шингээсэн бөгөөд дизайн нь өөрийн гэсэн хэв маягтай бөгөөд бүтээлч байдлаар Оюутан дэвтэр болон үзэг , стикер , тэмдэглэлийн дэвтрийн багц савлагааг хийсэн нь энэхүү арга хэмжээг ямар гайхалтай арга хэмжээ вэ гэдгийг илтгэх мэт.
Арга хэмжээний хэлэлцүүлгээр илтгэгчид маань шинэ оюутан болж байгаа залууст үнэ цэнэтэй санаа өгсний дундаас дурьдахад
Р. Дагва
“Аз жаргалтай хот” хорооны дарга
НИТХ-ын төлөөлөгч
“Улс орны нүүр царай нийслэл хотын хөгжлөөс харагддаг. Ирээдүйн аз жаргалтай, өндөр хөгжилтэй сайхан хотыг өнөөдөр суралцаж байгаа хотын соёлтой оюутнууд та бүхэн бүтээнэ. Иймээс хотын соёлд давхар суралцаарай.”
Тиймээс залуучууд бид цаг тутамд хөгжиж өөрчлөгдөж байгааг энэхүү арга хэмжээнээс харж болохнээ.
Мөн арга хэмжээний гол уур амьсгал болон нүүр царайг зохион байгуулагч залуусын хурдтай хүчтэй яг л ирээдүйг гэрэлтүүлэх мэт залуус маань энэ арга хэмжээг ямар их сэтгэл , үнэ цэнэ , хариуцлага дээр зохион байгуулагдсаныг харж болох юм.
Үнэхээр гайхалтай хамт олон байсныг нуух юун…
Миний хувьд энэхүү арга хэмжээнд зохион байгуулагчдын баг болон оролцогчоор хамт орсон бөгөөд надад үнэхээр том туршлага мэдлэг болж үлдсэн юм.
Эцэст нь гэж хэлэхэд залуус бид нар зогсошгүй , мятрашгүй үргэлж хөгжин дэвшсээр байх болно.
Энэхүү нийтлэлийг би арга хэмжээг яг болж байх үеэр бичсэн ба арга хэмжээний төгсгөлд би бүрэн дүүрэн дүгнэлтээ дахин та бүхэндээ хүргэх болно…
Аан тийм энэ ямар учиртай зураг вэ гэвэл арга хэмжээний үеэр харин тэмцээн зарлаа дөө би ч бас бэлэгтэй болчихмоор л байнашт :))
Эдгээр залуусаас нэг тийм хийж бүтээе гэсэн эрч хүч үргэлж боргилж байдаг…

