Монголчууд Бүдүүн

Цахим Эмч
Sep 2, 2018 · 3 min read
Эх сурвалж: “Халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлийн тархалт”-ын судалгаа — 2013 он

Монголчууд бүдүүн. Хүүхдэд, томчуудгүй бүдүүн. Бүдүүн гэхээр нь зарим нь уурлана, зарим нь ичнэ, зарим нь гомдоно. Хүүхэд байхад өдрийн од шиг ховорхон бондгор хүүхдүүд байдаг байж билээ. Харин тэр үед өдрийн од шиг цөөн байсан бол одоо үед 6–11 насны 3 хүүхэд тутмын 1 нь илүүдэл жин таргалалттай болсныг 2017 онд хийсэн “Хүн амын хоол шим тэжээлийн байдал” үндэсний V судалгаа мэдээллээ. Харин энэ тоо 6 жилийн өмнө 20 хүүхэд тутмын 1 нь илүүдэл жин таргалалттай байжээ.

Эх сурвалж: “Хүн амын хоол тэжээлийн байдал” үндэсний V судалгаа — 2017 он

Яагаад ийм богино хугацаанд ийм хурдтай таргалах болов??? Үндэсний судалгаагаар улс орны ирээдүй болсон хүүхдүүд маань илүүдэл жин таргалалттай болох нь нотлогдлоо. Одоо харин аав ээж нь хэр байгааг сонирхуулья. 2009 онд Америкийн ард түмнээс санхүүжүүлсэн Мянганы сорилын сангийн санхүүжилтээр “Халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлийн тархалт” -ын судалгаа хийсэн юм. Энэ судалгаагаар 15–64 насны хүн амын 31.6% нь илүүдэл жин, таргалалттай байна гэсэн дүн гарав. Харин 4 жилийн дараа өнөөх 31.6% нь 54.4% болж өссөн байлаа. Өөрөөр хэлбэл 15–64 насны Монгол 2 хүн тутмын 1 нь илүүдэл жин, таргалалттай байна. За ингээд үндэсний нэлээд хэдэн судалгаагаараа аав, ээжүүд, хүүхдүүд илүүдэл жин, таргалалттай болох нь нотлогдов. МОНГОЛЧУУД БҮДҮҮН болжээ. Аав ээжүүд, хүүхдүүтэйгээ хөтлөлцөөд таргалалт өөд цэц булаалдацгааж байна.

Эх сурвалж: “Халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлийн тархалт”-ын судалгаа — 2009, 2013 он

Сүүлийн 10 гаруй жилд бид яагаад ингэж хурдтай жин нэмсэн бэ гэдэг асуулт гарч ирнэ. Ерөнхийдөө бол хөдөлгөөний дутал нөлөөлж байгаа гэхдээ үндсэн шалтгаан бол өдөр тутам идэж байгаа хоол хүнс юм. Хоол хүнс дундаа Нүүрс-Ус энэ бүхэнд буруутай. Яг үнэндээ үүнийг уншаад сууж байгаа хүмүүс дунд хүнсний нүүрс-усаа ялгаж салгаж байгаа нь хэд байгаа бол л гэдэг чухал асуудал. Юу идэж ууж байгаагаа ялгаж салгаж чадаагүй цагт илүүдэл жин, таргалалт яг таны сүүдэр мэт дагах болно. Таргалалтын сүүдрээсээ салахад танд “хурдан тураана” гэсэн гарал үүсэл тодорхойгүй бүтээгдэхүүн бус харин таны тархинд зөв байрших “эрүүл мэндийн мэдлэг, дадал” чухал юм.

Ганцхан Монголчууд гэлтгүй дэлхий нийтээрээ энэхүү нүүрс-усанд дарлуулж байна. Харин одоо шинэ салхи салхилж эхэлсэн. Энэ бол эрүүл мэндэд тустай өөх тостой хүнсийг чухалчлах болов. Үүнийг нэрийг “Кето диет” гэдэг. Мартагдсан хуучны зүйлийг сэргээж гаргаж ирэхийг шинэчлэл, инноваци гэдэг шиг энэ бол нээх шинэ зүйл биш юм. Харин Монголчуудын уламжлалт хоол хүнстэй их ойр хоолны хэв маяг билээ. “Кето диет”-аар дэлхийн иргэд илүүдэл өөхөө шатааж байна, цусан дахь илүүдэл сахраасаа ангижирч байна, нүүрээр туурсан илүүдэл батгаасаа салж байна, тархи мэдрэлийн үйл ажиллагаагаа сэргээж байна гээд олон олон үр дүнг анагаахын шинжлэх ухаанаар нотолж, баталж байна. Та бүхнийг ч гэсэн нүүрс-усаа багасгаж зөв өөх тостойгоо нөхөрлөөсэй гэж хүсэж байна. 9-р сарын 6-нд болох “Кето диет” лекц, өдөрлөгт бүртгүүлсэн хүмүүстэйгээ тун удахгүй шинэ соргог мэдээлэлтэйгээр уулзах болно оо.

2018.09.06-ны пүрэв гарагийн 19:00 цагт “Keto Diet & Intermittent Fasting” лекц, өдөрлөг болно.

Хүндэтгэсэн: Цахим Эмч

Цахим Эмч

Written by

#Health, #Medicine, #Nutrition, #Diet, #Sport_medicine, #Public_Health,

Welcome to a place where words matter. On Medium, smart voices and original ideas take center stage - with no ads in sight. Watch
Follow all the topics you care about, and we’ll deliver the best stories for you to your homepage and inbox. Explore
Get unlimited access to the best stories on Medium — and support writers while you’re at it. Just $5/month. Upgrade