УТААТ МАНАН — SMOG (Smoke + Fog)

Дээрхи зурган дээрх үеэлсэн утаат манан хэрхэн үүсдэг талаар тайлбарлахыг хичээе.

Улаанбаатрын агаарын бохирдлын үндсэн шалтгаан болох гэр сууцанд нүүрс түлэх, тээврийн хэрэгслэлийн түлш шаталтын үед анхдагч агаар бохирдуулагч тоосонцор (PM2.5, PM10), хийн нэгдэлүүд (NO, NO2, CO, SO2) үүсдэг. Эдгээр бохирдуулагчийн хийн нэгдэл болох азотын дутуу исэл нь агаар дахь хүчилтөрөгчтэй нэгдэж азотын давхар ислийг (NO2) үүсгэдэг. Энэ үед нарны гэрлийн хэт ягаан туяаны үйлчлэлээр азотын давхар исэл нь задарч азатоын дан исэл (NO) болон нэг молекулт хүчилтөрөгч үүснэ. Энэхүү нэг молекулт хүчилтөрөгч нь агаар дахь хүчилтөрөгчтэй (O2) нэгдсэнээр озоныг (O3) үүсгэнэ. Энэ мэтээр агаарт фотохимийн урвалаар азотын хүчил (HNO3), Озон (O3), Peroxyacetylnitrate (PANs) зэрэг хүний биед хорт хийн нэгдлүүд бүрэлдэн тогтоно. Эдгээр хийн нь салхигүй, мөн агаарын темпратурын нөлөөгөөр сарнихгүйгээр үечлэн тогтдон байна. Үүнийг SMOG буюу утаат манан гэж нэрлэдэг.

Утаат мананы нөлөөгөөр нүд хуурайших, хоолой хорсох, амьмгал бачуурах, амьсгалын үйл ажиллагаа алдагдах, астма сэдрэх, дархлаа сульдах, арьсны хорт хавдар үүсэх цаашлаад амьсгал зүрх судасны үйл ажиллаагаанд нөлөөлж нас баралтад хүргэх шалтгаан болдог.

АШУҮИС-ийн Нийгмийн эрүүл мэндийн сургууль Калифорнийн их сургуулийн багтай хамтран “Улаанбаатар хотын агаарын бохирдлын эрүүл мэндийн нөлөөлөл” судалгааг олон улсын аргачлалаар 2012 — 2014 хийсэн юм. Энэхүү судалгааны дүнгээс харахад агаарын бохирдлын шалтгаант цаг бус нас баралт жилдээ 0–5 насны хүүхдүүдэд 120–130 тохиолдол (уушгины хатгалгааны хүндрэлээр), насанд хүрэгчдэд 1250 тохиолдол (зүрх судас, амьсгалын эрхтний эмгэгийг хүндрэлээр) гарч байгааг тогтоожээ.

Судалгааны багийн дүгнэлтээр агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр яаралтай цогц арга хэмжээ авахгүй бол 2017 — 2024 оны хооронд цаг бус, эрт нас баралтын тоо 13,000 тохиролдлоор ихсэнэ гэжээ.

Агаарын бохирдол нэгэнт буурахгүй тодорхой болсон цаг үед бид эрүүл мэндээ хэрхэн хамгаалах вэ?

Like what you read? Give Цахим Эмч a round of applause.

From a quick cheer to a standing ovation, clap to show how much you enjoyed this story.