Нас нэмж том болох тусам яг л тоглоомон дээр үе давж байгаа юм шиг асуудлууд хүндрээд л, шинэ олон зүйлүүдийг таньж мэдэн, олон алдаатай нүүр тулж, тэднийгээ засахын засаж суралцахын суралцаж төдий чинээ ухаан суугаад алхам алхмаар ахиад амьдралыг илүү их ойлгох юм. Гэхдээ үнэхээр ойлгохгүй зүйлүүд бүр гайхаад гацах зүйл бас их юм.


Хүмүүс хоорондын харилцаа, бие биенээ үл хүндэтгэх, атаархал хий хоосон дам яриа, хов жив? Яагаад ийм хэрэггүй зүйлд амьдралынхаа алтан цаг зав хугацааг зарцуулна вэ? Бие биенээ хэмхэлж мэрж хэдэн талаас нь дайрч давшилж мууг нь үзэхгүй л бол та аз жаргалгүй болох гээд байна уу? Яагаад заавал ийм өчүүхэн байх гэж? Эсвэл тийм хэрэггүй зүйлд зарцуулах цаг зав их байна уу? Өөрөө өөртэйгөө хэдхэн минут зарцуулаад ярилцаад бодоод үзээрэй.

Зүгээр л хувь бүрдээ соёлтой байгаад бусдыг болон хамгийн гол нь өөрийгөө хүндлээд өөртөө хүсэхгүй зүйлээ мөн бусдад хүсэхгүй , хүний сайн сайханд илүү анхаарлаа хандуулан өөр өөрсдийн урдах ажлаа хамгийн сайнаараа хийгээд хүний амьдралыг дүгнэх биш өөрөө өөрсдөдөө дүгнэлт хийж амьдарцгааялдаа!

One clap, two clap, three clap, forty?

By clapping more or less, you can signal to us which stories really stand out.