Бизнесийн шинэ санаа хэрхэн төрдөг вэ?

За тэгэхээр хүн бүрт л маш олон санаа толгойд орж ирж, тэдгээрийг зарим хүмүүс тэмдэглэж авч, зарим нь мартаад өнгөрдөг бол бүтээлч хүмүүс тэрхүү санааг ажил хэрэг болгодог. Шинэ бизнес эхлүүлнэ гэхээр хөрөнгө мөнгөнөөс эхлээд маш олон зүйл хэрэг болдог. Туршлага, ур чадвар, баг хамт олон бүрдсэн байхаас гадна тэдгээрт нийцсэн бизнес санаа байх нь их чухал. Сүүлийн жилүүдэд IT -д суурилсан бизнесүүдийн өсөлт гайхалтай хурдтай байгааг надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа байхаа. Би өөрийн санааг тэмдэглэдэг дэвтэртэй байлаа. Их сургуульд орохоос өмнө олон зүйл туршиж үзэх гэж боддог байсан ч нэг л болж өгдөггүй байсан юм. Тэр үед бодож байсан санаанаас цухас дурьдахад айл бүрийг шорлогны зуухаар хангах /одоо энэ бизнесийг нэгэн компани нэлээн амжилттай нэвтрүүлсэн байна лээ/ талаар боддог байсан юм. Тэр үед төсөл гэж юу болох талаар ойлголтгүй төслийн тухай ном барьж аваад агуулгынх нь дагуу санаагаа буулгахад 2 хуудас болж билээ. Харин одоо бол зөвхөн агуулга нь л 2 хуудас байдаг гэдгийг мэдсэн лдээ. Гэхдээ төсөл заавал тийм нүсэр байх албагүй гэж боддог юм. Их сургуульд нүсэр, бүх зүйлийг багтаасан байхыг шаарддаг нь аль нь ч төгсөөд гарсаны дараа хэрэг болно гэж бодсоны үндсэн дээр хийлгүүлдэг байсан байх. Харин амьдрал дээр зөвхөн хэрэгцээтэй зүйлүүдийг л төсөл дээр тусгадаг болох нь харагддаг. Их сургуулийн найзуудтайгаа бизнесийн орчны талаар ярилцаж байхад бизнесийн хэрэгтэй санаанууд их орж ирдэг. Жишээлбэл: Гадаад улс орнуудад яагаад ажилтан зуучилдаг байгууллагууд дадлагын оюутан зуучилж болдоггүй юм бол гэж бодоод энэ талын бизнесийг хөгжүүлж болохоор санагдаж байсан юм. Гэхдээ зөвхөн санаа байх нь хангалтгүй гэж өмнө дурьдаж байсан билээ. Сүүлийн үед нэг ийм бизнесийн санаа төрөөд байдаг болсон. Тэр нь Фитнесс хоолны газар юм. Монголд байгаа зоогийн газрууд ийм төрлийн бизнест хамгийн дөхөх нь Эрүүл хооллолтын газар, эсвэл цагаан хоолны газрууд байдаг. Харин яг фитнессээр хичээллэгчдэд зориулсан амин дэм уурагтай хоолоор дагнасан хоолны газар миний мэдэхийн байхгүй юм шиг. Эсвэл байдаг юм болов уу?Яагаад ингэж бодох болсон бэ гэхээр 1 -т фитнессээр хичээллэгч залуус их болсон. 2 -т тэд хоолоо гэртээ өөрсдөө бэлдэж авч явдаг нь харагдсан. Ингэхээр өдрийн ихэнх цагаа ажилдаа зарцуулаад, үлдсэн жаахан цагаа фитнессдээ зарцуулсан хэрнээ хоол бэлтгэх гэж бас багагүй цаг зарцуулна гэдэг тэдний хувьд хэцүү байдаг байх. Тиймээс фитнессийн газруудад хүргэлтээр үйлчилдэг фитнессийн хоолны газар нээвэл тодорхой хэмжээнд зах зээл байгаа гэж бодож байна. Магадгүй миний буруу ч байж болох юм. За тэгээд санаа бодлоо хэлээрэй.

One clap, two clap, three clap, forty?

By clapping more or less, you can signal to us which stories really stand out.