PREMIER LEAGUE IS BACK!
21 дэхь удаагийн ДАШТ-тэй зун дуусаж манайхны хамгийн их үздэг Европийн 5 лиг эргэн ирлээ. Тэр дундаа хамгийн их үзэгчтэй Английн дээд лигийн сунайсан 38 тойргын эхний 4 тойрог болж өндөрлөв. Энэ 7 хоногийн сүүлээр шигшээ багууд цуглаж нөхөрсөг тоглолтууд хийх тул лигүүд түр завсарлаж байгаа. Тэгэхээр энэ Weekend-ээр лигийн тоглолтууд байхгүй, лигүүд 14 хоног завсарлаж байна гэсэн үг.

Английн лигийн эхний 4 тойрогт нийт 20 багаас 3 баг л тоглолт бүртээ хожиж бүтэн 12 оноогоо авч чадсан бөгөөд тэдгээр 3 багуудын дундаас энэ удаад Liverpool-ийн талаар энд задалж бичие.
- Liverpool.
1892 онд байгуулагдсан Liverpool хотын нэр хүнд болсон энэ клуб хамгийн сүүлд 1962 – 63 оны улиралд Английн дээд лигт гарч ирсэн бөгөөд энэ цагаас хойш доод лигрүү дахин унаагүй байна. Эхний 4 тойрогт тэдэнтэй холбоотой нэгэн сонирхолтой үзүүлэлт ажиглагдсан нь тэд бүх цаг үеийн түүхэндээ анх удаа Premier League-ийн эхний 4 тойрогтоо ялалт байгуулсан явдал.
Тэд өнгөрсөн улирал Европийн топ 5 лиг гэлтгүй бусад лигүүдийн бүхий л шилдэг багууд тоосоо өргөдөг “Аваргуудын Лиг”-ийн финалийн тоглолт хүртэл явсан. Хангалттай нөөцтэй гэдгээ батлан харуулсан төдийгүй багийн дасгалжуулагч Герман мэргэжилтэн Юрген Клопп залуучуудтай маш сайн ажилладаг гэдгээ Англид батлсан харуулсан үзэгдэл болсон. Улирлын туршид тэдний гол асуудал ХАМГААЛАЛТ гэж байсан хаа саагүй бичиж байсан тул Virgil Van Djk-ийг тухайн үед дэлхийн хамгийн өндөр үнэтэй хамгаалагч болгон авч ирсэн. Гэлээ гээд асуудал дууссангүй. Довтолгооны шугаманд нь Mohamed Salah, Roberto Firmino, Sadio Mane нар. Харин хагас хамгаалалтанд Jorden Henderson, James Milner, Wijnaldum, Emre Can нар дээр нэмэгдээд Арсеналаас Chamberlain ирсэн. Ийм зузаан бүрэлдэхүүнтэй тэд өвлийн наймааны цонхоор Бразил тоглогч Philippe Couthino-г Испаний Барсад зарахдаа ч санаа зовоогүй. Эцэст нь хамгийн чухал нь хамгаалалтын хана. Ерөнхийд нь Van Dijk удирдана. Клоппийн арга барил өөрөө эсрэг багийн тоглолтыг нурааж шахаж тоглодог тул жигүүрийн хамгаалагчид нь асар өндөр хариуцлагатай тоглох болдог. Яг энэ арга барилаараа лигтээ ч тэр, Аваргуудын лигт ч тэр Манчестеср Ситиг хэрхэн буулгаж авсаныг та бүхэн харсан байх. Ингээд бүх зүйл хангалттай хэмжээнд сайжрахгүй байсан тул Улаануудын хаалгач бүх шүүмжлэлийн бай болов. Тэр нь ч Аваргуудын лигийн хамгийн хариуцлагатай шигшээ тоглолтонд биелэлээ олж байж боломгүй алдаа гаргаснаар багаа хөөдсөн гэхэд болно.

Харин Улаануудын шинэ улирлын бүрэлдэхүүнийг хараад хэн ч сүрдмээр гэж болно. Гэрийн даалгавараа сайн хийж Италийн Ромагаас Бразил хаалгач Alisson Becker-ийг 65 саяаар авч хаалганыхаа өмнө тавив. Дундын шугамаа зузаатгаж Германы Бундеслигээс Naby Keita, Францаас Fabinho нарыг авч ирэх нь тэр. Stoke City өнгөрсөн улирал доод лигрүү унсан тул багаа солих хэрэгтэй болсон Sherdan Shaqiri тэдэн дээр нэмэгдэж энэ баг 2018–19 оны улиралд Английн аварга болох боломжтой багийн тоонд жинхэнэ утгаараа итгэл дүүрэн орж ирсэн гэхэд болно.
Тэд эхний 4 тоглолтоо West Ham United, Crystal Palace, Bright Hove & Albion болон Leicester City-тэй хийж нийт 9 гоол оруулж өөрийн хаалгандаа 1 л гоол алджээ.
Best
Tsogie Jagaa

