Juvetus F.C. — FC Barcelona

Европт нэр хүндээрээ Аваргуудын Лигийн дараа орох Европа лигийн 2014 финалийн тоглолтонд Хорват залуу Ivan Rakitic Man of the Match болоод улмаар Испаний Sevilla FC-гийн нэр дээр Аваргын цом өргөж байлаа.

Үүнээс яг 1 жилийн дараа буюу 2015/06/06-нд Европт нэр хүндээрээ 1-т орох Аваргуудын лигийн финалын тоглолтын 6 дахь минутанд Италийн агуу Ювентусын эсрэг зураг дээрх гоол-ийг хийж улмаар энэ тоглолтонд баг нь 1:3-ээр ялалт байгуулсанаар Испаний Барселонагийн нэр дээр Аваргуудын лигийн цомыг өргөж байсан.

ө

Өнөө шөнө УБ-ын цагаар 02:45-д Италийн Турин хотын “Ювентус” цэнгэлдэхэд эхлэх Juventus F.C vs FC Barcelona-гийн тоглолтыг ярихын тулд энэ зургыг ярихаас өөр аргагүй болно.

2015 оны финалд Италийн “Хөгшин Хатагтай нар” болох Ювентус Испаний Барсад 1:3-ээр хожигдсоноос хойш 2 жилийн хугацаанд анх удаа таарч байгаа нь өнөө шөнө. Италичууд хариугаа авах боломжтойгоос илүү хариугаа авах ЁСТОЙ гэж Даваа гарагын өглөө дотоодын хэвлэлдээ бичсэнийг л хархад тоглолт ямар уур амьсгалд болох вэ гэдэг нь тодорхой.

Сугалаагаар Ювентус — Барса нар таарсан бөгөөд 7 хоногийн зайтай талбайдаа тус бүр 1 тоглолт хийгээд нийт 2 тоглолтын нийлбэр дүнгээр хожсон нь 2016–17 оны улирлын Аваргуудын лигийн шигшээ 4 багийн 1 болно.

Тоглолтын өмнөх үзүүлэлтүүд:

  1. Хоорондын сүүлийн 3 тоглолт — Тус бүр 1 хожиж, 1 тэнцсэн.
  2. 2 баг тус бүрийн сүүлийн 5 тоглолт — Барса LWWWL, Ювентус-WLDWW
  3. Хоорондоын сүүлийн 7 тоглолт. Барса 3 хожил, Ювентус 2 хожил. 2 тэнцсэн.
  4. Хоорондоын сүүлийн 7 тоглолт. Барса 10 гоол, Юентус 7 гоол хийсэн.
  5. Барса Аваргуудын лигийн хүрээнд сүүлийн 29 тоглолтын 23т нь ялаад байна.
  6. Ювентус Аваргуудын лигт тоголсон сүүлийн 8 тоглолтыхоо 6-д нь хаалгандаа гоол алдаагүй.
  7. Тоглолтын шиллэг болох магадлал: Gonzalo Higuain — 27,66%, Lionel Messi — 23.4%, Paulo Dybala- 22.34%. Ямарч байсан цаасан дээр Аргентин тамирчин тоглолтын шилдэг болох нь.
  8. 2016 онд UEFA-гаас гаргасан RANK. Барса 3т, Ювентус 9д байна.
  9. ЮВЕНТУСИЙН ДАВУУ ТАЛ ЮУ ВЭ?

Goal.com дээр гарсан Италийн багийн гарааны таамаг. Эндээс харвал баруун жигүүр тэр чигээрээ хурдан сөрөг довтолгоо. Dani Alves Испанид байхдаа жигүүрийн хамгаалан тоглогч хурдан довтолгоонд ямар чухал вэ гэдгийг харуулдаг байсан. Италид яагаад үгүй гэж. Бүр түүн дээр нэмэх нь Caudrado байхад эсрэг багийн дундын шугам арын 4-тэй хамт 95 минутын турш нүдээ цавчиж болохгүй ээ гэсэн үг.

Талбайдаа гоол алдахгүйн тулд ардаа 4-тэй хувилбараар 4–2–3–1 гэж тоглох байх. Энэ тохиолдолд олон давуу тал бий ч үүнээс 3-ыг нь онцлох гэж үзэе.

Paulo Dyabala.

21 настай. Аргентин. Довтлогч, Довтлох чиглэлийн хагас хамгаалагч. Дотоодын Serie A лигтээ 1651 минут тоглож 8 гоол, Энэ улиралд Аваргуудын лигт 419 минут толгож 2 гоол хийгээд байна. Жижиг биетэй хурдтайгаас гадна довтолгооны үед зөв байрлалыг эзэлдэг гэж магттагддаг хэдий ч талбай дээр бөмбөгтэй харьцаж байхдаа гаргасан буруу шийдвэрүүд нь Аллегригийн алергийг хөдөлгөж байгаа нь мэдээж. Хэрэв эсрэг багийн 1 хамгаалагч нэмэх нь хаалгач гэж гарсан тохиолдолд гоол хийх нь магадлал нь Италид +80%, Европд +60% юм байна.

Gianluigi Buffon

Аль багаас үл шалтгаалан тэр багийн хаалган дээр Буффон.Ж байгаа бол тэрийг давуу талд тооцхоос өөр аргагүй. Ювентус сүүлийн 2 жилд талбай дээрээ 47 тоглолтонд хожигдоогүй байна гэдэг бол яалтачгүй энэ хүнтэй холбоотой. 39 настай, энэ спортод амьдралаа зориулсан энэ хүн дээр статистик ярих нь илүүц.

Gonzalo Higuaín

Мөн Аргентин Forward. Дотоодын лигтээ 31 тоглолтонд 21 гоол, Аваргуудын лигт 7 тоглолтонд 3 гоол.

2. БАРСАГИЙН ХУВЬД.!

  • Мөн л goal.com-ийн гарааны таамаг дээр харая. Айлын талбай учраас тор хөдөлгөх нь эхний бөгөөд эцсийн зорилго байх нь мэдээж. Энэ тоглолтонд Busquets байхгүй тул Andre Gomes түүнийг орлон дунд гарах магадлал өндөр хэдий ч тоглолтын 2-р хагаст Арда Туран-аар сэлгээ хийгдэх байх.
  • Зураг дээрх гараанаас харвал Sergio Roberto болон Iniesta нарын байрлал хамгийн чухал нь. Хамгаалалт болон довтолгоо явж байхаас үл хамааран 3–4–3 гэсэн гараа сонгосон л бол яг энэ байрлалын 2 тоглогч дээр бүх ачаа ирдэг нь ойлгомжтой.
  • Sergi Roberto-г одоо Испанид шинэ цэрэг гэж харахаа хэдий нь байсан. Харин Европт яах вэ? гэдэг асуултыг хариуг энэ шөнө харж болох юм. Довтолгооны эхлэх үед Месси Key Pass-ийн хэмжээнд хойшоо сууж, зөрөөд Rakitic юмуу Iniesta урд орно. Баг бөмбөггүй байхад Andre Gomes-оос бусад нь эсрэг багийн дунд болон арын шугамыг өндөр бөмбөг нэхэлтээр нүдэх нь мэдээж. Энэ утгаараа Барса Италид хийх энэ шөнийн тоглолтонд ямарч байсан суусан тоглолт үзүүлэхгүй.

Сул тал гэвэл Busquets байхгүй. Энэ тохиолдолд гол бөмбөг хуваарилалтын шийдүүд Месси + дунд 1 тоглогч. Ихэвчлэн Иниеста.

Andre Gomes хангалттай хэмжээнд уян хатан биш байгаа тул миний хувьд Барсагийн гараа яг ингэж гарвал байж болох хамгийн өндөр эсрдэл үүрнэ. Эсрэг багийн жигүүрт гол найруулга хийх хүмүүс нь Dani Alves + Cuadrado + Pjanic + Dyabala. Сөрөг довтолгоо чанартай явах магадлал маш өндөр магадлал. МАШ ӨНДӨР гэдэгт хурд, бөмбөг таслалт, шугам дагсан гүйлт гэхмэт бүгд багтана …….. Дээр нь довтолгоо 2 давхарт дууслаа гэхэд Mandzukic, Higuan-аар дуусах магадлалтай. Барсагийн сул тал 2 давхарын тоглолт болон хөдөлгөөнгүй бөмбөг байсаар ирсэнийг энд онцлоё.

Juventus stadium

Тоглолт болох цэнгэлдэх — Juventus Stadium. Нийт 41,507 хүний суудалтай. 2011 онд 110 сая еврогийн зардлаар баригдсан.

2014 оны Европа лигийн финалийн тоглолт зохион байгуулагдаж байсан. Тус тоглолтонд одоогийн Барса бүрэлдэхүүнд буй Иван Ракитич тоглолтын шилдэг болон улмаар аварга болж байсан билээ.

Тоглолт ямарч дүнгэээр өндөрлөсөн 7 хоногийн дараа Испанид тоглох дахиад 95 минут бий. Тэр үед Ювентусыг баруун жигүүрийн хамгаалагч Dani Alves 2008–2016 онуудад 8 жилийн хугацаан хүчин Барсагийн эсрэг анх удаа Камп Ноу цэнгэлдэхэд 98,000 фанатын өмнө талбайд гарна.

Brimse Football Talk.

A single golf clap? Or a long standing ovation?

By clapping more or less, you can signal to us which stories really stand out.