V2X системийн тухай

Tsolmon
Tsolmon
Nov 5 · 1 min read

Дэлхий дээр автомашин үйлдвэрлэл эрчимтэй хөгжиж буй өнөө үед байгаль орчинд ээлтэй автомашин /эко/ үйлдвэрлэхээс гадна явган зорчигч болон хөдөлгөөнд оролцогч талуудын аюулгүй байдал нь чухал сэдвийн нэг байсаар ирсэн юм. Дэлхий дээр жил бүр 1.3 сая хүн (өдөрт 3287 хүн) автомашиний осолд орж нас барж байна гэх судалгаа статистик тоо байна. Мөн замын хөдөлгөөний түгжрэл үүсэх гол шалтгаануудын нэг бол яах аргагүй зам тээврийн осол болж байгаа билээ. Замын хөдөлгөөний түгжрэлээс үүсэх үр дагавар нь өнөөдөр бидний амьдралд сөргөөр нөлөөлж байгаа юм. Жишээ нь түргэний тэрэг болон галын тэрэгт зам тавьж өгөхгүй байснаар амь нас, эрүүл мэнд, эдийн засгаараа хохирч байгаа билээ.

V2X буюу Vihecle To Everything технологийн тусламжтайгаар автомашинууд хоорондоо харилцан мэдээлэл дамжуулж осол аваараас урьдчилан сэргийлэх сануулгыг жолоочид өгч байх юм.

Ингэснээр зам тээврийн осол буурахаас гадна замын хөдөлгөөний түгжрэлийн бууруулахад нөлөө үзүүлэх юм. Америк улсын зам тээврийн яамны мэдээллээс 2023 оноос эхлэн үйлдвэрлэгдэх бүр автомашинд V2X систем зайлшгүй суурьлагдсан байх гэсэн шаардлагыг тавиад байгаа бөгөөд Европийн улсуудад 2030 оноос эхлэн нийтээрээ хэрэгжүүлэн түгээх төлөвтэй байна.

    Tsolmon

    Written by

    Tsolmon

    Welcome to a place where words matter. On Medium, smart voices and original ideas take center stage - with no ads in sight. Watch
    Follow all the topics you care about, and we’ll deliver the best stories for you to your homepage and inbox. Explore
    Get unlimited access to the best stories on Medium — and support writers while you’re at it. Just $5/month. Upgrade