Бүх зүйл нүдэнд харагдаж, гарт баригдаж байгаа шигээ байдаггүй.

Яахав хүний нүдэнд ямар харагдмаар байна тэр дүрдээ хувирч бусдад харагдаж болно л доо. Тэгэхдээ байна шдээ бодит байдал ямар байгааг чамаас өөр хэн ч мэдэхгүй. Надад заримдаа миний л амьдрал болохгүй, бүтэхгүй, бүтэлгүйтэл зөвхөн намайг дайраад байгаа юм шиг үеүүд зөндөө байдаг. Угаасаа нэг юм буруугаар эргэвэл тэгээд бүх зүйл барааантаж харагддаг нь ёс юм хойно. 2018 онд миний амьдралд маш том амьдралыг үзэх үзэлийг минь өөрчлөх үйл явдлууд болсон нэг үгээр хэлвэл гамшиг. Азгүйтлүүд ар араасаа үргэлжилсээр өөртөө итгэх итгэлээ, урам зоригоо бага багаар алдаж байгаа юм шиг. Урд нь бусадтай өөрийгөө харьцууулж байгаагүйгээрээ харьцуулж, сайн найзуудаа алдаж, бараг 2 жил шахуу бэлдсэн шалгалтандаа унаж, хайр дурлал маань бүтэлгүйтэж, түүнээсээ шархалж хоцроод бүүр муу зуршилтай болж, сэтгэл санааны гүн хямралд орсон гэхэд болно. Тэгэхдээ намайг гаднаас минь харахад бүх зүйл нь болж бүтээд байгаа нэг л их жаргалтай хүн. Энэ бүхэн удахгүй дууснаа жаргалтай өдрүүд намайг хүлээж байгаа гээд хэн нэгэн намайг аргадаасаа гэж яг одоо хамгийн ихээр хүсч байна. Энэ бүхнийг дотроо хадгалаад яваад байвал нэг л өдөр дотор минь дэлбэрэх нь байна. Яг одоо надад гайхамшиг хэрэгтэй байна. Заримдаа бүх юм дэндүү хар бараан юм. Энэ бүхэн удахгүй дуусна гэж найдья.

Хэдэн сарын өмнө ингэж ноороглож байжээ. Амьдрал яг л зүрхний цохилтны зураг шиг дээшээ доошоо зовлон жаргал ээлжэлдэг гэж байгаашд. Бүх зүйл түр зуурых гэдгийг энийг унших зуураа ойлгожээ сууна. Энэ бүх зүйл надад цаг хугацаа өнгөрхийн хэрээр зовлон биш харин сургамж туршлага болоод үлджээ. Заримдаа ингээд худлаа үнэн ч хамаагүй бичээд байх нь ямар хэрэгтэйг өөрийгөө яаж сэтгэл санааны хувьд хүчирхэг эсвэл сул дорой болсныг ажиглахад тусладаг юм шигээ.