Ганцаараа байснаар хүн юу сурч, мэдэж, ойлгох вэ?

Миний л хувьд гэрээсээ хол, ганцаараа амьдарч эхэлснээс хойш маш олон өөрчлөлтүүд гарснаа дүгнэн бичвэл.

  1. Мөнгөтэй харьцаж сурах. Мэдээж өөрөө бүх санхүүгээ бариад явахаар мөнгөний үнэ цэнийг үнэхээр мэдэрдэг юм билээ. Дэлгүүр ороод жоохон юм цуглуулахад л нилээд мөнгө үрэгдсэн байна. Гэрээсээ байнга мөнгө нэхэхгүйн тулд аль болох өөрт хэрэгтэй зүйлүүдийг л авахыг эрмэлздэг болдог юм билээ.
  2. Асуудал даван туулах. Жижиг сажиг ахиун асуудлуудаас ахуулаад л эрүүл мэндтэй холбоотой том асуудлууд зөндөө тулгарна. Тэр болгонд эцэг, эхийнхээ санааг зовоохгүйн тулд өөрөө л бүгдийг зохицуулж сурсан.
  3. Гэр бүл, хайртай хүмүүсийнхээ үнэ цэнийг мэдрэх. Бид нар байнга хамт байдаг болохоор гэр бүлийнхнийхээ ямар чухал, үнэ цэнэтэй хүмүүс вэ? гэдгийг ойлгодоггүй юм шиг байгаан. Яг хол байгаад ирэхээр улам хайрламаар, хүндэлмээр, тэднээрээ бахархуулмаар санагддаг юм билээ.
  4. Амьдралыг илүү бодитойгоор харах. Эцэг, эхтэйгээ амьдардаг байхад амьдрал их л амархан юм шиг санагддаг байсан. Ямар нэгэн юм болоход үргэлж л ээж, аав өмнөөс минь шийдээд өгчихдөг байсан болохоор ямар нэгэн хүнд асуудалтай бараг л тулж үзээгүй гэхэд болно. Харин хол байгаад ирэхээр нөгөө эцэг, эх үргэлж хажууд чинь байхгүй шүү дээ гэдэг үг л голруу орсондоо.
One clap, two clap, three clap, forty?

By clapping more or less, you can signal to us which stories really stand out.