Гэрээ санасан хүний гэгэлзсэн орой.

Яагаад ч юм одоо Монголд их сайхан байгаадаа гэж бодохоор л цээжинд нэг хөндүүр оргиод Улаанбаатарын хаварыг үгүйлэн сууна. Жавартай, хахир хүйтэн өвөл дуусч урин дулаан хавар цаг ирэхэд хүн бүрийн сэтгэл цаанаасаа л нэг уужуу сайхан, хүүхэд багачууд байрныхаа гадаа хөгжилдөн тоглоод л, өвөө эмээ нар саравчинд цугларан шатар даалуу тоглон, хос залуус хайрандаа умбан хотын гудмыг чимж алхалдагсан. Байгаль дэлхий хүртэл өнгөө засаад хавар цаг өөрөө баяр баясал юм.

Хүний нутаг хичнээн сайхан байлаа гээд хэзээ ч төрсөн нутгыг минь гүйцэхгүй юм даа. Худлаа хэлсэн хүнд ширхэг чулуу бүрийг нь хүртэл андахгүй миний хот Улаанбаатар. Ай чи минь яасан ч сэтгэлд дулаахан юм бэ дээ? Хүүхэд насны минь дэггүй, томоогүй үеийн хамаг л сайхан дурсамжыг чи өөртөө хадгалж байдаг юм шүү дээ! Яаж чамайг үгүйлэхгүй байх вэ дээ?

One clap, two clap, three clap, forty?

By clapping more or less, you can signal to us which stories really stand out.