Төөрөгдөл

Яг амьдарлынхаа хамгийн чухал үеүүдэд өөрийгөө нэг л буруу замаар яваад байгаагаа мэдэрч байгаа ч яг юу хийх, яах ёстойгоо мэдэхгүй төөрөгдөлд орчихоод байна. Яг л жоохон байхдаа хүүхдийн парк дээр тоглож байгаад гэрийхнээсээ төөрчөөд уйлаад зогсож байсан үеийх шиг тийм мэдрэмж. Уг нь урдах хичээлээ сайн хийгээд л байвал болно, хүн болгон урдах урдах ажлаа л өөрийнхөө хамгийн сайнаар хийгээд байвал гарц харагдагдана гэж итгэдэг байсан ч……Тэр итгэл үнэмшил чинь нэг л өдөр өөрчлөгдвөл яах вэ? Одоо явж байгаа зам минь яг миний хүссэн зам уу? эцэг эхийн минь хүссэн зам уу? гэдэгийг би өөрөө ч мэдэхгүй байна. За тэгээд дургүй юм бол орхиод өөрийнхөө дуртай зүйлийг хийлдээ гээд өөрөөсөө асуухаар яг орхиж чадахгүй байна.

Мэдэхгүй юмдаа өсвөр насандаа ингэж байгаагүй болохоор одоо миний өсвөр насны онцлог илрээд байгаа юм болов уу? Яг хүүхдүүдийг ингэдэг үед би харин ч өөрийнхөө юу хийх ёстой хаашаа явж байгаагаа мэддэг байсан юм шиг ээ.

Одоо хэтэрхий оройтсон гэдгийг мэдэж байгаа ч хүүхэд насандаа очоод бүгдийг буцаахыг хүсэж байна. Зөвхөн хичээлээ л хийгээд байхгүй, Юм бүхнийг туршиж үзэж өөрийгөө нээх байсан, Илүү олон хүүхдүүдтэй найзалж нөхөрлөж, сайхан дурсамжуудыг бүтээх байсан юм.

Би одоо байгаа амьдралдаа дэндүү хайртай ч заримдаа үнэхээр өөрийгөө ойлгохгүй иймэрхүү төөрөгдсөн үеүүд гарах юм аа. Зүгээр л тэгсэн бол яах байсан бол? Ингэсэн бол яах байсан бол гэдэг ч юм уу? Сүүлдээ өөрийнхөө юу бичээд байгааг ч ойлгохоо болилоо хаххаха.

One clap, two clap, three clap, forty?

By clapping more or less, you can signal to us which stories really stand out.