Ээж бид хоёрын дуу.

Би ээжийнхээ дуулж байгааг тийм ч олон удаа сонсож байгаагүй л дээ, уг нь ээж минь их сайхан дуулдаг. Тэр болгон ээжийнхээ дуулахыг сонсох боломж олддоггүй байсан, манайхан чинь найр хуриман дээр л дуулдаг улс шүү дээ!. Би тэр болгон найранд аав ээжийгээ дагаж яваад байдаггүй болохоор надад ээжийнхээ дуулахыг сонсох боломж олддоггүй байсан биз. Нэг удаа ээж, дүү, бид гурав оройныхоо хоолыг хийгээд сууж байгаад би ээжээсээ “Ер нь таны хамгийн дуртай дуу чинь юу юм бэ? гэж асуутал ээж минь шууд л дуулаад эхэлсэн. Тэр үед бараг ээжийнхээ хоолойнд дурласан шүү. Тэрнээс хойш үе үе ээжийгээ дуу дуулж өг гэж шалдаг болсондоо хахаха. Ээжийнхээ улаан, ногоон, хар, шар fan нь гэхүүдээ угаасаа ямар ч дуучнаас илүү сайхан сонсогдоод байгаа юм чинь. Харин одоо энэ дуу миний ч бас хамгийн дуртай дуунуудын маань нэг. Ээж бид хоёрын дуу! Энэ ерөөс л ээж бид хоёрын дуу мэт хамгийн анх ээжээрээ зөвхөн өөртөө зориулуулж дуулуулсан дуу( хүүхдийн дуу, бүүвэйн дууг эс тооцоод), хамгийн анх ээж бид хоёр хамтдаа бусдын өмнө хамт дуулсан дуу(Миний солгой хоолой, ээжийн хажууд дуулхаар гоё сонсогдоод байдын), бас миний хамгийн сайн үгийг нь мэдэх Монгол дуу. Хааяа нэг амандаа аялж байгаад хүүхдүүдийн амыг нь ангайлгана шүү дээ(Шаал солгой болохоор хүүхдүүд гайхсандаа ангайдымаа ххахах)

Орчлонг хайрлаарай

Нандин цэнхэр тэнгэрийг хайрлаарай

Намрын будан бүрхчихнэ ай хөөрхий

Насан өндөр аав ээжээ хайрлаарай

Нартын жам нь булаачихна ай хөөрхий

Гунигтай сэтгэлийг аргадаж хайрлаарай

Нулимстай нүдийг арчиж хайрлаарай

Чи бидний орчлон ганцхан шүү

Амьдралыг зүрхэндээ тэврэн хайрлаарай

Гэгээн дорнын сарыг хайрлаарай

Гэрэлт туяагаа хумьчихна ай хөөрхий

Залуухан амрагаа уучилж хайрлаарай

Замилангийн урсгал элээчихнэ ай хөөрхий

Гунигтай сэтгэлийг аргадаж хайрлаарай

Нулимстай нүдийг арчиж хайрлаарай

Чи бидний орчлон ганцхан шүү

Амьдралыг зүрхэндээ тэврэн хайрлаарай

Сайхан цагаан үүлсийг хайрлаарай

Салхины аясаар сарничихна ай хөөрхий

Зоргоор олддоггүй амьдралаа хайрлаарай

Зовлон жаргал хуваачихна ай хөөрхий

Гунигтай сэтгэлийг аргадаж хайрлаарай

Нулимстай нүдийг арчиж хайрлаарай

Чи бидний орчлон ганцхан шүү

Амьдралыг зүрхэндээ тэврэн хайрлаарай

За тэгээд зүгээр л гоё бие биенийгээ хайрлацгаая. Адилхан л амьдрах гээд хичээгээд явж байгаа нэгнийнхээ урмыг битгий хайр найргүй хугалаарай.

One clap, two clap, three clap, forty?

By clapping more or less, you can signal to us which stories really stand out.