Day7 Сэтгэлээ шавх.

Хүн зөвхөн хайр дурлалын тал дээр л, эсвэд өөрийн гэсэн тодотголтой зүйлдээ зүрх сэтгэлээ бүрэн шингээж ЗОРИУЛАХ ёстой юу?
God sees secretly.

Христийн цуглаанд зориулалт гэдэг үг маш их ашиглагддаг. Би бараг л өдөр бүр энэ үгийг хэрэглэдэг. Энэ нь — ямарваа нэг хийх гэж байгаа зүйлдээ, цаг гаргаж байгаа хүн дээ ч юм уу, эсвэл юу ч байж болно — энэ зүйлдээ сэтгэл гаргахыг л хэлдэг. Бүх зүйлийг чин сэтгэлээсээ хийлээ гээд хааяа хохирдог ч гэлээ алдах зүйл бол байдаггүй. Миний хувьд өөр хүн хохирсноос би хохирох нь дээр санагддаг болхоор ч тэр юм уу.

Би Бурхан байдагт итгэдэг, бүр холбогддог шүү. Бурхан хэн зориулалт гаргадаг, итгэмжтэй хүнийг ерөөдөг ч гэж би итгэдэг. Энэ нь хариу хардаг гэсэн үг биш л дээ. Ямарваа нэг зүйлийг сэтгэлээ гаргаж хийлээ гээд хохирох зүйл тийм ч их байдаггүй л гэсэн санаа. Жижиг зүйлийг ч чин сэтгэлээсээ хийж, зориулдаг хүн сэтгэлдээ толбогүй, зүрхэндээ шархгүй үлддэг.


Би өнгөрсөн 2… 3 ч юм уу, жилийн өмнөөс л ангийн жижүүр гэгчийг мартдаг байлаа. Дургүй ч байсан. Гэхдээ сургуулийн сурагчдын зөвлөлд “Дарга” болмоор санагдаж байв. Гэтэл нэг бодол… Цэвэрлэгээгээ эхлээд хийдэг болчих…

Бид жижиг дээрээ сэтгэл хангаллтай зориулдаггүй атлаа илүүг, шагналыг эсвэл томыг хүсдэг. Урдах зүйлээ зүрхнээсээ хийсэн үед Бурхан таны зүрхийг хардаг. Нууцаар харагч билээ.

Би сайн мэдээ­нээс ичих­гүй. Энэ мэдээ нь ит­гэгч бүгдийг, юу­ны тү­рүүнд иу­дей мѳн түүнч­лэн грек хү­нийг ав­ралд хүр­гэх Бур­ха­ны хүч мѳн.Ром 1:16 Amen.

#udurtNegBlogPost