The secret behind Facebook

Patrick Suskind-ийн зохиолоор сэдэвлэн бүтээсэн “Perfume: The story of murderer” кинон дээр гардаг John Batust гээд залуу нэг удаа охин биенээс давтагдашгүй үнэрийг нь шингээн авч түүгээрээ төгс үнэртэн бүтээдэг. Үүгээрээ тэр улс, үндэстнийг ч өмнөө сөхрүүлж чадаж байгаа тухай гардаг.

Facebook гарч ирснээр бидний амьдралд маш том орон зайг бий болгож, дэлхийг бүхэлд нь холбосон. Үүний ачаар “Хүмүүс” өмнө хожид байгаагүйгээрээ хоорондоо ойртож, холбогдох боломжтой болсон. Эцэстээ бүгд л facebook-т донтсон гэж хэлж болох байх. Үүнд нас, хэл, соёлын хязгаар гэж үгүй яг л төгс сүрчиг мэт “Хүмүүс”-т таалагддаг.

Гэхдээ үүнийг хэрэглэх тусам бид бусадтай адилхан үнэртэй болдог. “Хүмүүс” хэлэх байх facebook хэрэглэвэл зургаа оруулах, найзуудыгаа юу хийж байгааг мэдэх, бичлэг үзэх боломжтой гэж. Үнэн хэрэгтээ үүнийг “Хүмүүс” л хэлэх байх. “Хүмүүс” гэж тодотгож байгаа нь энд байгаа хүн нөгөөтэйгээ адилхан үнэртэй 2 тэрбум хэмжээтэй олонлог. Тэгвэл би яагаад уг олонлог дотор байх ёстой гэж? энэ надад ямар ач холбогдолтой вэ гэж бодож үзсэн үү?

Нэг ухаантай хүн олон нийт хаана байна яг түүний эсрэг явбал амжилт тэнд байдаг гэж хэлсэн байдаг. Бас дэлхийн 80%-ийн баялгийг ердөө 20% хүмүүс эзэмшдэг гэсэн судалгаа байдаг. Тэгвэл би тэр 80% буюу “Хүмүүс” олонлогт багтаж байна уу эсвэл үлдсэн 20% нь буюу “Бүтээгч” талд орж байна уу гэдгээ бодоод үзээрэй.

Хэрэв та өөрийгөө “Бүтээгч” гэж бодож байгаа бол одооноос энэ том орон зайг яаж ашиглаж болох вэ гэдэг санаа төрөх болно. Тэгвэл Facebook-ээс та юуг сурч болох вэ? Миний ажигласнаар дараах зүйлүүд байна.

1. Хүнийг хүнтэй нь хэрхэн, ямар зүйлээр нь холбож болохыг мэдэх

2. “Хүмүүс” юунд дуртай/дургүй, сэтгэл нь юунд хөдөлдгийг олж мэдэх

3. “Хүмүүс” өдөр тутамдаа тэд юу хэрэглэж, юуг хүсч байгааг олж мэдэх

4. “Хүмүүс” олонлогт зориулж хэрхэн тороо цацах боломжтойг ойлгох

Хэрэв та tech entrepreneur бол нөгөө талаас технологийн чиг хандлага, дизайны шийдлүүдээс нь суралцах боломжтой.

Энэ мэт зөвхөн facebook-ээс бид юу сурч болох талаар ойлгож авлаа. Тэгвэл магадгүй өдөр бүр бидний амьдралд шинэ зүйлүүд гарч ирсээр л байх болно. Бүх зүйл учир шалтгаантай байдаг. Харин тэр болгонд та “Хүмүүс” ангилалд орох уу? “Бүтээгч” ангилалд орох уу гэдгээ өөрөөсөө асуух хэрэгтэй байх.

One clap, two clap, three clap, forty?

By clapping more or less, you can signal to us which stories really stand out.