18 насандаа ойлгосон 18 зүйлс

Tuguldur Ochsaikhan
Nov 7 · 8 min read

Тун удахгүй 19 нас хүрч өөрийн шинэ бүлгийг эхлэх гэж буй би өнгөрсөн 18 насандаа юу ойлгож юун дээр алдаж онож явсан талаараа нийтлэл бичмээр санагдав. Зөвхөн 18 насандаа ч биш 18 жил амьдрахдаа ойлгосон зүйлсийн талаар ч мөн дурдмаар санагдлаа. Миний хувьд 18 нас маш онцгой сонирхолтой олон зүйл давхацсан жил байсан юм. Оюутан болов , анх удаа өөрөө өөртөө биш хэд хэдэн албан байгуулагт харьяалагдаж ажиллаж туршлага судлав , мөн өөрийнхөө жижиг Start-up ийг үүсгэсэн жил байв. Энэ мэтчилэн олон олон сонирхолтой зүйлс тохиолдож мөн үүнийхээ хэрээр хэд хэдэн зүйлс ойлгосон юм.

  1. Ямар нэгэн зүйлийг хийхийг эсвэл оролдохыг хүсвэл яг одооноос хийж эхлээрэй. Чиний хийхийг хүссэн зүйл чинь заавал том эсвэл их зүйлийг хамарсан байх албагүй өөртөө хэрэгтэй гэсэн жижиг ч зүйл байсан түүнийгээ оролдож үзээрэй. Миний хувьд өглөө босоод Wi-Fi аа асаагаад хэрэгтэй хэрэггүй юм үзэж 10–20 минут орондоо хэвтдэг байсан зуршлаасаа салахыг оролдсоны эцэст энэхүү зуршлаасаа салсан. Энэ нь ч амьдралын хэвшилд сайнаар нөлөөлсөн.
  2. Өөрийг чинь хүрээлж буй хүмүүсээ хамгийн анхааралтай сонгох хэрэгтэй. Өдөр тутамдаа төрөл бүрийн хүмүүстэй харьцаж олон олон хүмүүстэй санаа бодлоо хуваалцах шаардлага гардаг. Энэ олон хүмүүс дундаас та өөрийн найз нөхөд , зүрхний андуудаа сонгодог. Үзэл бодол болон санаа нийлэх хүмүүсээ олж нөхөрлөлийг эхлүүлдэг харин энэхүү сонголтоо зөв хийж зөв хүрээлэл үүсгэвэл чамд ч болон тэдэн ч ашигтай.
  3. Хүн болгон өөр өөр ертөнцтэй. Дээд талын зүйлээс жишээ авч үзэхэд бидний найз нөхөд бидэнтэй адилхан байдаггүй адилхан байх ч албагүй бүгд л өөр өөрсдийн гэсэн үзэл бодол , мэдрэмжтэй хүмүүс байдаг. Тийм ч учраас найз нөхдийн тал дээр өндөр шаардлага тавих шаардлагагүй байх. Бид бүгд бие биетэйгээ ижил юмуу төстэй үзэл бодол ижилхэн зүйлийг харсан учраас найзалж нөхөрлөдөг :)
  4. Дуу хөгжим бол чухал зүйл. Энэ орчлон хорвоо дээр бидний төсөөлснөөс их дуу хөгжим байдаг. Мөн л бидний хөгжмийн сонирхол өөр өөр байдаг R&B , Hip Hop , Jazz , Metal гэх мэт маш олон хөгжмийн урсгалууд байгаа энэ дундаас өөрт таалагдах зүйлсээ сонсож тэр дуунаас авч болох давгүй мэдрэмжийг авах боломжтой. Өөртөө чинь ижил дуу хөгжим сонсдог хүнтэй танилцаж ярилцах бас давгүй шүү. Мөн Playlist-р нь тухай хүнийг дүгнэх боломжтой байх гэж боддог :)
  5. Мөнгө бол аравтын тооллын систем. Аравтын тооллын систем гэдэг нь технологийн хүмүүст хамгийн танил зүйлийн нэг юм 0–9 хүртэл тоонуудыг аравтын тооллын систем гэдэг. Үүгээр юуг илэрхийлэх гэсэн бэ гэвэл мөнгө бол тоонуудын л нийлбэр гэдгийг илэрхийлэх гэсэн юм. Хамгийн анх 16 насандаа өөрийн хөдөлмөрөөр 1 сая төгрөг олж байсан юм. Тийм ч амар байгаагүй ч бараг л алган дээрээ хорвоог тавьсан юм шиг л санагдаж байгаа нь саяхан мэт санагдаж байна. Түүнээс хойш 10 жилийн сурагч мөнгө олж болох аргуудыг судалж өөрийнхөө цайны мөнгийг бас бус зардлуудыг өөрөө зохицуулах гэсэн үзэл бодол сууж эхэлсэн юм. Хичээвэл мөнгө олдож л байдаг мөн гарч л байдаг. Би тийм байнгын ажилтай тогтмол орлоготой хүн биш ч гэсэн өөрөө өөрийнхөө дуртай зүйлд мөнгө зарцуулж түүнээсээ үлдэх хэрэгтэй зүйлийг мэдрэх нь чухал зүйлсийн нэг гэдгийг ойлгосон юм. Энэ зун гэхэд л өөрт хэрэгтэй Server гэх мэт технологийн зүйлүүдэд 1500$ зарцуулсан юм. Сүүлд нь бодоход ингэж зарцуулах хэрэг байхгүй ч миний дуртай сонирхолтой зүйл учраас харамссан зүйл байдаггүй юм даа. ( -Мөнгөтэй Боол мэт харьцана ). Шууд утгаар нь ойлгоход хэтэрхий өрөөсгөл ойлголт юм. Мөнгөтэй л бол үрэн таран хийж хэрэгтэй хэрэггүй юманд зарцуулахыг хэлээгүй юм. Одоо үед мөнгөний төлөө л бол юу ч хийхэд бэлэн хүмүүс олон болж мөнгөний боол мэт л . Харин энэхүү үгээрээ мөнгийг өөрийнхөө боол болготлоо хичээж хөдөлмөрлөж зүтгэцгээе.
  6. Бусдад таалагдах гэж хэтэрхий их хичээх хэрэггүй. Бид бүхэн өөрсдийн хийхийг хүссэн зүйлсээ хийж сонирхолтой зүйлсээ туршиж үзэх хэрэгтэй. Гэхдээ бусдад хэтэрхий их таалагдах гэж биш. Яахав бусдад таалагдах гэж хичээж болно лдоо өөрийн сайн хүндээ ч юмуу харж явдаг хүндээ мундаг лаг харагдахын тулд өөртөө анхаарах нь зөв чанар байх. Харин хүн бүхэнд таалагдах гэж хичээж өөрсдийнхөө төлөв байдлыг өөрчлөх нь буруу. Заавал таалагдаж гоё харагдах албагүй өөрөө өөртөө л гоё байцгаая.
  7. Зөв дайсантай болох. Энэ санаагаараа юуг илэрхийлэх гэсэн бэ гэвэл Дайсан гэдэг үгийг заавал буруу зүйл дээр ашиглах албагүй байх. Чиний найз нөхөд чинь ч гэсэн зөв дайсан чинь байж болно. Бие биенийхээ хийж чаддаг зүйлээрээ хоорондоо өрсөлдөж бие биенээ хурцалдаг хүмүүс жирийн найз нөхдөөс илүү байх зарим тохиолдолд. Тийм учраас ийм хүмүүс бидний амьдралд маш их хэрэгтэй.
  8. Юмс өөрчлөгддөг. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр юмс өөрчлөгддөг. Сайн ч бай муу ч бай бүхий л зүйлс өөрчлөгдөж шинэ зүйлсийн эхлэл болдог. Харин тухайн хүний өөрчлөлтийг бид дүгнэж буруутгаж болохгүй хүн бүр л сонголтоо хийж цааш явдаг учраас. Өөрчлөгдөж буй нэгэндээ “Чи хэзээ ийм байсан юм бэ” гэсэн энэ балай үгийг битгий хэлээрэй. Хүн хэзээ ч өмнө нь байсан шигээ үргэлж байхгүй шүү дээ.
  9. Эрүүл байх. Монгол улсад амьдарч буй бид эрүүл мэнддээ хамгийн их анхаарах хэрэгтэй. Утаанаас болж жилд хэдэн хүн нас барч байгаа талаар мэдээгээр тасралтгүй гардаг. Бид бүхэн харин энэхүү асуудлуудыг арилахыг хүлээх хэрэггүйгээр өөр өөрсдийн эрүүл мэндэд анхаарч эхлэх хэрэгтэй. Жишээ нь утааг арилгана гэдэг Монголын хувьд ойрын хэдэн жилдээ бүтэшгүй ажил байх тийм ч учраас дор хаяж маск зүүж өөрсдөдөө анхаарахаас өөр арга одоогоор байхгүй байх.
  10. Боломж олдвол аялах хэрэгтэй. Би тийм ч их аялж гадуур явдаг хүн биш лдээ. Тэгэх боломж олдохгүй нэг л мэдэхэд амралт дуусаж хичээл ажил гэх мэт зүйлүүд эхэлдэг. Хэрвээ боломж нь байвал аль болох аялж зугаалахыг зорих байсан. Чөлөөт цаг арай гайгүй байгаа дээрээ аялах нь зөв байх бидний үеийн залуучуудад удахгүй гэр бүл ажил төрөл гээд маш завгүй болно түүнээсээ өмнө юм үзэж аялж зугаалах нь зөв сонголт байх.
  11. Юмыг ганцаараа биш багаар хийх нь чухал. Бага байхдаа юмыг ганцаараа хийгээд ганцаараа хийхэд л болно доо гэж боддог байсан бол одоо багаар л юмаа хийж эхлэхгүй бол болохгүй гэдгийг ойлгосон 2 хүний ярилцсан санаа илүү юу 1 хүний санаа илүү юу гэдгийг маш сайн ойлгосон.
  12. Хийж чаддаг зүйлээ үнэлж сурах хэрэгтэй. Алив ахын дүү ахдаа энийг гялс хийгээд өгчих юухан байхав дээ ахын дүүд гэх мэтчилэн иймэрхүү ярианууд зөндөө үүсдэг. Эхэндээ бол дуртай хийж өгдөг байлаа хүнээс мундаг шүү гэж 2 үг сонсохын тулд өөрийнхөө нойроо хумслан байж юм хийдэг байлаа.Харин хийж өгч тусласны дараа зүгээр л хэрэггүй мэт хаяж алга болдог. Тэгээд гэнэт л дахиад сайн ах болж гарч ирнэ. Хэрвээ чамайг хүндэлдэг л бол чиний хөдөлмөрийг үнэлэх ёстой гэдгийг ойлгосон юм. Тийм учраас хийж чаддаг л бол бага ч болов үнээр чадвараа үнэлж сураарай.
  13. Бага ярьж их сонс. Энийг хараад буруугаар ойлгох ч хүмүүс байгаа байх. Гэхдээ үүгээр юуг илэрхийлэх гэж зорьсон бэ гэвэл бусадтай харилцахдаа бусдыг илүү хүндэлж харилцах хэрэгтэй гэх гэсэн юм. Ямар ч уулзалт байсан өөрөөс чинь насаар илүү хүний үгийг эхэлж сонсож дараа нь ярьж байх нь нэг ёсны хүндлэл байх гэж боддог.
  14. Битгий өөрийгөө бусадтай харьцуул. Манай найз Facebook дээр байсан нэг нийтлэлийг уншаад сэтгэл санаагаар унаж байгааг нь хараад шууд энэ зүйл бодогдсон юм. 15 настай Америк хүү Apple corp -д ажилд уригдаж оров гэсэн нийтлэл байсан юм. Хэн ч тэр нийтлэлийг уншаад мундаг юм гэж бодох байх би ч бас хараад 15 настайдаа өөрийгөө PC тоглож байгаа дүр зурагаа төсөөлсөн юм. Гэхдээ бид бүгд тийм сайн байх албагүй шүү дээ өөрөө өөртөө л хангалттай байхад болно :) Түүний өссөн орчин өөр биднийх ч өөр 10 жилд байхад Мэдээлэл зүйн хичээл дээрээ Word , Excel гэх мэт зүйлс л заалгуулдаг байснаас Код гэх мэт зүйлс нээх залгуулж өсөөгүй тийм учраас арай ойрхон жишээ авч харьцуулах хэрэгтэй найз нөхөд юмуу. Ах эгч нартайгаа л эхлээд өөрийгөө харьцуулах хэрэгтэй
  15. Битгий хэтэрхий их найдаж бай. Ямар ч зүйлд гэнэтийн зүйлс тохиолддог учир бат найдвар тавьж хүлээх хэрэггүй гэдгийг ойлгосон. Зүгээр л одоо байгаа цаг хугацаандаа л амьдарч одоогоо л зөв байлгавал ирээдүйн зөв эхлэл тавигдана гэж бодож байна.
  16. Бидэнд тохиолдсон эсвэл учирсан зүйл болгонд шалтгаан байдаг. Бид бүхэн ямар нэг шалтгаанаар л танилцаж эсвэл сонирхолтой зүйлсүүдтэй учирдаг байх. Ирээдүйд ямар нэгэн учир шалтгаанаар холбогдож байдаг. Бид бүгд өөрсдийгөө цэг гэж үзвэл хоорондоо танилцсан эсвэл учирсан учрал болгон хоорондоо холбогдож эцэст нь нэгэн том сүлжээг үүсгэдэг байх. Магадгүй энэ бидний амьдралын зураас ч байж магадгүй. Тиймэрхүү зүйлд сүртэй итгэдэггүй ч байх боломжтой л юм…
  17. Хайр. Энэ 4 үсгэнд жаргал , зовлон , аз жаргал , гуниг гутрал , халуун дулаан , хүйтэн хөндий гэх мэт маш олон зүйлс агуулагддаг энэ 4 үсгээр л… Энэхүү зүйлийг нэг тодорхойлолтод багтааж боломгүй мэт . Магадгүй энэ тодорхойлолт хамгийн ойрхон очиж магадгүй нь :

- “Хайр бол түр зуурын галзуурал. Яг л галт уул шиг дэлбэрч аажимдаа намддаг. Энэ үед л та хоёрын үндэс сүлжилдэн, хамтдаа байгаа эсэхийг нь шалгах хэрэгтэй. Ингэж л хайртай эсэхээ мэдэж болно. Хайр бол сэтгэл хөөрөл, мөнхийн шунал хүслээс гарсан амлалт, секунд, минут бүрд хамт байх хүсэл, биеийн чинь бүх хэсгийг үнсэн таалж байна гэж төсөөлөн хэвтэх явдал биш. Үгүй дээ ичих хэрэггүй. Зарим үнэнийг мэдэж ав. Хайртай байна гэдэг ямар ч тэнэглэлийг хийж чадах чадвар юм. Түүнийгээ хэчнээн тэнэг, мулгуу харагдаж байсан ч хайртай гэдгээ ойлгож, ухаарч байвал л энэ жинхэнэ хайр” -


Би гэж нэг л их хайрыг тодорхойлох гэсэн хүн. Бараг өөрөө хайр гэдэг зүйлийг мартаад 18 насаа дуусгацан ч юм шиг. Өнгөрсөн хэдэн хайрын түүхээрээ өөрийгөө тодорхойлж бодож явсаар 18 нас өнгөрч дээ. Дурсан санахад сайхан ч надад үлдсэн зүйл харамсал гуниг гутрал болж орхисон ийм л учралуудаар тодорхойлсоор. Кинон дээрээс харж ийм л хайртай учрах юмсан гэж атаархаж байдаг зүйлээсээ магадгүй өөрөө зайлсхийдэг ч юм шиг… Гэхдээ би энэ байдлаасаа салмаар байна. Гэр бүл зохиож тогтвор суурьшилтай болохоосоо өмнө алдаатаа оноотой өөрийнхөө сонголтуудыг хийж бүхий л зүйлийг сорьж үзмээр байна. Хүн хайраас тэгэж их юм хүсэж шаардахгүй байх. Үхэн үхтэлээ хамт амьдрах , дандаа аз жаргалтай амьдрах даа биш гол нь тэр хүнийхээ сэтгэлийг ойлгож хүндэлж явахад л энэ бүхний үндэс эхлэнэ. Дараа жил хамгийн их анхаарал хандуулж цаг зарцуулах зүйл маань энэ сэдэв байх болно оо.

18 . Гэр бүл. Хэн ч бидний гэр бүл шиг үнэн , зөв , хатуу , эелдэг , үнэнч байж чадахгүй байх. Ямар ч зүйлийн ард байж л байдаг тэр л нэг хүмүүс. Шөнийн гийчин болж эцэг эх 2-тоо хүрч ирсэн хүү нь та хоёрынхоо ачаар л БИ гэдэг хүн бий болсон. Үүнээс хойш бид гэр бүл гэсэн нийгмийн тодорхойлолтод хамаарагдаж эхэлсэн юм. Гэр бүлээ та нараар л төсөөлж мөн энэ гэр бүлийн үргэлжлэл нь болж явах учраас цаг үргэлж хариуцлага гэдэг зүйлтэй тулгарна. Одоогоор миний гэр бүл гэсэн тодорхойлолтод Аав , Ээж , Дүү нар , Найз нөхөд минь багтдаг. Нэг холбоо үгэнд ийм олон хүмүүс агуулагдана гэдэг гайхалтай ч юм шиг. Бусад хүмүүсийн хувьд гэр бүл гэдгийг арай өөрөөр тодорхойлдог байж болно. Найз нөхөд , Хамт олон , Хамаатан садан гэх мэтчилэн заавал цусан төрлийн холбоотой хүмүүс нэг гэр бүл болно гэсэн зүйл байхгүй юм. За тэгээд үүнээс хойш бичих юм олдохгүй юм шиг байна дотор их юм байв ч юу гэж яаж илэрхийлэхээ мэдэхгүй юм. Хамгийн их хүндэлж , айж , харамлаж , хайрлаж явдаг хүмүүс минь юм шүү . Хайртай гэж хэлж чадах зориг байдаггүй ч ядахдаа нийтлэл дээрээ хайртай гэсэн сэтгэлээ илэрхийлье . ( Энэ 18 сэдвээс хамгийн хүнд сэдэв учраас хамгийн сүүлд бичив )

Тэгэхээр Онцгой , Сонирхолтой , Хөгжилтэй жил болж өнгөрлөө. 18 нас хүрээд хамгийн түрүүнд Camerton — 18 нас дууг сонсож ( Аяа миний 18 нас ) гэж дуулсан минь саяхан л санагдаж байна.

Ямартай ч өөртөө амласан хийж бүтээнэ гэсэн зүйлүүдээ бүгдийн хийж бодсоноосоо их зүйл хийж амжуулсан учраас 18 насандаа их л сэтгэл хангалуун байна. Үүний дараагаар 18 насандаа хийж бүтээсэн болж өнгөрсөн зүйлсээ бичиж үлдээмээр санагдаж энэхүү нийтлэлийн санаа орж ирсэн юм. Одоо тэгэхээр 19 насандаа өөрийн хийж бүтээсэн жижиг зүйлсүүдээ улам том болгож улам хичээх болно оо. Бараг нэг жилийн дүгнэлтээ биччих шиг боллоо . За тэгээд Баярлалаа , Баяртай.

Tuguldur Ochsaikhan

Written by

Илүү сонирхолтой зүйлс үзэхийг хүсвэл tugulduruu.com , blog.tugulduruu.com -г сонирхоорой. @tugulduroch

Welcome to a place where words matter. On Medium, smart voices and original ideas take center stage - with no ads in sight. Watch
Follow all the topics you care about, and we’ll deliver the best stories for you to your homepage and inbox. Explore
Get unlimited access to the best stories on Medium — and support writers while you’re at it. Just $5/month. Upgrade