Цаг Төлөвлөлт

Ихэнх хүмүүст, мөн надад ч байдаг нэг том асуудал бол цагийн менежмент буюу цаг төлөвлөлтийн асуудал юм. Энэ том асуудлаа шийдэхийн тулд байнга оролдсоор байдаг ч амжилтанд хүрээгүй л явна. Цагаа төлөвлөөд бүх ажлаа амжуулах нь бий ч зуршил болгож чадаагүйгээсээ болж тэр талаар ор тас мартах нь олонтаа. Зарим үед хэт их ажил төлөвснөөсөө болоод алийг 50%-ийг нь ч биелүүлж амжихгүй үеүүд бий. Интернет орчинд аялж энэ ухрааж ч болдоггүй, уяж ч болдоггүй алтан цагийг хэрхэн бүтээмжтэй ашиглах талаар олж авсан бяцхан мэдээллээ энд тэмдэглэе.

Цагийн менежмент гэдэг нь өөрийн эрхэлж буй ажил, хувийн амьдрал, өөрийн цаг хугацаандаа эзэн байхын нэр юм.

Зорилго тавь

Зорилго тавьж байж үр дүн байна- Энэ нь зөвхөн ажил, ажлын амжилтын зорилго биш юм. Та зөвхөн ажлын төлөө төрөөгүй шүү дээ. Өөрийн зорилгоо эрүүл мэнд, боловсрол, гэр бүл болон найз нөхөд, ажлын холбогдолтой асуудал гэж 4 ангилаарай. Энэ дөрвөн салбар нь бүгд хэн бүхний амьдралд чухал бөгөөд аль алинийг нь тэнцүү баримталснаар амьдралынхаа тэнцвэрийг хадгалж чадна.

Өөртөө шинжилгээ хий

Ажил дээрээ ч, хувийн амьдралдаа ч цагаа ямар ямар ажилд зарцуулж байгаагаа жагсааж бич. Дараа нь тэдгээр ажлуудад хэр хугацаа зарцуулдагаа тооц. Ингэснээр та хэрэггүй жижиг сажиг ажилд ямар хугацаа зарцуулж байгаа, мөн хэрэгтэй ажлаа хэр бүтээмжтэй гүйцэтгэж байгаагаа шинжих боломжтой болно.

Таны хамгийн бүтээмж өндөртэй үе өдрийн аль үед хэдээс хэдийн хооронд байна вэ гэдгийг ажиглаарай. Мэдээж бүтээмж өндөртэй үедээ ажлаа амжуулах нь цагаа хэмнэх хамгийн сайхан арга юм.

24 цагтаа л багтаж амьдар….

… буюу цаг төлөвлөж сурах эхний алхам нь өдрөө төлөвлөх. Өглөө хэдэн цагт сэрэх, хэр хугацаанд ажил/ сургуульдаа явахдаа бэлэн болох, хэдэн цаг интернетээр аялах, гээд хэдийн үед амрах хүртлээ ерөнхий төлөвлөгөө гаргаад эхний алхмаа хийчихлээ гэсэн үг.

Өдөр бүр төлөвлө- Үүний үр дүнд таны өдрийн ажил амьдрал цэгцтэй, үр дүнтэй болох болно.

Өдрөө төлөвлөөд эхэлчихэд та долоо хоногийн, сарын, жилийн төлөвлөгөөгөө гаргахад хялбар болно.

Өөртөө ачаалал бүү өг

Өдрийн, сарын, жилийн ямар ч төлөвлөгөө бай ажлаа хэтрүүлэн бүү төлөвлөөрэй. Өөртөө хэт ачаалал өгөх нь тэнэг хэрэг бөгөөд ачаалал өгөхийн хэрээр амьдралын тэнцвэр алдагдана. Ажлын 8 байтугай цаг ажилладаг хүмүүс олон байдаг ч яг үнэндээ ихэвчлэн ажлын 8 цагаа ч нь үр дүнтэй өнгөрүүлж чаддагүй.

Хамгийн чухал зүйл нь цаг төлөвлөлтөө зуршил болгоорой.

За тэгээд эцэст нь, цаг төлөвлөлтөө хэвшил болгосноороо цаганд баригддаг биш цагийг зхирдаг болсон олон мундаг хүмүүс/гэр бүл байдаг билээ.

Like what you read? Give tsetseg a round of applause.

From a quick cheer to a standing ovation, clap to show how much you enjoyed this story.