Банкны салбарын нийгэм, эдийн засагт оруулж буй хувь нэмэр
Монголын банкны салбар нийгэм, эдийн засагт ямар үйл ажиллагаа явуулж, хувь нэмэр оруулж байна вэ?
2017 оны эхний улирлын байдлаар нийт 12,4 их наяд төгрөгийн зээл олгосноос нийт зээлийн 29,8% хэрэглээ, цалин тэтгэврийн зээл, 15,7% нь орон сууцны ипотекийн зээл, 14,4% нь худалдааны салбарын зээл хамгийн өндөр хувийг эзэлж байна.
2017 оны эхний улиралын байдлаар 90,432 иргэн ипотекийн зээлд хамрагдсан бөгөөд нийт зээлийн үлд 4 их наяд төгрөгт хүрээд байна. Энэ нь 2013 оны 1 дүгээр улиралтай харьцуулахад зээл олголт 4 дахин нэмэгдсэн гэсэн үг юм. Мөн энэ улиралд нийт 40,000 иргэн, 4850 аж ахуй нэгжид 2 их наяд төгрөгийн зээлийг жижиг, дунд бизнест зарцуулахаар олгожээ.
Банкны салбар Монголын санхүүгийн салбарын 95,7%-ийг эзэлж, хадгаламжийн хэмжээ 8,8 их наяд төгрөгт хүрсэн, үйл ажиллагааны цар хүрээ нь 25,3 их наяд төгрөгт хүрч МУ-ын ДНБ (23,5 их наяд төгрөг)-ээс давсан байна.
2016 оны байдлаар банкны салбарт нийт 14,853 ажилтан ажиллаж байна. (Эх сурвалж: http://www.trends.mn/n/6819)
