Би хөдөөний оюутан-1

Би хотод албан ёсоор /өмнө нь 2-л уда а ирж байсан, эхний удаад нь 5 билүү 6-р ангид байхдаа нэг ирж байсан юм. Анх удаа ирэх үеийн эмээлтээр уруудаад хотын үзэсгэлэнт гэрлийг харсан мөч минь үнэхээр мартагдашгүй тодхон санагддаг. 2 дахь нь 9 билүү 10-р ангидаа 14 хонохдоо буцах зардлаа олохын тулд машин угаалгын газар 10 хоног ажилласан, ээжийнхээ найзаас зөндөө их хуучин хувцасын авахаар ирсэн юм л даа. Бас зүгээр авахгүй ээ лагер дээр нь 3 хоног тусласан юм байна, тусласан ч гэж дээ надаа бас туслалаа гээд мөнгө өгсөн юм байнаа./ 2008 оны 7 сарын эхээр ирсэн юм. Конкурсдаж хуваариа аваал хот руу эртхэн явж ажил хийнээ гэсэн бодолтой байсан учраас сургуулийнхаа хуваарыг аваал 3 хоногийн дараа хотод ирж билээ.

Ирээд ахынхаа хавтангийн үйлдвэрт бараг л 24 цагаар ажиллаж 9 сарын 1 гэхэд сургалтын төлбөртэй болсон доо. Хавтангийн үйлдвэр нь зун идэвхтэй ажилладаг болохоор өглөө 9-өөс оройны 6 хүртэл, 2 дах ээлж нь оройны 7-оос шөнийн 3 хүртэл, 3-аас өглөөний 9 хүртэл манаач хийж сар хагасыг өнгөрөөсний эцэст 500 мянган төгрөг 2008 онд авч билээ, бас л их мөнгө шүү.

Амьдрал дэндүү амьттай шүү, бас мартаж боломгүй мөч гэж байдгийг үргэлж санах ч хааяа хадуурах, хийрхэх үе бас тохиолдох юм. Үргэлжлэл бий…

Show your support

Clapping shows how much you appreciated Turtogtokh Erdenebaatar’s story.