Би хөдөөний оюутан-2

2008 онд интернэт хөдөөд тийм ч их дэлгэрээгүй, хөгжөөгүй байлаа. Дөнгөж л утасны хэрэглээ ид дэлгэрч байсан л үе.

Их сургуулийн хуваариа авах гээд зогсож байхдаа ах /МУИС-ийн МАтематик компьютерийн сургуулийн багш Н.Пүрэвцогт/-руугаа залгахад надаас МУИС-ийн аль сургуульд элсэх хүсэлтэй байна гэж асуухад нь /дотроо юу вэ би МУИС-д л элсэх гэж байна ш дээ гэсэн битүү дурамчхан бодол төрсөн/ сайн мэдэхгүй байнаа гэхээс өөр зүйл хэлж чадаагүй юм. Яасан гэхээр МУИС-ийг, ШУТИС-ийг, ХААИС-ийг тийм олон салбар суургуультай гэдгийг хэн ч надад хэлж өгөөгүй, би ч түүнийг эрж сурч мэдэж аваагүй юм билээ.

Ингээд МУИС гэдэг сургуулийг дугуй ганц байр, Х.Чойбалсан гуайн хөшөөгөөр нь төсөөлж ирсэн би сар хагасын ажлаа дуусгаад эгчтэйгээ хамт их суургуульдаа бүртгүүлэхээр очоод гайхах, догдлох зэрэгцсэн дээ. Юун ганц байр 1, 2, 3, 4, 5…-р байр, Математик компьютерийн сургуууль, Хууль зүйн сургууль, Эдийн засгийн сургууль, Нийгмийн шинжлэх ухааны сургууль, Газарзүйн сургууль… гээд өчнөөн олон сургуультай байсандаа.

Намайг 1 билүүдээ 2-р курсад байхад эсвэл бүр сайн бодвол 10, 11-р ангид байхад юм болуу яг сайн санахгүй байнаа, их сургууль төгссөн, зарим нь сурч байгаа ах нар “Хэрхэн мэргэжлээ зөв сонгох вэ?” гэсэн сэдвээр яриа хийж байсан. Одоогийн мэдээллээ яаж бол яаж авч байгаа цаг үетэй харьцуулахад тухайн үеийн тэрхүү арга хэмжээ надад бол маш их таалагдаж байсныг энд дурдмаар санагдлаа.

Гэхдээ энэ олон замбараагүй мэдээ мэдээллээс илүү нүүр тулсан яриа, бодит үг юу юунаас илүү хэрэгтэй, нэмэртэй байх боловуу гэж бодхымдаа. Үргэлжлэл бий…

Like what you read? Give Turtogtokh Erdenebaatar a round of applause.

From a quick cheer to a standing ovation, clap to show how much you enjoyed this story.