27 НАСАНДАА МЭДСЭН 27 ЗҮЙЛ

МИний мэдэх нилээн хэдэн хүмүүс … насандаа сурсан … зүйлс гэж бичсэн бол БИ 27 насандаа мэдсэн 27 зүйлээ бичихээр шийдлээ. Яг сурсан гэж хэлж чадахгүй байгаа учир мэдсэн гэж өөрийгөө хайцаалыдаа. Та ч гэсэн өөрийгөө нэг сонсоод, сонирхоод үзээрэй, мэдээж бичихэд нилээн хугацаа орж магад шүү.

  1. Эрүүл мэнд: Энгийнээр ханиад хүрч, хамар битүүрч нусаа гоожуулаад явахдаа эрүүл байсансан бол гэж бодогдох үе гардаг ш дээ. Өөрийгөө битгий гаргуунд нь гарга, эрүүл, эрч хүчтэй байх нь хамгаас чухал.
  2. Спортоор хичээллэ!
  3. Цаг зав, мөнгө: Ялангуяа Эрүүл мэнд, Боловсрол, Дуртай зүйл /хобби/-дээ цаг зав, мөнгийг харамлах хэрэггүй. Учир нь хөгширсөн хойноо эдгээр зүйлсэд хэдий чинээ цаг зав, мөнгө зарцуулаад ч нэмэргүй байж магад.
  4. Хөгжилд гэхдээ хязгаартай, цэнгэ гэхдээ хязгаартай!
  5. Боловсрол: Орчин цагт төгссөн сургууль, уншсан номноос илүү хувь хүний хандлага, харилцаа, дасан зохицох чадвар таны нийгэмд ямар байр суурь эзлэхийг тодорхойлох хандлагатай байна. Эцсийн үр дүндээ боловсрол, мэдлэгээрээ ялгарах учраас өөрийгөө боломжит бүх чиглэлд хөгжүүл, сурч мэд.
  6. Хүслээ дага: Хийхийг хүсэж байгаа зүйлээ л хий. Хүсэхгүй байгаа бол зүгээр л орхичих. Аял, зугаал, цэнгэ. Гэхдээ заавал хийх ёстой, сурах ёстой, мэдэх ёстой л гэж бодож байгаа бол эргээд эхлэх тэнхээтэй, чадалтай байх хэрэгтэй.
  7. Сонирхдог зүйлээ олтлоо бүү зогс: Өөрийнхөө чаддаг, сонирхдог зүйлийг олон олтлоо хэзээ ч битгий зогс. Харин олвол түүнийгээ л төгс болтол нь хөгжүүл эсвэл сонирх. Хүн ядаж 1 төгс сайн хийдэг, сонирхдог зүйлтэй байх хэрэгтэй.
  8. Сэтгэл: Зарим зүйлд ур чадвараас илүү жаахан сэтгэл, эерэг хандлага л байхад хангалттай байдаг.
  9. Зарчимч байх, нямбай байх нь аливаа зүйлийн зааг хязгаар, хэм хэмжээг тогтоох жанжин шугам болж өгдөг.
  10. Байгаадаа л сэтгэл хангалуун бай: Бусдаас илүү гарах эсвэл бусдаас доор орохгүй байх гэсэн ядмагдхан бодол нь хүний нэг насны амьдралыг алдаг.
  11. Ухаалаг асуулт: Ухаалаг хариулт авахын тулд ухаалаг асуулт асуух хэрэгтэй. Гэхдээ уран цэцэн болж харагдах оролдлого нь бүр ч мунхагийг илэрхийлэх талтай.
  12. Элийрэл бол төгс Гэгээрэл гэдэгтэй санал нийлдэг. Хааяа зүгээр л тэнэгдүүхэн байхад хүмүүсийн чамд хэрхэн хандах шууд л харагдана.
  13. Дуртай дуугаа сонсох: Дуртай дуугаа сонсох нь надад тайвшрал, төвлөрөл эсвэл өөрийгөө мэдрэх боломжийг олгодог. /Би бол таалагдсан дуу, аялагуугаа хэдэн ч удаа хамаагүй сонсдог./
  14. Өөртөө цаг зарцуул: Өдөрт эсвэл 7 хоногт, биш юмаа гэхэд сардаа нэг ном унших, ганцаараа кафе, кофе шопд сууж өнгөрснийг эргэцүүлэх эсвэл ирээдүйг төсөөлөх нь хамгийн сайн үр дүнг авчирдаг.
  15. АЯЛ, АЯЛ, АЯЛ!
  16. Зарим үед зүгээр л дуугаа хураах нь хамгийн зөв сонголт байдаг!
  17. Үнэхээр амьдралд чинь нэг алхам урагшлах өсөх дэвших боломж байгаа л бол түүнийхээ төлөө тэмүүл зүтгэ. Үнэхээр бие сатанаа дийлэхгүй, өөрийгөө хөдөлгөж чадахгүй байгаа бол зогсолтгүй бод, бүү март, тэмүүлэл байсан цагт хийх л болно.
  18. Ямарваа нэгэн дүгнэлт гаргахаас өмнө өөрийгөө тэр хүний оронд тавьж үзэх хэрэгтэй.
  19. Бодол, үйлдэл 2 чинь зөрөх үед өөрийгөө ухаантай алхам хийж байгааг дахин нэг тунгаахад галав юүлэх хугацаа орохгүй гэдгийг санаарай.
  20. Шаардлагатай үед “ҮГҮЙ” гэж хэлж чаддаг бай.
  21. Тэвчиж чадаагүй уур, ухаангүй хэлсэн үг бүрийн үр дагавар нь арилгаж болохгүй хар толбо болон үлддэг.
  22. Өөрийгөө юу хүсэж мөрөөддөг, юунд дуртай, хэн болохыг таньж мэдсэний дараа л хүнтэй гэрлээрэй.
  23. Заримдаа хүний алдаа дутагдлыг хэлэхдээ зөв цагт, зөв орчин, зөв моментод гол нь зөв хандлагаар хэлж сурах хэрэгтэй юм шиг байгаан. Хагацашгүй сайн нөхөрт марташгүй муу үгийг бүү хэл гэдэг шүү дээ.
  24. Уучлаарай, Баярлалаа гэдэг 2 үгийг хэзээ ч битгий харамлаж байгаарай.
  25. Мөнхийн залуу явахгүйн хорвоогийн жам хойно хөгшрөх талаар, үхэх талаар хааяа нэг бодоод үзээрэй. Нэг тийм хүйтэн мэдрэмж авах ч өнөөдрийн минут, сек бүхэн үнэ цэнэтэй гэдгийг ухаарчиж болох юм.
  26. Тэмдэглэл хѳтлѳ. Тэмдэглэл хөтлөхийн ач тусыг мянга түм удаа сонсож, уншиж байсан боловч өнөөдрийг хүртэл хараахан хэрэгжүүлж чадаагүй л байна.
  27. Би хэн бэ? Та яг одоо над шиг Төрөө эсвэл хэн нэгэн… Өнгөрсөнд та хэн байсан, өнөөдөр та хэн болсон, ирээдүйд та хэн болохоо эргэцүүлээрэй. Та хүсэл тэмүүлэл, зорилгоо тодорхойлж чадсан уу?

Энэхүү 27 жагсаалтыг бичих гэж нилээн л юм боллоо. Гэхдээ жил бүр өөрчлөгдөнө гэж бодож байна. Одоо таны ээлж…

    Turtogtokh Erdenebaatar

    Written by

    #Student