Анх таван настайдаа ээжийгээ алдаж байна гэж зүүдэлсэн зүүд одоо хүртэл мартагддаггүй юм. Бүх айлд зөвхөн шугамын радио байдаг байсан тэр үед төмөр пүрштэй орны буланд ээжийнхээ хөлд унтаж байгаад өглөөний 6 цагт радиогоор одоо ч явдаг ая эгшиглэж эхлэхэд би орны ардуур унаад босч ирэхэд ээж минь өөд болчихлоо гэж зүүдэлж билээ. Энэ аяыг сонсохоор одоо хүртэл эвгүйцдэг.

Хожим ээжийгээ сахиж байгаад үүрээр хухираад эхлэхэд нь сайхан тайвшраад унтлаа гэж бодож хөлд нь атийж хэвтэж байгаад хэсэг дугхийх яг тэр үед нөгөө ая чихэнд хадаж билээ. Тэгэхэд нь цочиж сэрээд ээжийгээ унтаагүй, ухаан алдсаныг мэдсэн дээ. Ээж маань эргэж сэрээгүй.

Like what you read? Give Bonoroo a round of applause.

From a quick cheer to a standing ovation, clap to show how much you enjoyed this story.