Зүүд 1

Аавыгаа өөд болсноос хойш нэг удаа ч болов зүүдлэхсэн гэж эхлээд их удаан хүлээсэнсэн. Аав маань гэхдээ зүүдэнд тун ховор ирнэ. Өдий арваад жил болоход ердөө л гурав дөрөвхөн удаа ирлээ шүү.

Аав дээр очиж нэг юм хүргэж өглөө. Нэг хүүхэд дагуулчиж. Хэн юм бүү мэд. Буцах болсон аав, миний хүү үлд гээд. “Аав, би хүүтэйгээ уулзаагүй, уулзчхаад ирье” гэсэн чинь, огт тоохгүй, өрөвдөх ч үгүй, “Би ч гэсэн чамтай уулзаагүй л ирсэн ш дээ” гээд байх юм. Зүүдэндээ бол би хүүтэйгээ уулзаагүйдээ л харамсаж байгаа болохоос тэнд аавтайгаа үлдэх нь надад тийм ч хэцүү санагдсангүй. Хүүтэйгээ уулзахгүй нь гэдэгтээ л эргэж их харамсаж, уйллаа. Хожим хүүтэйгээ уулзаж амжихгүй юм болов уу? Үлдсэндээ бол харамсахгүй байна лээ…

���E�

Like what you read? Give Bonoroo a round of applause.

From a quick cheer to a standing ovation, clap to show how much you enjoyed this story.