Ухаараад бас Дурлаад л.

The wind up bird chronicle — дараагийн унших номоо авчхаар үнэн motivation болдог юм билээ.

Анх 2013 онд Мураками Харуки япон зохиолч байдаг гэж мэдэж билээ. Ингээд бодохоор би ч бас харанхуй амьтан байсан байгаа шүү. Бүүр хамгийн хөгжилтэй нь анх солонгос хэл сурч эхлээд жил ч хүрээгүй байхдаа 1Q84 ном солонгос хувилбарыг нь унших гэж оролдсон хөлдүү. Өөртөө итгэлтэй итгэлтэй гэхэд бас арай тооцоогүй авч байсан байна даа. Юун ном уншиж утга зохиолын сайхныг мэдрэх үг бүрийг орчуулсаар байгаад 2 хуудас үг орчуулаад залхаад бууж өгсөн дөө хөөрхий. 2015 онд монгол хэл дээр орчуулагдан гарсан 1Q84 номыг авсан боловч 2 жил гаран хав дарж байгаад саяхан уншиж дуусгасан юм. ( анх энэ ном 2009 онд мэндэлжээ).


1 дүгээр дэвтэр:

Зохиолын гол дүрийн 2 баатар болох Аомамэ болон Тэнго нарын амьдралын түүхээр ном эхэлдэг. Эхний бүлэг нь Аомамэ-р эхэлдэг бөгөөд бараг л бүлэг бүрт л ангайгаад л дараагийн бүлгийг уншихгүй л бол ямар нэг зүйлээс хоцрох гээд байгаа юм шиг болж орхинодоо. Аомамэ хүчирхийллийн эсрэг өөрийн хувь нэмрээ нилээд хүчтэй оруулдаг нэгэн бөгөөд ямар учир утгатай болохыг бас л гоё нэг тийм зүрхний уг дахь утсыг хөндсөн хэлбэрээр дүрсэлсэн.

Тэнго гэдэг нэгэн сайхан залуу хорвоо дэлхийн тоосыг хөдөлгөн явах бөгөөд ёстой л нэг хорхойд хоргүй нэгэн боловч зүрхний дуудлагаар хууль бус үйлдэл хийхэд хүрнэ. “Агаарын авгайлдаг” зохиолыг засч бичээд Японы алдартай утга зохиолын шагналын хүртээд зогсохгүй бичсэн зохиол хэдэн сар дараалан Best Seller болно.


2 дугаар дэвтэр:

Зүрх сэтгэлийнхээ дуудлагаар хийсэн зүйлүүд нь яваандаа манай 2-г ахин уулзах учир утга нь болох бөгөөд нөгөө л нэг далдын хүч нь үйлчилдэг байхдаа гэмээр. Мэдээж Муракамигийн зохиол дуу хөгжим баялаг яг л тэр зохиолын аясад таарсан гэмээр л онцлог аялгуу, симфонитай байдаг. Тэр уламжлалыг алдаагүй гэмээр энэ удаа Яначекийн симфонетта [1926] аялгууг сонгосон байсан.

Тэгээл нөгөө хайр сэтгэл минь гараад ирнэ шүү. Хар багаасаа хайж түүнээс өөр бүсгүй/ хөвгүүнд сэтгэлээ өгч чадахгүй тийм нэг холбоос манай хоёрын хооронд үлдсэн. Аомамэгийн Тэнгод үлдээсэн тэр халуун дулаан үгээр тайлбарлах аргагүй мэдрэмжийг мартаж чадахгүй. Хэдийгээр 20 жил өнгөрсөн боловч Тэнго Аомамэг хайж эхлэх ажлыг эхлүүлдэг. Миний бодлоор Тэнго хийсэн хамгийн чухал шийдвэр энэ байсан. Хайр угаасаа хамгийн хүчтэй гэдэг л энэ байхдаа.


3 дугаар дэвтэр:

“Happy families are all alike; every unhappy family is unhappy in its own way.” Энэ алдартай өгүүлбэрийг highlights болгож өөр нэгэн зовлон нэгт нөхөр нэмэгдэж зохиолыг улам ч илүү амттай догдолмоор хааяа даа өө энэ муу ядаргаа чинь яаахнуу гэсэн хардах ялимгүй жаахан үзэн ядах сэтгэл, нөгөө хоёроо хайрлах сэтгэлийг бадрааж өгнө дөө.

Би хувь хүнийхээ хувьд Үшикаваг өрөвдөж хайрлаж чадахгүй бас үзэн ядаж ч чадахгүй байсан. Энэ дүр угаасаа хайр татах дүр биш ч гэсэн хайрлагдах шалтгаан бас байгаа юм л даа.

Нэг сюрприз задалбал (муухай spoil болох нь дээ) Аомамэ жирэмсэн болно яг л Jesus төрдөгтэй адил. Тэнго Аомамэ хоёр минь эцсийн бүлэгтэй уулзаж зохиол уран сайхандаа жаргана. Сүүлийн хэдэн бүлэгт эмэгтэй хүний хатуу тэвчээртэй зан, нөгөө бидний хэлдэг хатан ухаан энэ тэрийг бол гоё л гаргаж өгсөн санагдсан.


1000 дахь хуудсыг эргүүлэхэд “би бас болж байна шүү” гэсэн өөрийгөө тоох мэдрэмж.

Зохиолын төгсгөлд “Хайр чинь л агуу шүү дээ” гэж бодоол номоо хаасандаа.


Эхэлсэн бол дуусга гээд өөр хоёр гуравхан уншсан номоо summarize хийе гэж бодоод.

  1. Норвегийн ой.
Уул нь Норвегийн мод гэмээр хэхэхэ.

Миний хайртай номын минь нэг. Би сүүлийн гурав дөрвөн хуудсыг бараг л 3 удаа уншсан. Эхний удаа өө би англи хэл мэддэггүй юм байна утгын ойлгосонгүй гээл ахин нэг уншчихаад айн юу болчихвоо. Ахид нэг уншаад тэгээд намайг одоо яа гээ вээ гээд л номоо дуусгасан даа.

Хөгжил сайн муу бүх зүйлийг ялгалгүй дагуулаад ирсэн. Эндээс чинь би хэн болох вэ зүрх сэтгэлээ хоосолчихгүй энэ ертөнц дээр амьдраад хөөрөх баясах, хайрлах тэр жижиг жижиг мэдрэмжийг аваад л амьд гэдгээ мэдрэх. Нэгэнт хоосорчихсон зүрх юунд ч уярахгүй хайлахгүй догдлохгүй байх бөгөөд түүнийхээ учрыг өөрөө ч олохгүй хийсэн бүх зүйл нь гэмшил болж үлдээд байгаа хөөрхий нэг охиноор дамжуулан дүрслэгдсэн зохиол.

Заавал уншаарай гэж захих номын нэг.


2. Kafka on the shore.

Угаасаа international best seller болохоор надаар хэлүүлэлтгүй хүмүүс го го гэдгийг нь мэдэж байгаа. Аяа тэгээл амьдрал гэдэг чинь баялаг шүү дээ баялаг гээл зохиол минь явна шүү дээ. Нэгэнт л дээд тэнгэрээс зарлиг гарсан л бол хүн та яаж ч хичээгээд өөрчилж чадахгүй. Миний төсөөллөөр бидний дэлхийтэй параллель орших манай ертөнцөөс арай илүү хөгжилтэй арай илүү хүчтэй ертөнц оршин байх бөгөөд түүнийг утга зохиолын яруу сайхнаар дүрсэлж чадсан зохиол санагдсан.

Сэтгэлийн мухарт үлдсэн хэсэг нь: үнэхээрийн ихээр ганцаардаж шаналж дэлхий ертөнц яаж эргэж байгааг мартах үед нэгэн аялгууг өөрийн сэтгэлийн гүнээс зохиосон. Ганцаардсан хайраар дутсан хүмүүс тэрхүү аялгууг сонсохоор л ямар их сэтгэлийн тайвшралт мэдэрдэг гэдгийг яаж тэгж хэлж сэтгэж чадсан байна вэ.


3. Colorless Tsukuru Tazaki and his years of pilgrimage (Өнгөгүй Цуруки түүний он жилүүд.)

Монгол хэл дээр орчуулагдсан.

Надад асар ихээр үр өгөөжөө өгсөн. Нэг найз минь “Чи ёстой муухай зантай шүүмж хүлээж авч чаддаггүй, жаахан л асуудал үүссэн хэн нэгнээс чимээгүйхэн шиг л зайгаа аваад л холддог” гээд л нэг удаа намайг загнаж гарсан. Яг л оноод хэлсэн ( шулуун шударгаар дутуу муухай зан аашийг чинь хэлж өгж чаддаг найзтай байна гэдэг нь чи азтай хүн). Бага ангиасаа найзалсан 5 найз бөгөөд Цурукигаас бусад нь өнгө орсон тэртэй болохоор өнгөгүй Цуруки гэж нэрлэсэн ч юм шиг. Нэг л өдөр бүх найз нар нь Цурукигаас зайгаа бариад холбоо барихгүй таг чиг алга болно. Ийм үйлдэл нөгөө хүндээ ямар хүндээр бас ямар эвгүй сэтгэгдэл төрүүлдэг болохыг надад мэдрэлтэд бичсэн байсан. Нэгэнт өнгөрсөн гээд орхивол энэ нь насан туршийн trauma болж ахин хүнтэй найзлахаас хүртэл айдаг тийм балай муухай үр дагавартай гэж дүрсэлсэн бөгөөд би ч сандраад л явчихсан.

(Оюутан залуу насандаа хамт сурдаг байсан хоёр гурван ч охинтой муудалцаж дуугарахгүй болсон одоо ч бас холбоогүй байдаг болохоор).


Муракамигийн зохиол уншаад л ухаараад л улам улам дурлаад л.

Нилээд урт болчихсон байна. Энд хүрээд өндөрлөе.

Анхаарал тавьж уншсан таньд БАЯРЛАЛАА.