“Хайрлах урлаг” ба “Хайрын 10 нууц”.
Алдаа гаргадаггүй хүн гэж байдаггүй байх тийм ээ. Гэвч бас заримдаа хүн үнэн гэнэн тэнэг санамсаргүй гэхэд итгэмээргүй алдааг гаргах л юм. Би нь “Хайрын 10 нууц” гэх номыг “Хайрлах урлаг” гэдэг ном гэж андуурснаа ч мэдэхгүй уг (“Хайрлах урлаг”) номыг герман хэлнээс орчуулсан хүнтэй нь уулзах үедээ “ Би та нарын орчуулсан номыг уншсан” гээл ичих зовох зүйлгүй хэлчихсэн юм 🤦♀️. ( Үнэн нөгөө булдруу гэдэг л болсон.)
“ Үнэгүй зүйлд нугасгүй” болсон доо. Одоогоос хоёр жилийн өмнө орчуулагдсан “Хайрлах урлаг” ном хэдэн сар дараалан Best seller болоод хүн бүр уншаад ам сайтай байсан бөгөөд олоод унших юм сан гээд л интернэтээр хайсан. Аз таарч үнэгүй PDF хувилбарыг нь емайл-р авах боломж олдоод надаа надаа гээл алгаа тосон хүссэн номоо олоод авсандаа баяртай. Гэвч гэвч даанч яав даа 😭😳. ( Өөр ном бөгөөд тэрийг нь ч би мэдэхгүй. Ойд төөрсөн сармагчин ч надаас дээр байх).
Trend дагаж амьдрах гэж хүмүүсийг даган дарвайхгүй өөрт таалагдсан уншихыг хүссэн номоо худалдаж авах нь оюуны өмчийг эрхэмлэн дээдлэх хамгийн зөв арга юм. Ухаар ухаар 🙏🤗.
Нээх гоё “Хайрлах урлаг” номын хураангуйг уншъя гэвэл (нэгдүгээр хэсэг нь): http://tomyo-bodyo.blogspot.kr/2015/03/1.html (хоёрдугаар хэсэг нь): http://tomyo-bodyo.blogspot.kr/2015/04/2.html
Энэхүү блог-г бичдэг хүнийг алтлаг гартай бөгөөд Sheldon Cooper-тэй төстэй гэж төсөөлдөг. БАЯРЛАЛАА.

“Хайрлах урлаг” номыг Mind foundation сангийн залуус сайн дурын оролцоогоор орчуулсан гэж сонссон. Англи нэр нь “The art of Loving”. Буян өгөөж нь түм бумаараа дэлгэрээсэй. БАЯРЛАЛАА.


Андуу эндүүрлээр дүүрэн энэ орчлонд ахин нэг унших ёстой номтой, андуураад ч гэсэн уншсан нэг номтой кккк .
