“Найруулагч” Тайка Вайтити

Tuvshinzaya Batbaatar
Sep 11 · 6 min read

Инээдмийн эмгэнэлт киноны мастер гэх энэ кивиг* та бүгд магадгүй Thor Ragnarok-ыг найруулсанаар нь сайн таних байх. Түүний кинонуудыг painful comedy гэцгээх ба тухайн pain нь биднийг амьд гэдгийг сануулж байдгаараа түүний бүтээлүүд гайхалтай байдаг.

Gr
Gr

Тайка Дэвид Вайтити

44 настай, эрэгтэй, 8 сарын 16-нд Шинэ Зеландад төрсөн. Ээж нь Орос, Аав бол Маори (ерөнхийдөө еврей). Веллингтоны Викториа Их Сургуулийг кино найруулагчаар төгссөн. Жүжигчин, кино найруулагч, комедиан, СТА. Эхнэр Челси Винстэнли болон 2 хүүхдийн хамт амьдардаг.

Ragnarok бол түүний box office-ын бөмбөг юм. Хэдий түүний өндөр өртөгтэй анхны кино нь байсан ч асуудалгүй өөрийн хэв маягийг шингээхээс гадна ямар ч л байсан өмнөх 2 ангиас нь өндөр үнэлгээтэй бүтээл туурвисан юм. Thor ер нь марвелын хамгийн эмгэнэлтэй дүр. Эцэс сүүлд нь хөөрхий сэтгэл гутралд орохоос ч аргагүй. (Бурхан хүртэл сэтгэл гутралд өртдөг, баярлалаа Marvel ) Ragnarok дээр Thor эцгээ алдана, эээээмр эгч нь гарч ирж алах гэнэ, найз нөхдөө алдана, боол болно, галзуу эгчийгээ дуусгах ганц арга нь байсан болхоор өөрийн гараар төрөлх гаригаа сөнөөнө гээд ярьвал ер нь 3-р анги аймар хэцүү санагдаж байгаа биз. Гэхдээ үзэхэд бас ч гэж гайгүй цаашид юу болох нь тодорхойгүй ч хонгилын үзүүр тас харанхуй бол биш… Яагаад гэвэл киноны үйл явдлыг аваад үзвэл гунигтай ч найруулагч тэр бүгдийг хошин өнгө аястай хослуулж чадсанд байгаа юм. Тайкаг хэтэрхий хөнгөмсөг гэсэн шүүмж гарсан л даа. Гэхдээ минийхаар бол энэ л түүний хийдэг байсан зүйл. Түүнээс өөр зүйл хүсэх нь утгагүй юм. Зураг авалт нь эхэлчихээд байхад зохиолын 35% нь л бичигдсэн байсан гэх. Энэнээс илүү яалгах гээд байгаа юм (уурлаад байхгүй юу хаха)

Үнэхээр гунигтай ч өөдрөг үзэл нь хэзээ ч үхдэггүй кино

Хамгийн анх энэ найруулагчтай түүний What we do in the Shadows киногоор танилцаж байлаа. Оюутан ангийн найз минь үзэхийг санал болгосон юм.(Баярладаг шүү, Түшигээ) Үнэхээр инээдтэй бас Шинэ Зеланд аялага нь содон санагдсан тул цааш нь судлаад бүх киног нь угсруулж үзээд (буруудчихсан)энэ найруулагчид дурлачихсан байдаг юм.

Ингээд л балай ч юм шиг, нэг тийм эв хавгүй ч гэмээр дүрүүдтэй инээдтэй ч гэсэн амьдралын энгийн асуудлуудаас авхуулаад хамгийн хүнд хэцүүг бүгдийг нь агуулсан хүнд ч юм шиг хөнгөн кинонуудад нь орчихсон юм даа.

Үзсэн дарааллаараа кинонуудыг нь доор товчхон танилцуулъя (танилцуулая ч юм уу? Заза өнгөрсөн)

Түүний кино бол хүний мөн чанар угаасаа “тэнэгтэх” алдах мөн гэдгийг хүлээн зөвшөөрсөн байдаг шудрага инээдэм юм.

What we do in the shadows (2014)

Анх 2005 онд богино хэмжээний кино болгон гаргаж байсан юм билээ. Орчин үеийн нийгэмд хөлөө олох гэж ядаж буй цус сорогчдын талаар өгүүлэх ба mockumentary (баримтат кино мэт) төрлөөр хийгдсэн. Гол дүрийн цус сорогчид нь үнэн “балай” 3 гар +1 +1. Манай гурав нэг нэгнийхээ өөр байдлыг хүлээн зөвшөөрч хамтран амьдрах ба амьдрах зардал, амин чухал хэрэгцээ хоолноос авхуулаад, нөхөрлөл, хайр дурлал, хагацал гээд хүний л амьдрал гэдэг шиг цус сорогчийн л амьдрал тул зөндөө асуудлуудтай тулгарнөө. Тэр бүрийг даван туулж байгаа нь жов жоохон хоцрогдсон аргууд ч гэлээ тэд хичээж яваа энгийн л нэг цус сорогчид билээ.

Трейлер үзэх (трейлерийг Монголоор ер нь юу гэдэг юм бэ?):

https://www.youtube.com/watch?v=IAZEWtyhpes

two cars, one night (2004)

Тухайн үед Taika Waititi гэж хайхад түүний 2 cars 1 night богино хэмжээний кино бараг хамгийн түрүүнд гарч ирсэн юм. Оскараас шагнал авсан юм билээ. Энэхүү богино хэмжээний киноны үзэгдлээ сүүлд Boy кинондоо давтсан байдаг. Хар цагаан өнгө нь гунигтай мэт боловч хүүхдүүд энэ хорвоог гэрэлтүүлдэг хойно... Үйл явдал нь зочид буудлын гаднах зогсоол дээр машин дотроо нэг жаал хэн нэгнийг хүлээж цаг нөгцөөж ядна, нөгөө жаал нь ном уншина. Цаг хугацаа өнгөрсөөр. Дүрслэлүүд нь их гоё. Хажууд нь машин ирж зогстол дотор нь нэг охин байх ба үлдсэнийг нь өөрсдөө үз.

Бүрэн эхээр нь үзэх:

https://www.youtube.com/watch?v=aFmbIO_JTH0

Boy (2010)

Холивудын кино шиг гял цал биш баатрууд нь төгс биш “халтар” кино л доо. Алс бөглүү газрын буйдхан амьдралыг харуулах ба энэ дунд нэгэн хүү өсч том болж буй. Түүний эцэг ирж байгаа сурагаар тэрээр амьдралаа 1000 дахин сайжирна гэж итгэсэн ч бодит байдал...

Ойлгож, хүлээж авах, уучлах, өсч том болох, хайрлахын тухай үнэхээр сайхан өгүүлсэн хөгжилтэй кино юм.

Тайкагийн нэг сонирхолтой арга барил бол маш гунигтай бодит байдлыг хөгжилтэй ямар ч учир утгагүй мэт зүйлтэй нэгтгэж өгдөг юм. Тэр нь мэдээж байж боломгүй 2 зүйлийг хольж өгсөнөөрөө ойлгомжгүй байдлыг бий болгодог ч дүрүүдийнх нь, орчин нөхцөлийнх нь энгийн байдал нэг тийм хачин танил мэдрэмж төрүүлнэ.

Хүний амьдралд тохиолддог хүнд хэцүү бүхэн түүний кинонд туссан байдаг ч түүний киног би лав хар бараан гэхгүй.

Трейлер үзэх:

https://www.youtube.com/watch?v=oP05fUP9xAo

Eagle vs Shark (2007)

Азаар хайр сохор байдаг... Хоёр хосын хайр дурлал, үерхэлийн талаар гарах ба хосууд маань хичнээн “гажиг” гайхмаар хачирхалтай бие хүмүүс ч гэлээ хайрлаж дурлах нь ойлгомжтой хэрэг юм. Нэгнийгээ хүлээн авч, хайрлах гэж гаргаж буй зориг тэвчээр, золиос зэрэг нь энгийн хүнийг хайрлахаас хэд дахин илүү зүйлсийг шаардах болно.

Тайкагийн киноны гол дүрүүдэд нь нийтлэг хачирхалтай гажиг шинж чанар илэрдэг ч яагаад ч юм таныг залхаах хэмжээнд хүргэдэггүй ба тэдний өнгөрсөн түүх, хийсэн алдаа зэргээр нь бидэнд илүү ойр хүлээж авахад хялбар болгож өгдөг.

Трейлер үзэх:

https://www.youtube.com/watch?v=_OrmOuC-aUY

Hunt for the Wilderpeople (2016)

Киноны үйл явдал нилээдгүй сахилгагүй жаалыг нийгмийн ажилтан өргөж авсан эцэг эхэд нь хүлээлгэн өгч буйгаар эхлэнэ. Тэд хоорондоо учираа олох гэж ядаж байтал эхнэр нь өнхөрөөд өгнө. Тайкагийн кинонд нэг ийм хар бараан гунигтай юм угаасаа л нуугдаж байдаг юм. Мартагдаж илаарших л болно. Угаасаа тэгдэг шүү дээ. Эцэг нь түүнийг үл ойшоох ба цаашид энэ 2 яагаад ч хамт амьдрахгүй бие биенийгээ хүлээн зөвшөөрөхгүй болох нь тодорхой байдаг ч…

Дүрүүд нь нэг тийм тэнэгдүү дүйнгэ ч юм шиг яалт ч үгүй хэвийн бус тэгсэн мөртлөө яг л байгаагаараа хийж байгаа юмандаа сүрхий нухацтай, итгэл үнэмшилтэй хандах тул түүний дүрүүдэд нь дуртай биш байж магад үгүй ч үзэн ядах түвшинд хүрдэггүй гэж өмнө нь хэлсэн дээ. Яваандаа дүрүүдийг ойлгож хүлээж авч болохоор энгийн л нэг “хүмүүс” мэт санагдах ба тэд зүгээр нэг оршин байхаас илүү амьдрахыг илүүд үзэж өөрсдийн “хачин” аргаараа аз жаргалд тэмүүлж байдаг.

Трейлер үзэх:

https://www.youtube.com/watch?v=dPaU4Gymt3E

Бас Моана дээр ажилласан байсан.

Jojo Rabbit (2019)

Шинээр гарах гэж буй Жожо Туулай (Jojo Rabit) киног нь тэсэн ядан хүлээж байна. Дэлхийн 2-р дайны үед аж төрж буй Герман жаалхүүгийн талаар өгүүлэх ба хамгийн сонирхолтой нь түүний төсөөллийн найз нь Гитлер өөрөө юм…

Трейлэр үзэх:

https://www.youtube.com/watch?v=tL4McUzXfFI&feature=share&fbclid=IwAR3_iWt0EwHOd7J-uBfvf09k3DfsGWA-6QC8iviTggwAz7XMsmIUpcV2HgM

Түүний кинонууд инээдтэй ч нэгэн зэрэг амьдралын бодит байдал, гуниг харуусал агуулж байдаг нь сайхан. Баяр гуниг ээлжлэн байдаг энэ эрээвэр хураавар орчлонгийн эгэл жирийн л нэг амьдралыг хөгжилтэйгээр харуулсан түүний балай кинонуудыг заавал үзээрэй.

“Бид ямар ч алдаа гаргасан, хэдэн ч удаа унасан, ямар ч их шархалсан байлаа гээд бидэнд инээх хүч үргэлж үлддэг” Тайка В.

  • Киви — Шинэ зеландуудыг дууддаг ерөнхий нэр, хоч ч гэх юм уу…
Welcome to a place where words matter. On Medium, smart voices and original ideas take center stage - with no ads in sight. Watch
Follow all the topics you care about, and we’ll deliver the best stories for you to your homepage and inbox. Explore
Get unlimited access to the best stories on Medium — and support writers while you’re at it. Just $5/month. Upgrade