САНАЛ БОЛГОХ: АЛДАЖ БОЛОХГҮЙ ТАВАН боломж

Өөрт хэрэгтэйгээ сонго

Би таны оронд байсан бол болж өгвөл бүгдийг нь сонгоно ;)

Таны тавдугаар сарыг сонирхолтой, идэвхитэй байлгах санал байна. Боломж, үйл ажиллагаа, эвентүүд багтсан. Дуустал нь уншаарай. Уншиж дуусаад таалагдвал шэйр хийгээрэй гэж хүсмээр байна.
Татгалзахын аргагүй ТАВАН саналтайгаа танилцах уу?

Нэг нь оюутнуудад

Нөгөө нь бүх насныханд

Гурав дахь нь залуучуудад

Дөрөв дахь нь бизнесийнхэнд

Тав дахь нь бүх насныханд

НЭГ. Оюутнуудад

Миний бие Төв азийн орны залуучуудын сүлжээний төгсөгч гэж явдаг юм. 2015 онд Хишигээ найзынхаа зөвлөснөөр хүсэлтээ явуулж тэнцэн 7 хоногийн турш Казакстан гэдэг улсруу өөрөөсөө үсрээд л онгоцны буудал дээр хоол авч идэх, буцаж ирэхдээ хүмүүст авах бэлэгний л мөнгө гаргаад сайхан яваад, их юм сураад ирсэн. Залуучуудын оролцоо, чадавхийг нэмэгдүүлэх энэ үйл ажиллагаанд Монгол залуучуудын оролцоо жаахан дутмаг байдаг юм. Манайхан хөгжмөөр байна, сурмаар байна л гээд байдаг атлаа яг иймэрхүү үр өгөөжтэй боломжийг ашигладаггүй. Би тэнцэхгүй байх өө, намайг сонгохгүй байх гэж боддог байх л даа. Гэхдээ өөртөө итгэх хэрэгтэй. Би ч анх эсээгээ бичиж явуулж байхдаа за даа, нэг их найдаад хэрэггүй дээ гэж бодоод апплай хийснээ ч мартсан байсан чинь л CONGRATULATIONS гэсэн мэйл ирсэн юм даа.

Find me in the photo. With beautiful minds in Central Asia :) 2015

Тэнд танилцсан хүмүүстэйгээ одоо ч маш сайн холбоотой байдаг. Тэгэхээр яваад өг, сураад өг, бүх юмыг чинь даая эсээгээ л биччих гэж байгаа дээр нь явдаг л газар шүү. Сониноос надад нэг хүн санал болгох эрх байдаг. Санал болгуулмаар байгаа нь хэлээрэй, санаа зоволтгүй. Материал хүлээн авах хугацаа 5 дугаар сарын 7-ны өдөр шүү. Энэ линкээр ороод бүртгүүлээрэй. http://www.cayn.co/

ХОЁР. Бүх насныханд. Үгүй +16 ч юм уу? :D

5 дугаар сарын 21-нд Ахиллис Монгол ОУБ-аас зохион байгуулах гэж буй багачуудын марафоны тухай дуулсан уу? Хөгжлийн бэрхшээлтэй 300, мөн бэрхшээлгүй 200 хөөрхөн жаал хамт гүйх юм байгаан. Хүүхдэд инээд хөөр, тэгш эрхийг мэдрүүлдэг энэ марафон их гэгээлэг учраас ямар ч их ажилтай байсан заавал цаг гаргаад сайн дураар ажиллаж байгаа. Дуртай л даа. Марафоныг зохион байгуулах зардал, багачуудыг урамшуулах, ядаж ус ундаа өгөх санхүүгийн асуудал байна. Хамтран ажиллаж байгаа байгууллагууд бий. Бид санхүүжилт босгохоор хандивийн үдэшлэг зохион байгуулах юм.

Хүссэн хэн ч ирж болно. Такс 30к. 5 дугаар сарын 13-нд

Үдэшлэг учир хүмүүсийг уйдааж залхаахгүй байлгахаар аль болох сонирхолтой хөтөлбөрийг зохион байгуулалтын багийнхан бэлдэж байна. Тусгай цэс хүртэл гарч байгаа. Таны төлсөн таксаар хүүхдүүдээ урамшуулна, гүйх үеэр шаардагдах зүйлсийг бэлтгэнэ. Энэ тухай жич яринаа. Маш их зүйл бий. Сюрприйз бий бий. Дэлгэрэнгүйг эвентээр ороод хараарай. Амралтын өдөр байгаа тул хөгжилдөнө, бүжиглэнэ, ойрд уулзаагүй найзтайгаа уулзана гэсэн бэлтгэлтэй л ирэх нь байна шүү хүмүүс ээ. Мөн хамтран ажиллах байгууллага хамт олон, хувь хүнд нээлттэйг хэлье. Хүүхэд бүхэн инээж байгаасай.

Партины тухай: https://web.facebook.com/events/199047180610665/Багачуудын марафоны тухай: https://web.facebook.com/events/1949838118587891/ холбоосоор тус тус орж аваарай.

ГУРАВ. Залуучуудад 15–35 насныхан хамарна

НҮБЗЗХ-ны залуучууд НҮБ-ын Суурин Төлөөлөгч, түүний шадар туслах, мөн Ази Номхон Далай, бүс хариуцсан захирал нарын хамт 2017 он 2 дугаар сар

НҮБ-ын Залуучуудын Зөвлөх Хорооноос ЮНЕСКО-той хамтран БОЯамны дэмжлэгээр залуучуудын үйл ажиллагаа зохион байгуулах гэж байна. “Цаг уурын өөрчлөлтийн асуудалд залуучуудыг хандуулах нь” сэдэвт хоёр өдрийн чуулга уулзалт, үйл ажиллагаа 5 дугаар сарын 20, 21-нд болно.

Хотоос 40 орчим км зайд орших Монгол-Кувейтийн судалгааны төвд зохион байгуулагдах чуулган, хурлын хүрээнд болох боловч залуучууд зохион байгуулж, залуучууд мэдлэгээ хуваалцаж, бас залуу хүмүүс оролцоно гэдэг утгаараа шинэлэг, сонирхолтой байлгахаар багийнхан ажиллаж байна. Яг одоогоор ерөнхий сэдэв, болох газар, өдрийг зарлая. Илтгэгч нар, панелистууд болон хөтөлбөрийг удахгүй эвентээр дамжуулан дэлгэрэнгүй мэдэгдэе. Юутай ч санаад аваарай залуус аа. 100 залуу л оролцох юм. Тун удахгүй… Мэдээллийг https://web.facebook.com/UNYAPmn/ ФБ хуудсаар зарлана. Холбоотой байя.

ДӨРӨВ. Бизнес эрхэлдэг үү? Эсвэл бизнесээ эхлүүлэх гээд суралцаад явж байна уу?

Бизнесийн салбарынхан дунд шинэ брэнд болоод буй “BENZEEN application”-ын тухай сонссон уу? Магадгүй зарим нь аль хэдийн утсан дээрээ татаад авсан байгаа байх. Товчоор энэ бол Монголд гарааны бизнес эрхлэгчдэд зориулсан туршлагатай бизнес хүмүүсээс менторинг буюу зөвлөгөө авахад тань туслах зорилго бүхий апп. Апп-аа татаад авчих. Бензеений менторуудаас хүссэн асуултаа асуу. Хариултаа ав. Завгүй, олддоггүй CEO нар, амжилттай яваа, туршлагатай хүмүүсээс апп-аар дамжуулаад хүссэнээ асуугаад авна гэдэг бизнесийнхэн сайн мэднэ дээ, ТОМ боломж юм.

Менторинг өгөөд зогсохгүй олон улсад гарааны бизнес, энтрепренёрын салбарын хамгийн шинэлэг, үр өгөөжтэй, тренд болж буй мэдээллийг Монгол хэл дээр цаг алдалгүй хүргэдэг нийтлэлийг Бензеенээс уншаарай.

Нийтлэлүүдийг https://medium.com/benzeen хаягаас, харин Benzeen TV, холбогдох эвент, үйл ажиллагааны тухай мэдээллийг https://web.facebook.com/benzeen.mn/ хуудсаар аваарай. Шинэлэг, сониуч, бүтээлч, бас зоримог хүмүүст зориуллаа.

Монголын шилдэг менторуудыг эндээс олно.

ТАВ. ?

Эхний дөрвөө бичиж байгаад тав дахиа мартчихлаа. Их чухал зүйл байсан юм сан. Юу байв? Үнэхээр санадаггүй ээ. Санамагц бичнээ. Уучлаарай намайг :)

Энэхүү бяцхан мэдээллийг шэйр хийж, цааш түгээж өгөөрэй хэмээн хүсч байна.

Г.Учрал