Хийхийг хүссэн бол хийж бай. Гэхдээ үргэлж хамгийн сайнаараа!

2 өдрийн өмнө НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын шадпар туслах, НҮБ-ын ХХ-ийн Ази, Номхон Далайн бүсийн товчооны захирал Хаолянь Шу Монгол улсад албан ёсны айлчлалаа хийсэн юм.

Айлчлалын үеэр НҮБ-аас 2015 онд баталсан Тогтвортой Хөгжлийн 17 Зорилтуудын талаарх залуучуудын ойлголт, мэдлэгийг нэмэгдүүлэх нээлттэй лекц зохион байгуулах нэр хүндтэй болоод хариуцлагатай ажлыг бидний хамт олон НҮБ-ын Монгол дахь суурин зохицуулагч хатагтай Биата Тракманнаас хүлээн авсан юм. 
Арга хэмжээ амжилттай болсон. Хүмүүс сэтгэл хангалуун байв. Үүний ард олон хүн ажилласан гэдгийг хэлэх нь зүйтэй. Залуучууд, бас ажлаа чин сэтгэлээсээ хийдэг мэргэжилтнүүд.

СУРАЛЦАХУЙд

НҮБХХ-ийн харилцаа холбоо хариуцсан мэргэжилтэн Сайханаа эгч минь Saihnaa Harchu сайн чиглүүлж, хатуу үг хэлэхдээ хэлж, тусалж дэмжиж байсан. Хамт ажиллах бүртээ энэ хүнээс цаашид ч сурах, авах зүйл дэндүү их байна даа гэж боддог. Ажлаа чин сэтгэлээсээ хийдэг Сайхнаа эгчийн чадварлаг баг Oyunbold Ganbold Imglboy Duka, залуучуудын баг НҮБ-н Залуучуудын Зөвлөх Хороо /United Nations Youth Advisory Panel/, манай хичээнгүй сайн дурынхан Hijin Enkhjin Baasandorj Ганбаяр У. бид хамтаараа Монгол залуучуудын хөгжилд бага ч атугай хувь нэмрээ оруулахаар, дэлхий нийтийн хөгжил, зорилготой хөл нийлүүлэн алхахад тусдах 17 ЗОРИЛТЫГ залуучуудад таниулах ажлыг зохион байгуулав.

Өмнө нь олон арга хэмжээ, лекц хөтөлбөр зохион байгуулж, оролцож явсан “баримжаагаараа” энэхүү лекцийг зохион байгуулах гэж үзсэн. Гэсэн ч хүн үргэлж хөгжиж, урагшилж байх ёстой учраас өмнө гаргасан хичээл зүтгэлээсээ 100% илүү хүч, ур ухаан дайчлах хэрэгтэй юм байна гэдгийг мэдэрсэн. Өөртөө маш их урам хугарч, голж, уйлж дуулсаан. Амьдралын амтыг мэдрүүлсэн үе байлаа.

17–24 насны залуусаас бүрдсэн UNYAP багаараа ханцуй шамлан орсон хэдий ч эхэндээ бэлтгэл ажил 100% сайн явж өгсөнгүй. Ерөнхий зохион байгуулагч миний чиглүүлэг, удирдлага нуулгүй хэлэхэд сул байсан. 
Аливаа зүйлд бүлэг хүмүүсийг жигд дайчилна, бас хариуцлага хүлээлгэнэ, ажил хийлгэнэ гэдэг амаргүй даваа. Гүйцэтгэл эсвэл үйл явц нэг бол гайхалтай сайн, эсвэл таамаглашгүй “муу”. 
Гайхах, бахархах, инээх, уйлах зэрэгцэн байж л ер нь аливаа ажил сайнаар дуусдаг юм байна.

Хийе гэсэн бол хийе, чадна гэсэн бол чадъя, хийсэн шиг хийж, байсан шиг байяа гэж шийдсэний үндсэн дээр их зүйл сурч авлаа. 
Дурсамж, туршлагатай болох боломж олгосон хэн бүхэнд баярлалаа. 
Сүүлд нь хэлэхэд: Та Тогтвортой Хөгжлийн 17 Зорилтыг заавал судлаарай. Таны дараагийн 14 жилийн амьдрал, хөгжил энэ 17 зорилтын хэрэгжилтэй шууд хамааралтай гэдгийг бүү мартаарай. 
NO one should be left behind! 
#Youth4SDGs #Youth4Mongolia #UNYAPmn #UNDPMongolia

Show your support

Clapping shows how much you appreciated Uchral Ganbaatar’s story.