Өнөөх “тасарцан” бизнес партины тухайд

Олон хүн бужигнасан газар байж, хүмүүстэй танилцаж, халуун яриа өрнүүлэх дуртай юу? 
Өөрийн гэсэн бизнес эхлүүлээд Марк Зукерберг, Эсвэл снапчатын үүсгэн байгуулагч Шпигел шиг болохыг нууцхан мөрөөдөж явна уу? Энэ хоёр шиг хүнтэй өөрийгөө харьцуулаад үзсэн чинь граж ч алга байна уу? Зүгээр шүү. Өөрийгөө дэлхийн шилдэг энтрепренёртой харьцуулж бодож, төсөөлж чадаж байна гэдэг эхний том алхам. Үүнээс урам зориг, итгэлээ авна. Ер нь бизнес гэдэг урт удаан, адал явдал дүүрэн аялал гэж хардаг.

Харин бодол төсөөллөө бодит болгоход биднээс хөөрхөн хичээл зүтгэл шаардана.

Бизнесээ хэрхэн эхлүүлэх тухай судалгаа хийж, гадна, дотны туршлагатай танилцаж, олон хүнтэй уулзаж, өөрийгөө, санаагаа питч хийх гээд тууштай хүний л хийх зүйл бол бизнес гэж боддог. Учир нь би багийнхныхаа хамтаар бизнес эхлүүлэх гэж үзсэн. Будилсан. Бөөн юм болсон. Гэхдээ бүтээх тэр өдрийг хүртэл туршлага хуримтлуулахаар шийдсэн. Цаг нь болоогүй амжилтын төлөө, цагаасаа эрт ля ля ля болсон гэх үү дээ. 
Гэсэн ч хүмүүстэй уулзаж, танилцаж, танилын сүлжээгээ нэмэгдүүлэх хэнд ч хэзээ ч илүүдэхгүй. Мэдээж өөрөө түүнд сонирхолтой байх хэрэгтэй. Хүчээр инээж, хүчээр энд тэнд очиж, хүчээр бизнес эхлүүлнэ гэдэг байж боломгүй зүйл.

Тийм болохоор л дэлхий даяар хүмүүс хоорондоо уулзаж, чөлөөтэй танилцах уулзалт, арга хэмжээнүүд олон хэлбэрээр зохион байгуулагдсаар, бас нэгэн соёл болон төлөвшиж байна. Жишээ болгож “Drinkentrepreneurs” арга хэмжээг дурьдъя. Ази, Европын орнуудад бизнесийнхний “таардаг” эвентүүдийн нэг.

Ирээд хүссэн бизнес эрхлэгчтэйгээ танилцаж, ярилцангаа шар айраг ууна. Гол нь хэтрүүлэхгүй. Балансаа барина. Гол зорилго тасартлаа ууж, стрессээ тайлах биш. Харин тааруулж уугаад, таарсантайгаа сайхан яриа өрнүүлээд, танилын хүрээгээ тэлж, бизнесээ “өөд татах” юм.

Манайд ч энэ арга хэмжээ зохион байгуулагддаг. 2015 оноос хойш “Startup Mongolia” байгууллагаас нийт 14 удаа “Drinkentrepreneurs Ulaanbaatar”-ийг амжилттай зохион байгуулсан.

Энэ нь нэг төрлийн бизнесийн соёл болохоор тогтмол, стандартын дагуу, Монголынхоо нөхцөлд тааруулан зохион байгуулаад заншвал хэрэгтэй үйл ажиллагаа санагддаг.

Тийм ч учраас Монголд гарааны бизнес гэх ойлголтыг нэмэгдүүлж, тодорхой соёл, орчныг бий болгохоор ажиллаж буй байгууллага болох “Startup Mongolia” энэ удаа “Drinkentrepreneurs Ulaanbaatar”, “Google business group”-тай хамтран “Startup party”-ийг зохион байгуулах гэж байна.

Партины зорилго их энгийн боловч зохион байгуулагдах хэлбэр сонирхолтой, бас шинэлэг. Нэрийн хуудсаа авч ирээд л Монголын амжилттай гарааны бизнес эрхлэгчид, менторуудтай “нүүр тулж” ярилцах, зорилго нэгтэй шинэ хүмүүстэй танилцах, цагийг харамсахааргүй өнгөрүүлэх боломж бий.

үдэшлэгт ирэх ментор, амжилттай бизнес эрхлэгчдээс

Би хувьдаа тэсэн ядан хүлээж байгаа. Ууж идэхийг, наргиж цэнгэхийг уриалж буй зүйл биш шүү. Зүгээр л шинийг туршиж үз. Шинэлэг бай. Түүний тулд гэрээсээ гарах хэрэгтэй биш гэж үү?

Үдэшлэгт дээр ирээд дэлхийн банкны зөвлөхтэй танилцаад аваарай

3 дугаар сарын 30-ны өдөр та биднийг SKY17 / Central Tower 17-р давхарт 8 цагаас биднийг юу хүлээж байх вэ гэхээр: 
Хѳтѳлбѳр: 
 — Happy Hour- Rosewood Band / Networking

— StandUp Comedy — Ider-Od, Ganga, Tuuguu Mystical Band / Networking DJ Luuya & DJ ANNA Chat Conversation End

Партины үеэр ямар нэг албан ёсны танилцуулга, илтгэл явахгүй. Зохион байгуулагчдын зүгээс бэлтгэсэн хөтөлбөр таныг “халаана”, харин та настритай, овсгоо самбаатай байж, тохируулж уугаад олон хүнтэй танилцаж, арга хэмжээний утга учир нь болох юм. 
Бүртгэлийн хувьд таксыг газар дээрээс авах боломжгүй, харин урьдчилж https://goo.gl/ls8Toc холбоосоор бүртгүүлж, Ариг Банкны 2101007931 /Маналжав / гүйлгээний утга: Утас, Нэр/ тоот дансанд шилжүүлээрэй. 
Фэйсбүүк дээр эвэнт зарлагдсан байгаа.
https://www.facebook.com/events/261221404338180/

Хамт явахыг хүссэн хүмүүсээ урих, меншн хийх боломж бий. Би партин дээр харахыг хүссэн хэд хэдэн найзуудруугаа инвайт явуулсан байгаа. Таалагдвал ирээрэй. 
Нээрэн тийм, хэрэв жаахан хэтрүүлээд уучихдаг бол, уучихмаар ч санагдаад байвал http://www.ub.life/p/6782 энэ артиклийг уншаарай. Согтохгүй байх арга бий. Аан тэр исгэгчийг хаана зардгийг мэдвэл надад бас хэлээрэй :)

Like what you read? Give Uchral Ganbaatar a round of applause.

From a quick cheer to a standing ovation, clap to show how much you enjoyed this story.