Хэн таныг зоригжуулдаг вэ?-Б.Ундраа

Хорвоог элээж өнгөрөөсөн хэсэгхэн цаг хугацаандаа хүнд хэцүү зүйлтэй бишгүйдээ л тулгарч байсан хэдий ч тэр бүрийд би өөдрөг сэтгэлээ орхисон удаа үгүй билээ ;))

Өнөөдөр хэцүү өдөр байлаа ч маргааш илүү дээр өдөр байх ч юм билүү,ер нь хүн бүрт баяр жаргал,гуниг гутрал ээлжлэн тохиолддог.Юм бүхнийг эсрэг тэсрэг 2 хэсэгт туйлшруулж хуваах шиг осолтой зүйл үгүй.Заавал ч үгүй зааглах шаардлагатай бол би лав өөдрөг үзэл бодолтны тоонд орно гэж БНСУ-ын Дэү компаний удирдагч Ким Ү Жүн хэлсэн байдаг.Тэгвэл үргэлж урам зоригтой байх баланс дээр өөрийгөө тогтоож сурах арга барилыг хэрхэн эзэмших вэ? Өнөөдөр хэт их аз жаргалтай байгаад дэлхийг өргөчих хүчтэй мэт санагдах ч дараа нэг өдөр ертөнцийн төгсгөлд гацчихсан аятай амьдрал утга учиргүй санагдах тэр үед бид мотиваци-аа хаанаас эрэн хайх вэ :)))

Хүн бүрт өөр өөрийн дагаж мөрддөг амьдралын зарчим байдаг.Харин энэ удаад хувийн жижигхээн блогоороо дамжуулан өөрийн урам зориг олдог зүйлсээсээ хуваалцахаар шийдлээ :P

Хүн хүнээ зоригжуулдаг.Хэн нэгнээс урам зориг авч эрч хүчээр цэнэглэгдээд хүсэл зорилгодоо хүрэх хурдаа ахиулна гэдэг,сайжирч хувиран өөрчлөгдөж өнөөдрөөсөө хувь илүү нэгэн болоод өсөж дэвших гэдэг яалт ч үгүй зөв зан чанар юм.Бид хэн болохыг хүсэж байгаагаасаа шалтгаалаад өмнөх үеийнхэн,өөрийн мэргэжлийн талын шилдэг мэргэжилтэн,эсвэл бүр үе тэнгийнхнээсээ ч урам зоригийг авч болно.Хэнээс урам авах нь чухал биш ч хувь хүний хөгжилд чинь түлхэц болж л байвал түүнийг даган дуурайж зөвөөр урагшилвал зорилгодоо хүрэх боломжтой болох юм;)) Ингээд миний урам зоригийн охин тэнгэрүүдтэй танилцана уу :D
  1. Ломоносов М.В

Алс Цагаан тэнгисийн хязгаарт нутагтай ядуу тариачны хүү хар бага насандаа өөрөө үсэг бичиг сурсан боловч 1700-аад оны Орос улсад шашинт үзэл хэт давамгайлж байсантай холбоотойгоор ихэнх ном шашны сургаалиар дүүрэн байдаг байв.Харин 19 насандаа Смотрицкийн хэл зүй,магницийн тоо бодлого гэх 2 номтой таарснаар сониуч хүүгийн өмнө шинжлэх ухааны үүд хаалга нээгджээ.Энэ шинэ ертөнц түүний ухаан бодлыг бүрэн эзэмдэж улмаар шинжлэх ухаанд бүхий л амьдралаа зориулахаар шийддэг.Тиймээс Москвад очиж эрдэм сурахаар 1730 оны өвлийн тэсгим хүйтэн өдөр загасчны хөсөг бараадан халаасандаа 3 рубльтэй,үүргэвчиндээ 2 номтой явган гарч Москвад ирэн Спасскийн сургуульд язгууртны хүүхэд нэрээр орж суралцдаг.Эхнийхээ 1 жилд 3 ангийн программт хичээлийг сурч 4-р ангид шууд дэвшин оржээ.Энд суралцсан 5 жилдээ ШУ-ны номнуудыг ихэд шамдан сонирхон уншсаар нэг мэдэхэд сургуулийнх нь өгдөг мэдлэг түүнд чамлагдах болжээ.Удалгүй ШУ-ны академи,дараа нь Германд суралцаж хими ба уул уурхайн мэргэжилд суралцаж тэндээ “Ши нгэн дэх хатуу биеийн хувирлын тухай” гэх анхны эрдэм шинжилгээний бүтээлээ хамгаалсан байна.Эх орондоо буцаж ирээд 1755-онд өөрийн санаачлагаар удаа дараа хүсэлт тавьснаар одоогийн Москвагийн их сургууль байгуулагдаж байжээ.Тэрээр физик,хими,далайн аялал,геологи,минералоги,уул уурхайн ажил,төмөрлөгийн үйлдвэр,шилний үйлдвэрийн талаар олон бүтээл туурвисан ба цаг уурын салбарт хүртэл хувь нэмрээ оруулсан юм.Түүний нээсэн “Бодисын жингээ хадгалах хуулийг” Ф.Энгельс 19-р зууны 3 гайхамшигт нээлтийн нэг хэмээн онцолж байлаа.Ломоносов зөвхөн байгалийн шинжлэх ухаан төдийгүй орос шүлэг холболтын онол боловсруулж “Тамир,Селим 2" “Демофонт” гэх шүлэглэсэн эмгэнэлт жүжгүүдээрээ Оросын драмын урлагийн санг баяжуулжээ.Мөн Оросын хэлний зүйг хөгжүүлж энэ номоор нь Оросын бүхэл бүтэн үе боловсорч байжээ.Мөн тэрээр түүхч эрдэмтэн байсан ба “ Орос үндэстний эхний үеэс 1054 он хүртэлх эртний түүх” гэх өргөн хүрээт бүтээл туурвисан нь өдийг хүртэл түүхийн талаарх үндсэн материал болж өгч байгаа юм.Олон тооны шинэ нээлтээрээ дэлхийн ШУ-ыг баяжуулж,Орос улсыг соён гэгээрүүлсэн түүний нөр их хөдөлмөрийг уншиж судлан,Михайл Ломоносов киног нь үзсэн тэр цагаас эхлэн шантарсан,залхуурсан үедээ бодож урам авдаг болсон билээ;)) Хүн хичээвэл хэн ч болж болдгийг,эрдэмд оройгүй гэдгийг энэ хүний амьдралаас л мэдэж авч байсан юм.

2.Жюль Верн

Хайртай зохиолч чинь хэн гэвэл Жюль верн гэж хэлнэ ээ!!!

Намайг номонд дуртай болгосон энэ эрхэм хүн бол Францын утга зохиолын нэрт төлөөлөгч ШУ-зөгнөлт уран зохиолын төрлөөр бүтээлүүдээ туурвидаг хүүхдийн уран зохиолын эцэг юм аа.Нууцат арал,15 настай ахмад,ахмад Грантын хүүхдүүд гэх мэт зохиолуудаараа алдаршсан түүний ном зохиолоос манай дэлхийн болон орчлонт ертөнцийн нууцыг нээх ШУ-ны бадрангуй сэтгэлээр дүүрэн байдаг баатруудыг,тэдний хүнлэг сайхан амьдралын замналыг олж уншдаг аа.Түүний зөгнөлт зохиолууд нь бодит амьдрал дээр биелэлээ олсон байдаг нь хамгийн сонирхолтой нь юм.Тэрээр хүн төрөлхтний сод ухаантнуудын бүтээсэн ШУ,техникийн гарамгай ололттой гүнзгий танилцаж,нэвтэрхий өргөн мэдлэг эзэмшиж,ирээдүйд бий болох их дэвшлийг зөгнөн бичиж байсан эрдэмтэн юм.Жишээлбэл саран дээр хүн буух,цахилгааны хүчээр хөдөлдөг гайхамшигт наутилус хөлөг ,нуман чийдэн,цахилгаан цаг,агаарын бөмбөлөг зэргийг анх зохиолууддаа тусгаж,хэрхэн яаж ажиллуулах ямар бүтэц зохион байгуулалттай байх гээд бүхий л зүйлсийг нарийн төлөвлөн зохиолдоо бичсэн байдаг бөгөөд Зөвлөлтийн сансрын хөлөг сарны нөгөө талын зургийг анх дамжуулсны дараа түүний нэгэн тогоог Жюль верн гэж нэрлэж байжээ.Би түүний зохиолуудаас үргэлж шинийг эрэлхийлж аливаа зүйлийг тултал нь гүйцэтгэн хийж суралцах нь амьдралд ямар хэрэгтэй байдгийг,шударга зөв замаар явж байхад дэлхий ертөнц хүртэл эргээд чамд тусладаг гэдгийг,нөхөрсгөөр бие биедээ туслаж явах нь амар тайван амьдралын эх булаг болдог гэдгийг суралцаж урам зориг авдаг юм.

О

3.Лев Гумилев

Дэлхийн ард түмний түүх,соёлын толь нь болсон энэ хүн угсаатан зүйн хөгжлийн нууцыг тайлах асуудалд бүх насаа зориулсан бөгөөд Монголын төлөө бүх зүрх сэтгэлээ өгсөн юм.Энэ түүхч эрдэмтэн хүнээс маш их тэсвэр тэвчээрийг,дуртай зүйлдээ үнэнч байж түүнийхээ төлөө эцсээ хүртэл зогсож чадах чадвар,ухааныг суралцдаг юм.Тэрээр маш хүнд хэцүү он жилүүдийг туулсан ч Монголын түүхийн талаарх хамгийн үнэн зөв судалгааг анх хөндөн,хэний ч зөвшөөрөхийг хүсдэггүй байсан үнэнийг дэлгэн Монголчууд үнэхээр гайхамшигт түүхийн он цагийг туулж ирсэн улс үндэстэн мөнөөс мөн гэдгийг дэлхий нийтэд нотлон танилцуулж чадсан хүн юм.Бид энэ хүнд талархах хэрэгтэй! (судалж үзээрэй) Чадах зүйлээ л хий,чадахыгаа тултал нь хийх ёстой гэдгийг энэ хүнээс суралцдагаа.

4.Ким ү жүн

Хамгийн сүүлд уншсан энэ номон дээрээс залуу хүн завтай байна гэдэг эмгэнэл юм гэдэг үгийг онцолмоор санагдав.Солонгос улсын одоогийн хөгжлийн үнэ цэнэ магадгүй энэ хүний үеийнхний хийж бүтээсэн ажлын үр дүнгээр тооцогдох байх.Ажилдаа дуртай хайртай байхын үр дүнг,залуу нас гэдэг өөрөө гайхамшиг гэдгийг ухаарч ойлгоход энэ ном маш их тусласан юм шүү.

Юу ч үгүй атлаа сэтгэлээ тэжээх тэмүүлэл мөрөөдөлтэй,юунд ч үл атаархах тийм үе бол залуу нас билээ.

Эцэст нь миний аав хэлдэг л дээ Хүний тархи маш олон чиглэлд задрах боломжтой гэж.Хэрвээ та анзаарсан бол миний мотиваци авдаг хүмүүс олон төрлийн ШУ-ыг хамтад нь судалж үргэлж шинийг эрэлхийлж явдаг хүмүүс байгааг.Магадгүй хүн маш олон зүйлсийг сурах авъяастай ч сурах хүсэлгүй учраас л ганц чиглэл барьж түүнийгээ насан туршдаа судалсаар дуусдаг байх гэж би боддог.Тиймээс аавынхаа хэлснээр олон зүйлийн ШУ-ыг сурч судлах нь хүнийг илүү өндөр түвшинд хүргэдэг гэдэгт итгэдэг.Та ямар ч мэргэжилтэй байж болно.Гэхдээ таны тархи өөр ШУ-нд ч мөн авъяастай байхыг хэн үгүйсгэлээ;)) Бүх талаараа хөгжихийг эрхэм зорилгоо болгоорой гэж хүсэх байна.Эрдэмд оройгүй гэдэг дээ.ШУ-өөрөө урам зориг өгдөг юм :)))

Мөн байгаль дэлхийн өнгө үзэсгэлэн,таныг тойрсон хамт олон,улиран өнгөрөх цаг хугацаа,хайртай гэр бүл,найз нөхөд,хайрлаж явдаг нэгэн тань ч хүртэл урам зоригийг өгсөөр байдаг юм шүү;))) Байгаа байгаа газраасаа ч урам зоригийг авч яваарай ;))

Хамгийн гол нь өөдрөг сэтгэлээ л алдаж болохгүй.Таньд амжилт хүсье;))))