Залуу Монгол ТББ-ын ажилчдын хамт аялсан минь

Монгол дахь НҮБ-ын Хүн Амын Сангийн (ХАС) НҮБ-ын их сургуулийн сайн дурын ажилтнаар 2016 оны 2 дугаар сараас хойш ажиллаж байна. Миний ажлын гол үүрэг бол хэрэгжүүлж буй Залуучуудын хөгжлийн төслийн хүрээнд сурталчилгаа болон харилцаа холбооны тал дээр дэмжин ажиллах явдал юм.

Би Монголд ажиллаж байгаадаа баяртай байдаг. Би үргэлж Монгол оронд буцаж ирэх талаар мөрөөддөг байсан, учир нь надад маш сайхан дурсамж үлдээсэн юм. Үнэн хэрэгтээ, энэ сайхан оронд хоёр дахь удаагаа зочилж байна. Миний анхны айлчлал 2013 онд байсан. Би богино хугацааны сайн дурын англи хэлний багшаар ирж байсан. Би гэр (уламжлалт Монгол юрт буюу эсгий майхан) хороолол дахь хүүхдүүдэд англи хэлийг долоо хоног заасан бөгөөд албан бус байдлаар Улаанбаатар хотын захаар орших айлуудын хүүхдүүд юм. Аз таарахад НҮБ-ын Сайн Дурынхны Хөтөлбөр (НҮБСДХ) намайг Монгол руу буцааж авчирсан юм.

НҮБ-ын ХАС-ийн тэргүүлэх чиглэлийн дагуу миний удирддаг баг залуучуудын хөгжлийн үйл ажиллагааны тал дээр анхаарч ажилладаг. Ажлын эхэн үед би орон нутгийн ТББ болох Иргэний боловсролын төв (ИБТ) болон НҮБ-ын ХАС-ын залуучуудын хөгжлийн төсөл хэрэгжүүлэгч түнш байгууллагад ажилласан. Би ИБТ дэхь хэрэгжиж буй НҮБ-ын ХАС төслийн бүрэлдэхүүн хэсэгт туслаж ажилласан. Би Монголд зохион байгуулагдсан Crowd-up Mongolia 2016, залуу сэтгүүлчийн сургалт болон залуучуудын сурталчилгааны бүлэг зэрэг хэд хэдэн НҮБ-ын ХАС-ийн залуучуудын үйл ажиллагааг зохион байгуулахад дэмжлэг, туслалцаа үзүүлсэн.

Зураг: Залуу сэтгүүлчийн сургалтын үеэр илтгэл тавьж байх үе

Энэ бүхнээс гадна, би залуучуудын ТББ-ын ажилтан, сайн дурынхантай танилцаж, хамт ажиллах завшаан олдсон юм. ИБТ нь 30 орчим залуучуудын ТББ-уудын бүрдсэн Монголын Залуучуудын зөвлөлийг (МЗЗ) дэмждэг. ИБТ нь ажлын орон зайгаа жижиг ТББ-ын гишүүдтэй өгөөмрөөр хуваалцдаг. Өдөр тутам, 10-аас 15 залуучууд оффист ирж уулзалт хийж, санаа оноогоо хэлэлцэж, мөн өөрсдийн үйл ажиллагаагаа бэлддэг. Тэдний хамтарсан үйл ажиллагааны цөөн хэдэн жишээнээс дурдвал, Democracy Carnival, Democracy Tour, UB Soup, Social Good Summit and Ted x зэрэг арга хэмжээнүүд болно. ИБТ-д ажиллахын сацуу би эдгээр залуу хүмүүстэй өдөр бүр харилцан ажиллаж байна.

Зураг: Амралтын өдрүүдээр Монголын залуу ТББ-ын ажилтан, сайн дурынхны хамт цаг хугацааг хөгжилтэй өнгөрүүлсэн нь

Залуучуудын хөгжлийн төслийн зорилго болон НҮБСДХ-ын тэргүүлэх чиглэлийн хүрээнд нийцүүлэн, би хэд хэдэн харилцан яриагаар дамжуулан тэдний чадавхийг бэхжүүлэх үүднээс залуу хүмүүсийн хувьд тэдний хэрэгцээг тодорхойлох гэж оролдсон юм. Дараа нь би дөрвөн үндсэн чиглэлээр ур чадварыг хөгжүүлж дэмжлэг үзүүлэхээр шийдсэн: хоорондын харилцаа холбоо, өмгөөлөл, хяналт-шинжилгээ болон үнэлгээ, мөн сүлжээ гэж үзсэн. Тэдний мэдлэг болон практик дадлага туршлагатай болгоход туслахын тулд би англи хэлний анги нээж, Нийгмийн редактор сургууль, Хяналт-шинжилгээ болон үнэлгээний группыг санаачилснаар ТББ-ын ажилчдын хооронд нийгмийн харилцааг бий болгосон юм

Зураг: Монгол болон БНСУ-ын ТББ-уудын сүлжээний арга хэмжээний үеэр
Би өмнөх ажил болон сайн дурын туршлага хуримтлуулсандаа талархдаг билээ. Учир нь энэ бүхэн минь Монгол оронд эдгээр үйл ажиллагааг залуучуудын хамт санаачлах санаа оноо, ур чадварыг бий болгох боломжийг надад олгосон юм. Би хэд хэдэн оронд очиж янз бүрийн салбарт сайн дураараа ажиллаж байсан. Би АНУ-д Вьетнам Америкийн ТББ-д ажиллаж байсан, мөн угсаатны зөрчлийг нэгтгэх Босни нь хээрийн судалгааг хийж байсан. Би бас Өмнөд Солонгост Нэгдэлийн яаманд дадлага хийж эх орондоо цагдаа болж зүтгэсэн. Ерөнхийдөө, хэвлэл мэдээллийн салбар дахь ажлын туршлага маань надад хамгийн их үр өгөөжтэй байсан. БНСУ-д “Чосун” сонин хэлтэсийн “Илүү Сайн Ирээдүй” хэлтэст залуучуудын сэтгүүлч миний хувьд Сайн дурынхан, ТББ-ууд, БНХ болон нийгмийн бизнес эрхлэгчидийн талаарх олон нийтийн янз бүрийн асуудлыг хамарч ажиллаж байсан. Эдгээр туршлага, ур чадвар дээр үндэслэн, би Монгол оюутнуудтай өөрийн мэдлэг, туршлагаа хуваалцах боломжтой болсон юм.
Зураг: Монголын залуу ТББ-ын ажилтан, сайн дурынхны хамт нэгэн цастай өдөр

Дэлхийн хүн амын өдрийг хүртэл, одоо би илүү НҮБ-ын ХАС-ийн харилцаа холбооны материал, сурталчилгааны хэрэгсэл бэлтгэхэд гол анхаарлаа хандуулж байна. Үүний зэрэгцээ, би одоо ч гэсэн эдгээр ТББ-ын сайн дурын ажилтнуудтай хамтран ажиллахдаа таатай байдаг. Би өөрийн бэлтгэсэн залуучууд хамгийн тууштай сайн дурынхан болох Есүхэй болон Шижиртуяа нарыг илүү ур чадвартай, өөртөө итгэлтэй болж бүхий үйл ажиллагааг гардан явуулж буйг хараад маш их бахархаж байна. Нийгмийн редактор сургуулийн багынхан сайн дурын ажил болон иргэний оролцоог дэмжих үүднээс Түүхэн карт цувралыг бий болгож байна. M&E баг нь долоо хоног бүр орон нутгийн ТББ-д зочилж, өөрсдийн үйл ажиллагаа, ололт амжилтын талаараа тэмдэглэл хөтөлдөг. Монгол дахь миний аяллын дараа ч гэсэн эдгээр оюутнууд цаашид хэрхэн өсч хөгжиж, нийгмийн асуудалд өөрсдийн хувь нэмэрээ оруулсаар байх болно гэдэгт итгэж байна.

One clap, two clap, three clap, forty?

By clapping more or less, you can signal to us which stories really stand out.