Вэб дизайны элэментүүд

Сайн вэбийн дизайн таны үйлчлүүлэгчдийг вэбсайттай танилцахад маш том эерэг түлхэц өгдөг. Ихэвчлэн дизайнд орж байгаа элэментүүд хэтэрхий олон хувилбартай бөгөөд тэд нарийн хоорондын зохицол байхгүй харагдсан байдаг. Иймэрхүү алдаануудыг давтахгүй байхын тулд дараах санамжуудыг Дизайнер болон Хөгжүүлэгчдэд үргэлж санаж байг гэсэн үүднээс оруулья.


Үзэж буй хүмүүсийг Удирд

Элэментүүдийн өөр өөр хувилбарууд хэрэглэгчдийн тус бүрийн сонирхолд нийцүүлэх гэж тэдний анхаарал болон сонирхолд нийцүүлж хамгийн гол нь тухайн вэб сайтад удаан байлгах эрмэлзлэл юм. Өөр өөр хэлбэр дүрстэй элэментүүд нь өөр өөр төрлийн хуудсууд хийхэд ашиглагдах ба тэдгээрийн дараалал, ашиглалт маш чухал. Сайн дизайныг хэрэглэгчдийн хүсэлд тулгуурлан тэдгээрийн хэрэгцээ, шаардлагад нийцүүлж буулгасан байх ёстой. Дизайны элэментүүдын хувилбарууд болон хэмжээ, өнгө, ялгарал (contrast), байршил гэх мэт эдгээрийг ашиглан Дизайнерууд хэрэглэгчдийг Логоноос эхлэн татаж вэбсайтын хөл хэсэгт аваачих ёстой.


White Space буюу Агаарын Ашиглалт

Сайн вэб хөгжүүлэгчид тухайн хуудсын ялгарал болон тэнжвэржүүлэлт буюу баланс болон пропорцыг барихад Агаар болон Хоосон зай хэрхэн нөлөөлдгийг мэдэрсэн байдаг. Ийм биш вэб хуудсууд шамбааралдсан замбараагүй харагддаг шүү дээ. Текстийн мөр хоорондын зай нь хэрэглэгчдийн уншицийг шууд сайжруулж нүдэнд дасал харагдахад маш чухал. Текстийн хоорондох зай болон бусад элэмэнт, Жишээ нь: Хүснэгтүүд болон Зургууд бас өөр өөр элэментүүдийг хооронд нь тусгаарлаж өгдөг. Агаар буюу цагаан зайны гол зорилго бол хуудсан дахь мэдээллийг хооронд хувааж уншихад амархан болгож өгөх зориулалттай.


Хэрэглэхэд Амархан Болго!

Вэбсайт бол зүгээр нэг зураг текстийн цуглуулга биш ба тодорхой зорилго, хэрэглээтэй, ашиглалттай цуглуулга юм. Одоо үед, Вэб хөгжүүлэгчид хэрэглэгчдэд төвтэй дизайнд их ач холбогдол өгдөг болж, яагаад гэвэл хэрэглэгч л хулганаар товшиж хаашаа орохоо яахаа шийднэ. Хэрвээ хэрэглэгч сайтыг чинь ойлгохгүй хэт Creative буюу шинэлэг байх юм бол, таны сайтын хэрэглээ огт байхгүй боллоо гэсэн үг.

Хэн ч ойлгохгүй бол хэнд ч хэрэггүй. Хэт ганган байлаа гээд сайн зүйл огт биш Давсаа тааруулж хийсэн хоол амттай шүү дээ.

Вэб дизайнд тодорхой стандарт бий тэр нь хэрхэн зурсан дизайнаараа хэрэглэгчдийг дагуулах юм, жишээ нь: Текст доогуур зураастай байна гэдэг тэр цаашаа үсрэх буюу линктэй байна гэсэн үг. Илүү дэлгэрэнгүйгээр хэлбэл тодорхой дагах хэв шинжийг (Prototype) бүтээгдэхүүнээ гарахын өмнө вэб дизайнерууд тест хийн үүсгэн туршсан байвал давуу талтай. Хэрэглэгч хэрхэн вэбсайтыг хэрэглэх тэдний юу бодож байгаа, цаашаа хэрхэн үйлдэл хийхийг төлөвлөсөн замыг гаргана гэж ойлгож болно.

Хамгийн гол нь хэрэглэхэд амархан байх нь гол хүчин зүйл юм.

Логик дэс дараатай вэб дизайн бий болго

Дэс дараа буюу хэрэглэгчийн хандлага, анхаарлыг өөрийн вэбсайтын уншихад, үзэхэд амархан байдлаар зохин байгуулах хэрэгтэй. Элэмэнтүүд тухайлбал фонтны сонголт, өнгө, товчны хэлбэрүүд, зай авалт, толгой(Heading) хэмжээсүүд, дизайны элэмэнтүүд болон зургын сонголтууд тухай тухайн вэб хуудсуудад тохирсон оновчтой зохимжтой байх нь тухайн загварын төрхийг, уялдаа холбоог харуулах ба бүх хуудсуудын дизайн уялдаатай хоорондоо холбоотой байх хэрэгтэй. Ингэж чадахгүй бол ойлгомжгүй, чанар хийц муутай харагдуулах болно. Вэб хөгжүүлэгчид тухайн хуудасны ард ачаалж буй CSS & Javascript-үүдийг тооцоолж хэрэгцээгүйг нь хянаж ачааллыг бууруулж байх хэрэгтэй.