Гайхамшигт 10 сар
Зээ би чинь энэ яваа насандаа зүүдлэж ч байгаагүй зүйлээ 1 сар хийж үзээд одоо ч гэсэн амьдралдаа дадал болгохоор 11 сараа ч мөн адил үүнд зориулж явна.
Юу вэ гэж үү? Энэ бол өглөө эрт сэрэх.
1сар гаруйн өмнө ямархуу байснаа хуваалцахад ажил маань 10цагт эхэлдэг учраас 08:30-д сэрээд /сэрэхдээ бас тун дургүй/ хам хум нүүрээ угааж аваад хувцасаа өмсөөд ороо ч хураах сөхөөгүй хүн 9:30 гэж гүйж гараад нилээн хоцронгуй ажилдаа ирнэ. Орой ажил 18 цагт тараад түгжирсээр байгаад 19:30, заримдаа 20 цагт гэртээ орж ирээд аар саархан юм хийж байгаад орондоо орж утсаа ухсаар байгаад 00–01 цагийн хооронд унтана. За тэгээд залуу хүн /өөрийгөө өмөөрөв ккк /хааяа гадуур гарна. Яг үнэндээ хэнд ч хэрэггүй зүйл хийнэ, заримдаа шоудаж байгаад 02, 03 цаг хүргэх энүүхэнд байсан. Тэгээд яг л нөгөө өглөө, нар тэээр дээр мандсан 08:30-д сэрүүлэг дуугарч хүнд биетэй, дутуу нойртой хүн өөрийгөө үсдэж сэрээнэ. Энэ үед ажлын бүтээмж муу өдөр бас нойр хүрнэ ер нь л нэг тийм хүнд.
Сарын өмнө ямар гайхамшиг болсон гэхээр 2 найзтайгаа зэрэг 2 ном уншсан юм. Тэр нь Өглөөний гайхамшиг, Гайхамшигийн томьёо.
Зүгээр л нүдийг минь нээж, бүр би яагаад энэ номыг одоо л уншиж байгаа юм бол гэж өөрийгөө зэмлэсэн. За тэгээд 2 найзтайгаа өглөөний хүн Challenge эхлүүлээд өөртөө маш олон зорилго тавиад орой 09 цагт унтаад өглөө 5 цагт сэрээд байхаар дасгал хийж, ном уншиж, өмнө нь бие даан сурч байсан хэлээ судлаад их үр бүтээлтэй өнгөрсөн. Гэхдээ эхлээд мэдээж жинхэнэ өөртэйгөө эрэгчин эмэгчинээ үзсэн кккк. Хүмүүст хэлэхээр тэнэг юм уу мангар юм уу тийм эрт босоод юу хийх юм? Унтах цагтаа унтаач, уулзая гэхээр нь үгүй гэхээр гэгээрсэн байна л гэх юм. Гэхдээ надад өөрт үнэхээр сайхан байсан юм чинь яадийййн.
Яг энэ үеэс өглөө эрт сэрдэг болсон учраас Монгол хүн байна даа гэдэг шиг эмч хүн байна даа өөрийн эрүүл мэнддээ анхаарах хэрэгтэй гэж бодоод бас санхүүгийн хувьд 7,8 сарын зардлаа хараад хоолны зардлаа багасгаж гадуур хооллохоо багасгах хэрэгтэй гэсэн дүгнэлтэнд үндэслээд өдрийн хоолоо өглөө бүр шинээр нь хийж авч явдаг боллоо. Би угаасаа хоносон хоол, халаасан хоол иддэггүй учраас өглөө 20 минут зарцуулаад хоолоо хийчихнэ. Угаасаа орой хоол иддэггүй хүн дээрээс нь Intermittent fasting буюу хэсэгчилсэн мацагтай надад хоолны хувьд ядах юмгүй байсан. Бас энэ үед уншиж байсан ном бас их нөлөөлсөн. /Мөнгөн- Хадгаламж өлсөхөөс эхэлнэ/ Өдөрт нэг ч төгрөг үрэхгүй байх чинь их гоё юм байна лээ. Мөнгөнд дургүй хэн байхав дээ тэээээ :)
Орой эрт унтахын тулд түгжрэхгүй, хурдан харихын тулд талбайн хажууд байрлах ажлаасаа гараад андуудад байх гэр рүүгээ алхахад 40 минут болно. Ингээд 19 цагт гэртээ ирчихнэ. Бас л мөнгө үрэгдэхгүй гоё. Нөгөө шоу байхгүй, хий дэмий утсаа ухаж болсон болоогүй хэрүүл, улс төр, салсан нийлсэн хосуудын дистресстэй мэдээлэл байхгүй хичнээн сайхан гээч. Ёстой амар.
За тэгээд үнэхээр өөртөө сэтгэл хангалуун өнгөрөөсөн 1 сар байсан. Одоо ч гэсэн энэ бүхэн үргэлжилж байгаа. Энэ сард өмнөх сарын дадлаа үргэлжлүүлнэ мөн дээрээс нь сахар агуулсан хүнсний бүтээгдэхүүнгүй, 1 хувцастайгаа 30 хоногийг өнгөрөөх зорилго тавиад явж байна. Дараагийн сард мөн адил сэтгэгдэлээ хуваалцах болно.
Энэхүү номыг санал болгож, гайхамшиг бий болгоход хамт байсан Б.Бодьцэцэг, Б.Номинчимэг нартаа баярлалөөөөө :)
Love Urnaa ❤
