Хайрлаж сурмаар байна.
Хайр гэж сонин шүү. Сэтгэлийн, биеийн, ухааны жолоо бүгд алдагддаг. Амьдралдаа олон залууд дурлаж, зарим нэгийг нь хайрлаж явсан ч үерхэл нэг. Гэнэн, итгэмтгий хүүхэд насных. Гар гараа барьж гүйлдэхээс хэтрээгүй. Харин догдлон бодож, төсөөлж, нэг л тийм хөнгөн мэдрэмж төрүүлээд зүрх сэтгэлийг минь шувууны сүүдэр шиг дайраад өнгөрсөн дурлал олон.
Энэ бүхэн намайг хүнийг хайрлах ухаанд бага ч болов сургаж байж. Амьдрал болон эр эмийн бүх асуудалд дахиж алдаа гаргуулахгүйн тулд намайг бэлддэг байж. Гэвч хайр нэг байж.
Би хайрыг түгээдэг байж. Итгэдэг, хайрладаг, уучилдаг, тэвчдэг атлаа эрхлэхээ илэрхийлж чаддаггүй бүсгүй аж. Хүн хүндээ итгэнэ гэдэг, хайрлана гэдэг, хүндлэнэ гэдэг миний хувьд хайрын 3 хэл юм. Энэ 3г төгс хослуулж гэмээнэ төгс гэх ойлголтонд дөхөж очих хайр бий болох юм уу даа.

Сэв суусан сэтгэл, хэв суусан араншин 2 засардаггүй тэээээ…
Love Urnaa 💙
