Энэ сэдвийн доор салах үедээ гаргадаг үйлдлүүдийн талаар бичмээр санагдлаа. Маш их хайртай байсан бол үзэн ядалт тэр хэмжээгээрээ их байдаг гэж хүмүүс ярьдаг даа. Тийм болохоор ч тэр үү салалтын дараа нөгөө их сайхан хайр, сэтгэл нь хэр их хайртай байсныхаа хэмжээгээр аймшигтай их уур хилэн, үзэн ядалт болон хувирдаг байх. Өдөр шөнөгүй бодогдож, бодохоос гомдож, сэтгэл урагдаад бид хайртай хүнээсээ салахаараа яаж тарчилдаг билээ дээ. Хэн нэг нь алхам хийж уучлал гуйвал уучлахад бэлэн тийм үзэн ядалт байдаг.
Харин та зүгээр л түүнд дасчихсан бол хэзээ ч тэгж ихээр уурлаж, хилэгнэхгүй. Танд зүгээр л бага зэргийн сэтгэл зовнил, цаг үрсэн мэт санагдах бухимдал л зонхилно уу гэхээс биш үнэн сэтгэлийн, маш хүчтэй, түгшүүртэй мэдрэмж хэзээ ч мэдрэгдэхгүй.
ХАЙР-ҮГЭЭР ИЛЭРХИЙЛЭШГҮЙ, ДАСАЛТ-АМИА БОДОМТГОЙ
Хэрэв та хүнийг үнэн сэтгэл зүрхнээсээ хайрладаг бол бүх зүйлээ түүндээ зориулдаг. Товчхондоо энэ амьдралд чинь анх удаа хэн нэгний хүсэл, сонирхоол таныхаас дээгүүр тавигдаж эхлэдэг.
Шинэ ор худалдаж авсан шалтгаан чинь зөвхөн түүнийг хуваалцах хүнтэй болсонтой л холбоотой. Та угаасаа л шинэ ортой болохыг хүсэж л байсан. Энэ жишээгээр юу хэлэх гээд байна вэ гэхээр хамтрагчдаа зориулан хийж байгаа зүйлс чинь бага ч бай их ч бай таны хүсэл таашаалын төлөө байх юм бол та зүгээр л түүнд дасчихаж. Яагаав нөгөө ганцаараа байхгүйн төлөөх тэмцэл чинь гэсэн үг шүү дээ.
Надад бол ингэж л бодогдож, хүмүүсийн харилцаа ингэж л харагддаг. Хүн хүний нүд юмсыг өөрөөр харж, өөрийн үнэлэлт дүгнэлтээ өгч байдаг. Минийх ч бас л ялгаагүй. Хэн нэг нь санал нийлэх байх. Хэн нэг нь бүүүр эсрэгээр нь ч боддог байж болно. Хүмүүсийн хоорондын харилцааг ийм тийм гэж хэлэх 100 хувийн төгс дүгнэлт байхгүй ч гэсэн миний яриад байгаа нь түгээмэл гардаг асуудлууд юм болов уу даа :)
ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ…
