Энэхүү бичвэрт ямарваа нэгэн ‘deep shit’ агуулагдаагүй болно.

насны хязгаар – ерөнхий боловсролын сургуулийн сурагчид уншвал зохино

Тэгэхээр хятадын түүхэнд хагас бурхан хэмээн хүндлэгддэг 2 хүн байдаг гэнэ. Нэг нь мэдээж Күнз, нөгөө нь 王阳明 (Wang Yang Ming) /1472–1529/ Түүний философи, амьдралын намтраас илүүтэйгээр зүгээр л тухайн хүнийх нь ертөнц сонирхолтой санагдсан учраас хэсэгхэн мэдээллийг энд тэмдэглэж үлдээхээр шийдлээ. 5 нас хүртлээ хэлд ороогүй, дараа нь лам ч юмуу хэн нэгэн нь нэрийг нь соль гэж зөвлөснөөс эцэг эх нь нэрийг нь өөрчилж хэлд орсон. Аав нь улсын шалгалтандаа хамгийн өндөр оноог авч байсан өндөр мэдлэгтэй сэхээтэн хүн байсан боловч өөрөө 18 насандаа элсэлтын ерөнхий шалгалтандаа унасан байдаг. Тухайн үед хэлэхдээ, шалгалтанд унах гэдэг нь өөрөө асуудал биш юм аа, харин шалгалтанд унаснаа асуудал гэж бодох нь л өөрөө жинхэнэ асуудал юм гэж хэлсэн байдаг. Тэр хүний талаар бус, бодож тунгааж явсан зүйлийнх нь талаар энгийн үгээр тайлбарлахад:

Ихэнх хүмүүс энэ насны амьдралаа хүссэн хүсээгүй өөрийн соён гэгээрлийн төлөө зарцуулдаг. Хүн хэзээ ч суралцахаа больдоггүй гэдэг шиг л тархи өөрөө хүссэн хүсээгүй тэлж л байдаг байх. (Зарим хүмүүс нь жоохон буруу тийшээ тэлээд байдаг шүү ((: ) Олон жилийн өмнөх болон одоогийн нөхцөл байдалд онцын ялгаа байхгүй. Өнөөдөр “мундаг амжилттай” болохын тулд хэн нэгэн “мундаг хүмүүсээс” үлгэр жишээ авч, хичээлээ сайн хийж, шалгалтаа сайн өгч, мундаг диплом мундаг ажилтай болох гэх мэт. Эрт үед ч гэсэн, жишээ нь хятдад, Күнзийн сургааль ном сурах бичиг уншиж, эрдэм ном сурч илүү их зүйлийг ойлгож мэдэхийн тулд амьдрал өрнөнө. Аан энэхүү арга замыг 向外求 буюу.. ёрөнхий утга нь гаднаас, гадаад хүчин зүйлсээс эрж хайх гэсэн байна. Аан харин дээр дурьдсан хүний санаагаар бол бид бүхэн 向内求 буюу өөрийн дотоод ертөнцөөс л бүхнийг эрж хайх хэрэгтэй гэнэ. Хүн анхнаасаа л тэр хүсээд байдаг бүхнийг мэдэх соён гэгээрэх төлөвтөө оршиж байдаг боловч түүнийг нь халхлах дэндүү их эргэлзээн дунд төөрч будлиж явдаг учраас үргэлж л өөрийн дотор байдаг зүйлээ гаднаас эрж хайдаг. Хэн нэгэн ямар ч ном бичиж амжаагүй байх үед магадгүй хүн бүр л өөрийнхөө багш болж, өөрийнхөө оюунаар хорвоо дэлхийг тунгаан хардаг байсан байх. Тэгэхээр би хүний бичсэн номыг унших нь шал хэрэггүй гэж огт хэлээгүй шүү, зөвхөн.. хүний ч бай хэний ч бай хаанаас ч бай шинэ зүйлийг мэдэж авахдаа шууд тусгаж авалгүйгээр өөрөө шүүн тунгаах мөн хэзээ ч юм ямарваа асуудлын хариуг олж хайхдаа хүнээс асуух биш эхлээд өөр өөрөөсөө асуух. Асуулт болгоны хариу хэдэн товч дараад олддог болсон цаг үед ингэж хэлэх нь утгагүй ч.. бэлэн хоол идсээр гэдэс гүзээ чинь өвдөж ходоод чинь шархлахгүй байна уу? л гэж хэлэх гэсийн. Тэгэхээр ганцаараа байхдаа ганцаарддаг хүмүүс өрөвдөлтэй гэдэг шиг үнэндээ хүн бүрийн дотор хорвоо ертөнцийг төгсгөх хүртлээ уйдах завгүй ухаад үзчих хангалттай их баялаг материал байж л байдаг. Тархи нь ч юм уу, сэтгэл нь ч юмуу, эсвэл тэр unconsciousness нь байх.. мэдэхгүй юм, мэдэж олоорой та нар! Дотоод ертөнцөө.

Like what you read? Give Uranzaya a round of applause.

From a quick cheer to a standing ovation, clap to show how much you enjoyed this story.