Feb 23, 2017 · 1 min read
SUB MAR INE
Хүйтэн зураглалтай дулаахан кино вэ? Ном нь байдаг гэнэ. Дуунуудыг нь ч сонсоод удаж байна. Ер нь кинонд дуу зураглал хоёр нь үйл явдлаасаа ч илүү чухал байх тохиолдол олон байх юм. Гэхдээ мэдээж киноныхоо үйл явдалтай хосолж байж л ийм сонин мэдрэмжийг хүмүүст өгч байгаа байх.

Далайн эрэг дээр очиж үзэх юмсан. Гэхдээ надаас өөр хүн тэнд байхгүй байвал сайн байна. Үүрээр өглөө эрт очсон нь л дээр байх. Давалгаалах чимээ, хүйтэн агаар, давалгаан дээр тусах нарны гэрэл.. Нүдээ аниад чийгтэй жиндүү элсэн дээр өвдгөө тэврээд суух юмсан. Өөр хэн нэгэн намайг алсаас харж байвал яах вэ? Аймар романтик эсвэл аймшигийн санагдах байх ((: Заза унтлаа. Дууг нь сонсоод.
