A баг “Хятад ялна” уриа дэвшүүлэв. Харин Б баг “Эвтэй Хятадын төлөө” гэсэн уриа гаргаж иржээ. Хоёр PR баг хоорондоо бүх төрлийн аргаар үзэлцсэн ч сүүлдээ үнэхээр сонгогдчдод “Хятад Ялна” уриа нь таалагдсан уу, эсвэл А багийн амлалтанд нь итгэсэн үү ямартай ч тэмцээн А багийн ялалтаар өндөрлөжээ. Молхи мань мэтийн ухаанаар бол тэмцээн дуусангуут тухайн PR багийн ажил дуусч, дараагийн өөр төсөл руугаа ормоор ч юм шиг.

Гэтэл тэмцээний дараа ч Б баг PR-ийн ажлаа орхисонгүй. Тэд харин энэ удаа “Эвтэй Хятадын төлөө” уриагаараа дагнасангүй, харин ч “Хятад Ялна” дээр ажиллаж эхлэв. Нэн тэргүүнд тэмцээний үеэр ундааны мөнгө өгсөн хэнийг ч болов дэмжихэд бэлэн байдаг хөлсөөр хөгжөөн дэмжигчдийн асар том баг, social media группуудыг худалдан авч, гишүүд дэмжигчдээ дунд нь оруулж, юутай ч нэг үг хэлэхэд нэжгээд хүмүүс даган шуугиж, түрэн түрхэрч байгаа юм шиг харагдахаар тайзыг засчээ. Ийнхүү тэд PR-ийн шинэ туршилтууд хийж эхлэх нь тэр ээ. “Хятад Ялна, тийм болохоор гадна хөрөнгө оруулалт хэрэггүй” гэж үлээдэг бохь аваад ундааны саваар шал нүддэг нэг хөгжөөн дэмжигч орилоход, бусад нь түүнийг тосгуулан авч, “Эртнээс Хятадууд өөрсдөө тариагаа тариад, хувцсаа урлаад ирсэн улс. Тариалангийн багаж төхөөрөмжөө ч өөрсдөө хийдэг байсан. Тийм болохоор бид нар тариа хураалтын комбайныг ч гар доорх мод, төмөр ашиглаад хийж чадна. Тйим биз дээ, тэнгэрлэг Хятадууд аа?” хэмээн цааш нь түгээж эхлэв. Хөлсөөр дэмжигчид хэдийгээр мод, чулуунаас өөр зүйлгүй гар хоосон Хятад хүн комбайн угсарч чадахгүйг мэдэж байвч, хөлсийг нь аваад тэмцээний үеэр балиашиглана гээд амалчихсан учир “Тэнгэр заяатай юм чинь бид бүгдийг чадна. Гадныхан хэрэггүй. Технологи хэрэггүй. Хөрөнгө оруулалт хэрэггүй” гэж лоозогнох аж:

Харин энэ үед Б багийн нүүр царай болсон ужиг PR-чид өнөөх муусайн хөлсний балиашгуудынхаа пост, бичлэгийг олон нийтэд цацаж “Еэ еэ бөөвөө. Энэ Хятад ялначууд, нээрээ ална аа. Гаапуу, жоотуу ашиглаад комбайн угсарна гэнээ. Алив эднүүсийг шоолцгоо” гэж уриална. Олон нийт ч пүү паа, халаг хуухай бололцож, “Хятад Ялна”-чуудын эргүү мунхагийг гайхан шагшина. Энэ үед Б багийн өнөөх мэргэжлийн PR-чдын багийн зүгээс нийгэмд өгөх ёстой гол мессеж болох “Хятад ялна”-чууд ийм эргүү амьсгаа нар юм чинь тэдний дэмжиж ялуулсан А багийнхан бас л нэг ийм эргүү амьтас байгаа гэсэн үгээ цацаж эхлэх ажээ. Үүнийг олж сонссон олон хүнд “За энэ эргүү амьтадтай нэр холбогдхгүйн тулд би Хятад ялах талаар дахин бодох ёсгүй юм байна. Хэрвээ би Хятад ялна гэж энд тэнд ярьвал намайг яг эд нар шиг мангуу амьтан гэж бодох юм байна. Ерөөсөө Хятад ялах ёсгүй юм байна” гэсэн бодол төрснөөр Б багийн PR-ийн энэ удаагийн ажлын зорилт биелж, үнэхээр л Public relation гэж юуг хэлдгийг А багийн назгай гишүүдэд яруу тодоор үзүүлнэ.

Энэ цагаас хойш олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, цахим сүлжээгээр шатдаггүй Хятад хүний гавал, дэлхийд хосгүй Хятад хүний ген, муусайн Япончууд полипропилений үйлдвэрт Хятадуудад зориулсан цагаан будаа савалж буй тухай болоод бусдын өмч, хөрөнгө, шударга хөдөлмөөр бий болгож буй баялгийг дээрэм, сүрдүүлгийн аргаар авахыг оролдож буй бандитуудыг “Хятад ялна”-чууд тууштай дэмжиж байгаа тухай зогсоо зайгүй цацах бөгөөд энэ нь яван явсаар “Хятад ялна” гэдэг ойлголт нь ОРК, боловсролгүй, юмыг эргэцүүлэх тунгаах чадваргүй, дээрэмчид, сүрдүүлэгчид, мухар сүсэгтнүүдийг ерөнхийд нь нэрлэх нэршил болон хувирах нигууртай ажээ.

Б баг бол тууштай баг.

А баг бол нэг тэмцээнд түрүүлээд өөрсдийгөө дийлдэшгүй болчихлоо гэж андуурсан залхуу баг.

2018–09–07

This is a work of fiction. Names, characters, businesses, places, events, locales, and incidents are either the products of the author’s imagination or used in a fictitious manner. Any resemblance to actual persons, living or dead, or actual events is purely coincidental бла бла гэдэг байх тийм ээ. Нэг их үнэмшээд сүртэй хүлээж аваад байв аа та нар 😅😅