Амьдралын утга учир юу вэ?
Амьдрал юун дээр тогтдог вэ?
Энэ асуултанд төгс хариулт байхгүй. Амьдралын утга учрыг хайвал явсаар явсаар нэг л хариулт дээр очоод зогсдог. Ямар ч учир утгагүй гэж.
Аливаа шашин шүтлэг амьдралын утга учрыг томъёолох гэж оролддог. Үүнд итгэх нэг нь бас итгэхгүй нэг нь байдаг. Бурханд итгэх итгэл... энэ зүйл итгэл гэх маш том хүчин зүйлийг ашиглаж одоог хүртэл оршин тогтнож цаашдаа байх зүйл. Үхлийн дараах амьдрал, дараа төрөл гэх мэтээр хүний үхээд л бүх юм дуусчихвий дээ гэсэн айдсыг намжаадаг. Гэхдээ үүнийгээ батлаач гэсэн асуултанд бүдэрдэг.
Шинжлэх ухаан ч ялгаагүй хүн төрөлхтний хязгаарыг шавхаж учир утгыг олохын төлөө шаргууцалддаг. Хүн төрөлхтөн мянга мянган байгалийн хууль, сая сая нээлт хийлээ ч энэ нь хангалтгүй. Шинжлэх ухаан яагаад яагаад гэсэн эцэс төгсгөлгүй асуултын парадокст орж гацдаг.
Гэхдээ энэ хоёр нэг л зүйлийг үг дуугүй хүлээн зөвшөөрдөг. Энэ бол шашны хэллэгээр үйлийн үр буюу шинжлэх ухааны хэллэгээр тэгштгэл. Чи юу тарина түүнийгээ хураана. Чи ямар ч бодлого бодсон тэнцүүгийн тэмдгийн ард ямар нэг хариу гарна. Энэ дундах процессийг хичнээн өөрчилсөн ч юу ч өөрчлөгдөхгүй. Амьдрал бол тэнцүүгийн тэмдэгийн хоёр тал.
Гэхдээ мянган үйлийн үр байгаад дэлхийн цөм хөрөхийн цагт, нар шатаж дуусахын цагт, галактик сөнөхийн цагт, ертөнцөд түнэр харанхуй дахин ноёлж бид бүгд хумхын тоос болох мөчид чиний үйлийн үрийн хэрэг энд нөлөөтэй юу???
Дахиад хариулах гээд оролдъё...
Амьдралын утга учир юу вэ? Чи...
Амьдрал юун дээр тогтож байна вэ? Чам дээр...
#Бяцханбодрол Б. Ууганбаяр 2019.11.08 03:05
