Zii
2 min readDec 16, 2017

Старт-ап үндэстэн #1

Израйлийн үсрэнгүй хөгжлийн нууцаас….

Утас нь дээр маань нэлээн удаан хадгалаастай явсан Анна Франкын өдрийн тэмдэглэл номыг нэгэн өдөр уншаад үзье гээд 00-нхоо өрөөнд нээж эхлүүлсэн тэр өдрөөс эхлэн бяцхан охины гэр бүл бүтэн жилийн турш тэрхүү агуулахад хэрхэн амьдарсныг өдөр бүрийнх тэмдэглэлийг тэдний дунд амьдарч байгаа мэт догдлон уншиж суусанаа нуух юун…. Мөн тэрхүү бодолд дунд суухдаа ирээдүйд өөрийн хүүхдээ өсгөх, эрдэм мэдлэгтэй бүтээлч хүн болгох талаарч бодоод амжлаа ;).

…Дэлхий 2-р дайны дараагаар устахын эрмэгт тулаад байсан тэрхүү үндэстэн өдгөө өөрсдийн хүчирхэг Израйл гүрнийг байгуулж 8.7 саяуулаа болжээ.Түүхэндээ 60 жилийн дотор Еврейчүүд дундаас Нобелийн шагналыг 12 хүн авчаад байгаа нь тэднийг нэлээдгүй эрдэм мэдлэг бүтээлч хөдөлмөрч хүмүүс гэдгийг нотлон харуулж бас нэг илрэл билээ.Аннагийн тэмдэглэлийг уншиж дууссаны дараагаар нээрээ өнөөгийн Израйл улс ийм хурдан хөгжсөний нууц нь юунд байв гэсэн бодолд хөтлөгдөн Израйлийн хөгжлийн түүхийг 17 хуудас ном зүйтэйгээр бичигдсэн 300 хуудастай Старт-ап үндэстэн номыг олж уншсан тэмдэглэлээ + өөрийн үзэл бодлыг нэгтгэн энд оруулахыг шийдэв.

ЖИЖИГ МӨРТЛӨӨ БҮТЭЭЖ ЧАДДАГ ҮНДЭСТЭН

Энэ үг яг оноод хэлчихсэн.Ийм нэг танил дадал хэлье лдээ.Оюутан эсвэл яг одоо оюутан бол маргааш өглөө маш өндөр оноотой бие даалт хураалгах сүүлийн хугацаа байж таарахад та өнөөдөр өөрт байгаа бүх боломжоо ашиглаад унтахгүй ч байсан хамаагүй бие даалтаа хийж дуусгана тийм үү яагаад гэвэл хийхгүй бол та хичээл дээр унана шүү дээ.Таньд хийхээс өөр сонголт байхгүй.Дэлхийн 2-р дайны дараа Еврейчүүдэд яг л тийм нөхцөл байдалд очсон байгаа юм.Ялгаатай тал нь хийхгүй та шалгалтандаа унана, тэд нараар бол еврей үндэстэн үгүй болно.Үр дүн нь нэлээдгүй өөр л дөө.Та төсөөлдөө тэд хүн амьдрах байтугай адгуус амьтан амьдардаг юм уу гэлтэй эзгүй хоосон цөлд улсаа байгуулахаар ирж байжээ.

….Үргэлжлэл бий