НОМ ЗОХИОХ ЖОР ИЛРҮҮЛЭХ ОРОЛДЛОГО

Vajra
1 min readApr 8, 2019

--

Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар, Ардын Уран Зохиолч Лодонгийн ТҮДЭВ

Монголын орчин үеийн есөн том зохиолчийг ”Номд Шимтэгчдийн Холбоондоо” урьж, чөлөөт яриаг нь номд хорхойсдог залууст яриулсныгаа сурвалжилсан тэмдэглэлийг Батчулууны Базарсүрэн ном болгон “Номын жор” гэдэг нэрээр тусгай ном хэвлүүлжээ.

Ахмадын ахмад, ардын зохиолч Бөхийн Бааст гуайгаас эхлээд ардын зохиолчид Пунцагийн Бадарч, Тангадын Галсан, Шагдарын Дулмаа, Шаравын Сүрэнжав, Дөнгөтийн Цоодол, Соёлын гавьяатанууд Дармын Батбаяр, Доржийн Гармаа, Долгорын Нямаа нарын сонирхолтой яриа, хөрөг зургаас бүтсэн энэ ном нэрт зохиолчдын өөрсдийнх нь НЭРИЙН ХУУДАС мэт ХОВОР, ҮНЭТЭЙ бүтээл болжээ.

Я.Баатар зохиолчдыг өөрөө зурсан бол Б.Базарсүрэн зохиолчдыг өөрөөр нь өөрсдийг нь зуруулжээ…

*Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар, Ардын Уран Зохиолч Лодонгийн ТҮДЭВ

“ДАЛ” сонины өвлийн дунд шар хулгана сарын хорин долооны наран өлзийт “Улаагчин гахай өдөр”-ийн дугаарт

--

--

Vajra

Ном, кофе, байгаль гурав байхад тэгээд л болчихно доо. youtube.com/@vajra.creator