Би номонд хайртай. Номоор тэжээгдэж, тэтгэгдэж, ухаарал мэдрэмжээ хөглөж, өөр өөрийн дотоод хүний хөгжүүлдэг би энгийн л нэгэн залуу. Амьдралын амт ямар байдаг талаар. Аз жаргал хэрхэн бий болдог талаар. Үгүй дээ ахархан богино хугацаанд өөр өөртөө өөрчлөлт хийх боломжийг олж авах талаар. Аль эсвэл амьдралын гүнийн гүнд шигдээд, ертөнцөөс тасрах мэт тэр л мэдрэмжийн талаар. Ертөнцөөс тасрах гэх нь зохимжгүй юм уу?

Зүгээр л бодит ертөнцөөс түрхэн зуур хөндийрч өөр нэгэн ертөнцийн хаалгыг нээх боломжийг өгөх. Магад энэ л хамгийн зөв тодорхойлолт. Өнгөрсөн рүү ч, ирээдүй рүү ч. Ерөөсөө аль ч цаг хугацаанд оршдоггүй тэрхэн нууцлаг ертөнцийн түлхүүрийг миний гарт өгчөөд зоригтойгоор тат гэж шивнэдэг тийм л эгэлгүй зүйл бол ном. Гуравхан үг ч бүхнийг багтаасан. Бүхнээс хэтийдсэн бүгдийг багтаасан атганд минь багтах тэр л эрдэнэ. НОМ. БИ НОМОНД ХАЙРТАЙ УНШИГЧ.

ТАРХИ ЦЭНЭГЛЭГЧ — Номын Клубын 52 дахь уулзалтын чиглүүлэг хийх үеэр…

Уул нь Өлзийтөгс “Үзэхийн хязгаар”-аар хийсэн л дээ. Гэхдээ бас энэ номыг хэсэг рекламдаад л авсан. 53 дахь уулзалт маань энэ номоор зохиогдох юм. Та хүсвэл ирж болно шүү.

У.Ганбаяр

    Ganbayar Uranchimeg

    Written by

    Бүтээж туурвиж суухад минь л үхэл намайг олоосой.

    Welcome to a place where words matter. On Medium, smart voices and original ideas take center stage - with no ads in sight. Watch
    Follow all the topics you care about, and we’ll deliver the best stories for you to your homepage and inbox. Explore
    Get unlimited access to the best stories on Medium — and support writers while you’re at it. Just $5/month. Upgrade