Хямд үнээр онгоцны тийз захиалах хялбар аргууд


source: www.pexels.com
Lovethesearch.com-ыг хөтөлдөг Ади Дела Роза Зарсадиас өөрийн блогтоо хэрхэн хямд үнээр онгоцны тийз захиалах тухай нийтэлжээ.

Онгоцны тийз борлуулагч компаниуд тодорхой давтамжтайгаар хямдрал зарладаг. Харамсалтай нь хямдралтай тийз суудлын болон нислэгийн өдрийн сонголт тааруу байдаг учраас хэрэгцээндээ тохируулахаас өөр аргагүй.

Тэгвэл цахим захиалга хийхдээ дараах аргуудыг ашиглаад үзээрэй.

1. Proxy, VPN ашиглах

source: http://www.collective-evolution.com

Магадгүй та онгоцны тийз захиалах гэж байгаа бол худалдаж авахаасаа өмнө хэд хэдэн удаа орж шалгадаг байх. Тэгвэл ихэнх тийз захиалгын сайтууд хэрэглэгчийн IP хаягийг бүртгэж авч байдаг бөгөөд давтан орж ирэх бүрт үнэ нь өссөөр байдаг.

Тэгэхээр Proxy эсвэл VPN ашиглаж үнэ судлах нь илүү хямд тасалбар олох боломжийг нэмэгдүүлнэ.

2. Google Flights

Цахим орчинд Google хамгийн нь шилдэг нь гэдэгтэй маргах аргагүй. Жишээлбэл онгоцны тийз захиалахад. Олон төрлийн нислэгийн компаниудын мэдээллийг нэг дор нэгтгэн харуулдаг, хамгийн гол нь энгийн тийз захиалгын сайтаас илүү хурдан ачаалдаг.

3. Discover Destinations ашиглах

Google Flights-ын хамгийн том давуу тал нь та тодорхой мэдээлэл оруулах шаардлагагүйгээр ойрын хугацаанд, ойр орчимд ямар нислэг хамгийн хямд байгааг Discover Destinations хэсгээс харж болно. Нэг дор олон төрлийн сонголт харуулдаг бөгөөд суурин компьютер дээрээс ашиглахад илүү тохиромжтой.

4. Мягмар, Пүрэв гарагуудад ажлын цагийн нислэг хямд байдаг

Зүгээр л цэвэр туршлага дээр үндэслэсэн мэдээлэл. Ийм л байсан. Шалгаад үзээрэй.