Тайланд орсон тэмдэглэл



Эхнэртэйгээ хамт аяласан энэ аялал гайхалтай байсан. Бидний аялахаар сонгосон зүүн өмнөд азид орших тайланд орон бидний туршлагаар гадаадын аялагчдыг таатай хүлээж авдаг санагдсан. Аялалын төлөвлөгөө гаргаж байхад аль оронруу, яаж аялах, ойролцоогоор ямар зардал гарах гээд хэцүү байсан тул бусад хүмүүст хэрэгтэй байж магадгүй гэж энэ тэмдэглэлийг хөтлөж байна.
Аялалын чиглэл: Улаанбаатар — Бээжин — Малайз— Краби — Фи фи — Пукет — Бангкок — Краби — Малайз — Бээжин — Улаанбаатар
Аялалын хугацаа: 2017 оны 07 сарын 06 — 16 өдөр. Наадмын амралтын өдрүүдийг ашиглан 10 шөнө 10 өдөр аяласан.
Онгоцны билетийг найзынхаа зөвлөснөөр Уб — Бээжин чиглэлийг монголоос авч бусад нислэгээ Air-asia сайтыг ашиглан захиалсан.
Онгоцны зардал:
УБ — Бээжин — УБ : 740.0 мянган /манайхаас нисэх ер нь үнэтэй юм дөө/
Бээжин — Куала Лумпур— Краби — Куала Лумпур — Бээжин : 1,381.5 мянган төгрөг. /1хүн 1хоногийн буудлын үнэ, өглөөний цайтай орсон/.
Ашигласан цахим хөтөчүүд:
Z24: УБ — Бээжин — УБ нислэгийн тийзийг захиалсан. Гэхдээ онлайнаар төлбөр төлөхөд нэмэлт төлбөр шаардаж байсан нь таалагдаагүй гэхдээ лавлах утсаар нь холбогдоод дансруу нь төлбөрийг нь шилжүүлэхэд нэмэгдэлгүй байсан. /Аялалын даатгалыг давхар санал болгодог байвал зүгээр санагдсан./
Air asia: Бээжин — Куала Лумпур — Краби — Куала Лумпур — Бээжин чиглэлийн тийзийг буудлын хамт/өглөөний цайтай/ захиалсан. Найзынхаа зөвлөснөөр энэ сайтыг ашиглан, тийзээ хямд захиалж чадсандаа сэтгэл хангалуун байгаа. 1 энгийн гар тээшнээс бусад ачаа төлбөртэй, энгийн суудал, зууш авах бол мөн нэмэлт төлбөртэй сонгох эсэх нь таны л сонголт. Мөн зочид буудлаа хамт захиалах боломжтой. Бид 2 эхний буусан Pakasai-г мөн эндээс сонгосон. Мөн аялалын даатгалд ч бас бид 2 энэ сайтыг нь ашиглаад даатгуулсан/ нэг ч ойлгох үггүй цаас л хэвлээд авж явсандаа :P/. Дараа нь монголын даатгалын компануудадаа ханддаг байж дээ л гэж бодсон.
Зочид буудал: Hotelopia /жаахан эргэлзсэн/, Expedia, Agoda эдгээр хуудсуудыг ашиглан захиалсан. Ер нь өмнө нь аяласан хүмүүсийн сэтгэгдэл, үйлчилгээ, аюулгүй байдал, үнэ, үзэх харах зүйлстэйгээ хэр ойр зэргийг нь бодож сонгосон.
/Pakasai: Аялалын туршид буусан буудлуудаас хамгийн тансаг, тухтай, үйлчилгээ сайтай буудал нь Pakasai хэрвээ Крабид очвол энэ буудлыг сонгоорой. Өглөөний цайг нь алгасвал өөртөө харамсаарай/.


/Bay view resort — Фи фи арлын тонсай боомттой ойр, дуу шуугианаас хол, хувийн далайн эрэг, усан сантай ер нь тухтай, үнэ боломжийн/.

/Platinum Hotel — Пукет арлын батон эрэг, хотын төвтэйгээ ойр, сан сан, чийрэгжүүлэх өрөөтэй, гол нь үнэ хямд/.
/iCheck inn Mayfair Pratunam - Бангкокоос хайж хайж сонгосон хотын төвд дэлгүүрүүдтэй ойр хамгийн хямд буудал /.

12goasia: Зүүн өмнөд азийн орнуудад / Тайланд, Вьетнам, Филлипин, Камбож, Сингапур, Малайз, Мьянмар/ автобус, галт тэрэг, усан онгоц, нисэх онгоцны тасалбарыг онлайнаар авах боломжтой сайт. Бид 2 Пукет арлаас Бангкок хүртэл автобусаарх 16 цаг аяласан урт удаан аялалын билет энэ сайтад ердөө 36 мянган төгрөг …
Дараагийн нийтлэлийг удахгүй оруулнаа.
